ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

Ажиглалтын сурвалжилга: Буяны цуваа түгжрэлд нөлөөлсөнгүй

Хот хариуцсан сайдтай болоод 33 хонож байна. Нийслэлчүүд түүнээс түгжрэлийг бууруулах супер бодлого, менежмент хүлээж буй. Гэвч сайд Ж.Сүхбаатар маань сошиалаар л ажлаа хийгээд байх шиг байна. Ард түмэн нь зам дээр түгжирсээр л.

Тэрбээр есдүгээр сарын 20-нд "Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг. Нэгдүгээр эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" хэмээн жиргээд амжсан. Үүнд нь олон нийт бухимдаж, харин зарим нь цогцос хадгалах газрыг хотын төвөөс гаргах нь зүйтэй хэмээж ч харагдав.

Иймд манай сайтын сурвалжлах баг буяны цуваа үнэхээр түгжрэлд нөлөөлдөг үү гэдгийг нягтлахаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард байрлах цогцос хадгалах байрыг зорилоо.

Баасан гараг. Өглөөний 07.21 цаг. Энэ өдрийг сонгож очсон нь учиртай. Монголчууд хөдөөлүүлэх ёслолыг үйлдэхдээ ламаас өдөр, цаг асуудаг. Лам нар талийгаачдыг даваа, лхагва, баасан гарагийн шөнийн 03.40, үүрийн 05.40, өглөөний 07.40 цагт хөдөөлүүлэхийг зөвлөдөг юм байна. Энэхүү сурвалжилгыг бэлтгэхийн өмнө хэд, хэдэн ламаас тодруулахад дээрх өдрүүдэд, сайн цагууд нь ийм байдаг хэмээсэн юм.

Биднийг очиход цогцос хадгалах байрны хаалгануудын өмнө буяны хөсгүүд зогсжээ. Лам нар сайн цагт дотогш орж ном уншин, хөдөөлүүлэх газар руу явахад жил нь таарахгүй байгаа төрөл төрөгсөд нь тэндээс салах ёс гүйцэтгэцгээнэ.

Эхний цуваа 07.49 цагт хөдөллөө. Манай сайтын сурвалжлах баг түгжрэлд буяны цуваа үнэнхүү нөлөөлдөг эсэхийг нягтлахаар тус цувааны араас дагалаа.

Харин удаах сурвалжлах баг маань тус цогцос хадгалах байрнаас хэчнээн буяны хөсөг хөдөлдгийг ажиглан, үлдсэн юм.


АЖИГЛАСАН НЬ: НЭГ БАЙРШЛААС, ТҮГЖРЭЛД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ОЛОН БУЯНЫ ХӨСӨГ ХӨДӨЛДӨГ ҮҮ?

Нийслэлийн аль, аль эмнэлэг цогцос хадгалах газартай, тэдгээрийн багтаамж, долоо хоногт дунджаар хэдэн хүнийг хөдөөлүүлдгийг Эрүүл мэндийн яамнаас албан бичгээр тодруулахад "Танай хүссэн мэдээллийн дагуу мэдээлэл явуулах боломжгүй юм байна" гэх хариу илгээв. Энэ төрлийн мэдээлэл, тооцоолсон нэгтгэл тоо байхгүй болоод ийм хариулт өгөв үү, бүү мэд.

Харин аль, аль дүүргийн эмнэлэг цогцос хадгалах газартайг Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас асуудалгүй гаргаж өгөв. Тэдний өгсөн мэдээллээс харахад Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлэгт цогцос хадгалах хөргөгч байдаггүй ажээ. Харин дараах дүүргийн эмнэлгүүдэд цогцос хадгалах хөргөгч байдаг юм байна.

Инфотой танилцах: Өнгийн бөмбөлөг дээр дарахаар хөргөгчийн тоо гарч ирнэ.

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт цогцос хадгалах хөргөгч бусад дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийг бодвол олон байдаг аж. НЭМГ-аас өгсөн мэдээллээс харахад хөргөгч бүрийн багтаамж харилцан адилгүй байдаг бололтой. Жишээ нь: Налайх, Багануур, Багахангай, Хан-Уул дүүргийн эмнэлэг, төвийн хөргөгчүүд гурвын багтаамжтай аж.

Яамнаас нэгтгэл тоо гаргаж өгөх боломжгүй гэсэн тул нэг байршлаас түгжрэлд нөлөөлөхүйц олон буяны хөсөг хөдөлдөг эсэхийг ажиглав. Бидний очсон цогцос хадгалах газраас нийт ТАВАН буяны хөсөг хөдөлсөн юм. Эхний цуваа Налайх дүүрэг рүү хөдөлсөн бөгөөд хотын төв замаар явсан. Харин удаах цуваанууд ар, араасаа хөдлөн, урагш эргэлээ. Нисэхийн тийш нь хөдөөлүүлж буй гэнэ. Тийш явж буй эхний цуваанууд түгжирсэнгүй. Урагш эргээд, шууд тойроод явж байлаа. Харин сүүлийн хоёр цуваа нь 08.00 өнгөрөөж хөдөлсөн тул ажил эхлэх, хүмүүс ажилдаа явах цагтай давхцаад яалтачгүй түгжирч байв.

Буяны цуваа гарч буй нарийн зам нэг чигийн урсгалтай. Машин гарч болохоос биш ордоггүй гудамж гэсэн үг. Гэтэл зарим жолооч буяны цуваа явж байхад тасалж орж байлаа. Орох хориотой гэсэн тэмдэг байсаар байтал ийн сөрж орж байх жишээний. Зохицуулагч байгаад ч нэмэргүй.


