Нийгмийн

УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн удирдлагууд болон Монголын Ахмадын холбоо, Нийслэлийн Ахмадын хорооноос өндөр настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлд оршин суугаа ахмадуудад УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм. 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцож, нийслэл хотыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим ахмадын төлөөлөлд шагнал гардууллаа. Мөн нийслэл, дүүргүүдийн төлөөлөл болж, салбар бүрд түүчээлсэн есөн ахмадад хүндэтгэлийн бэлэг гардуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энд хуран цугласан эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ олон улсын болон Монгол Улсын ахмадын өдрийн мэндийг хувиасаа болон УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэл үзүүлье. Улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдрийн Монгол Улсыг бүтээн байгуулсан хүмүүс бол та бүхэн юм. Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Та бүхэнд эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар НЗДТГ-т ажиллаж байсан, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр  оруулсан ахмадуудад Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүндэт медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-02 08:31

Зөвхөн МАНингийн хоногоо хүлээгээд л байна

Зочин
Зочин
2022-10-02 11:24

ийм "соц" аргаасаа яаж с##ах вэ?Хайран мөнгө цаг нар.Үүний оронд энэ хүмүүсийг санаа амар амьдрах боломжийг нь бүрдүүлээд нийт настангуудаа баярлуул.Эднийгээ гадаад аялах боломжтой болго.Эмийг нь олго. Санхүүгийн дарамтаас гарга.

Зочин
Зочин
2022-10-02 16:57

Ахмадуудад үзүүлсэн ХҮНДЭТГЭЛ УЛНЫХНААС өгсүүлээд ДАГЗНЫХАНД шатл##тай байсан л даа . УЛНЫХАН гэгч нь зөвхөн ХАТАН ЭЖИЙН нэр томьёо ч биш юм билээ , ер нь манай НАМ - ТӨРИЙН УДИРДАГЧДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ юм байна : тухайлб## , УВ ПАЛАСТ цуглуулсан БГД - ийн УЛНЫХАНД ямар ХҮНДЭТГЭЛ үзүүлсэн гээ - 1 \ дүрвэгсэдэд \ барууныхны \ зориулсан ӨГЛӨӨНИЙ ЗУУШ , - 2 \ амьтны тэжээлийн орц -д ордог СҮҮ \ 1 ,5 тослогтой \ , - 3 \ ПОРОШЕНКО чиррийн БҮРДЭЛ \ украйн \ , - 4 \ гэнт ослоор өөд болчихвол хэрэг болох ЗУЛ \ цаасан цөгцтэй лаа \ г . м - ийн ЦУГЛУУЛГА байсан гээд бодчих ... Эдгээр бол яах аргагүй зөвхөн УЛНЫХАНД зориулса н ХҮНДЭТГЭЛ \ УМХ - ийн эрхэм гтшүүн - ТӨРИЙН САЙДЫН \ ... ийм л байна даа төрийн тэргүүнүүдийн үзэл баримтл## ...

Зочин
Зочин
2022-10-02 17:06

Тийм , тэр орой хүйтэн ч байсан . УВ ПАЛАСЫГ тойрсон автобусны буудлууд дээр УЛААН УУТ ҮҮРСЭН УЛНЫХАН цаг орчим АВТОБУС хүлээж - 30 мин . орчим АВтобусанд чихцэлдэж - СҮХБААТАР ТҮГЖРЭЭ үүсгэсэн шүү ... үнэ - үнэн ...

Холбоотой мэдээ

Back to top button