НЯГТАЛСАН НЬ: БУЯНЫ ЦУВАА ХОТООС ГАРАХ ГЭЖ ТҮГЖИРДЭГ ҮҮ?

07.49 цагт хөдөлсөн, буяны хөсгийг нийт дөрвөн машин дагалдаж явна. Налайх дүүрэг рүү хөдөөлүүлэх буяны хөсөг, хотын төв замаар явдаг тул бид түгжрэлд нөлөөлдөг эсэхийг нягталж болох хамгийн бодит чиглэл хэмээн тооцож, дагасан юм. Түгжирч зогссонгүй. Бүр гэрлэн дохио ч зогсоосонгүй. Араас нь дагаж явсан бид гэрлэн дохионд хашигдан үлдэж, машин явж болно гэсэн тэмдэг бүхий гэрэл асангуут араас нь дагалаа. Зам түгжрэлгүй байсан тул манай сурвалжлах баг буяны хөсгөөс хол хоцорчээ. Бид явсаар ашгүй гүйцэж ирэв. Бараг л огт түгжирсэнгүй, явсаар хотоос гарлаа. Хажуу эгнээгээр зөрж буй, нэг чиглэлд явж байгаа машинууд гээд бүгд л гэрлээ анивчуулан эмгэнэж буйгаа илэрхийлнэ.

Бид тухайн буяны цувааг Налайх дүүрэг хүртэл дагасан юм. Ийн Налайхын наахна явж байгаад цааш явж буй хоёр буяны хөсөгтэй таарлаа. 14 машины цуваа дагаж байлаа. Бид хот руу буцах замдаа /09.36 цагт/ буцаж буй буяны хөсөгтэй таарав. Араас нь дагасан машины цуваа харагдсангүй. Үүнээс харахад, хөдөөлүүлэх ёслолын дараа буяны цуваанд нэгдсэн хүмүүс нэг зүг рүү явж, түгжрэл үүсгэдэггүй бололтой.

Бичлэг:

ГЭРЭЛ ЗУРАГ, ДҮРС БИЧЛЭГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР, О.УЛСБОЛД

БИЧЛЭГИЙН ЭВЛҮҮЛГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-03 08:15

НИЙСЛЭЛ ХОТОД САЙД. ХЭРЭГГҮЙ

Зочин
Зочин
2022-10-03 08:55

Eguur гоё шүү

ҮНЭН
ҮНЭН
2022-10-03 10:35

ХАХА СҮХБААТАР БОЛ ЗҮГЭЭР Л ХУЛГАЙЧ ӨӨР ХЭН Ч БИШ

Зочин
Зочин
2022-10-03 12:46

Бидний очсон цогцос хадг�##�ах газраас нийт ТАВАН буяны хөсөг хөдөлсөн юм. Эхний цуваа Н�##�айх дүүрэг рүү хөдөлсөн бөгөөд хотын төв замаар явсан. Харин удаах цуваанууд ар, араасаа хөдлөн, урагш эргэлээ. Нисэхийн тийш нь хөдөөлүүлж буй гэнэ. Тийш явж буй эхний цуваанууд түгжирсэнгүй. Урагш эргээд, шууд тойроод явж байлаа. Харин сүүлийн хоёр цуваа нь 08.00 өнгөрөөж хөдөлсөн тул ажил эхлэх, хүмүүс ажилдаа явах цагтай давхцаад я�##�тачгүй түгжирч байв.

100 настан
100 настан
2022-10-03 13:06

1,3,5 дахь өдөр буяны ажилд сайн гэдэг нь худлаа шүү дээ. Соци�##�измын үед машин олдохгүй дарга нар дээрх өдрүүдэд зөвшөөрөл олгодог болсоноос сайн гэдэг ойлголт гарсан. ЛАМ нар ч үүнийг мэдэхгүй иргэдэд сондгой өдрүүдийг зөвлөдөг. Үүнээс өмнө �##�ь ч өдөр гаргадаг байсан юм шүү.
Сурв�##�жлагын багийнхан Н�##�айх биш баруун тийш явсан бол арай үнэн төрхийг харах байсан. Ихэнх буяны ажил энэ т�##�руугаа явдаг юм шүү дээ.

aagii
aagii
2022-10-03 22:26

ta ih buruu yaridag hvn baina alich talruu garj bolno harina 1 3 5 gsen uduriin gargiin busad gargiin dawahtsal geed yalgamjaatai baidag

иргэн
иргэн
2022-10-03 14:32

Өөрсдөө ч үхнэ дээ.Өөрсдийн чинь оруулана шдээ м�##�нуудаа !!!! жаахан ч хүн чанартай байгаач!!!

Зочин
Зочин
2022-10-04 20:41
Reply to  иргэн

Үнэн та нар боль арай ч дээ одоо очиж ийм сэдвээр ярихаа болооч би үнэхээр ичиж бна

хардах эрхтэй
хардах эрхтэй
2022-10-03 18:29

......... түгжрэл бууруулах нэрийн дор хэдэн зуун тэрбүм төгрөг төвлөрүүлж байгаа үүнийгээ ил тод нээлттэй шилэн данс мэдээлэлд ээ ил тод байлгаж тогмол мдээл... улаанбаатарчууд би хардах эрхтэй , хянах , мэдээлэл авах эрхтэй ...

Зочин
Зочин
2022-10-03 20:28

Ж.СҮХБААТАР ӨӨРӨӨ ЦОГЦОС БОЛОХООРОО ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХӨ НААДАХАА ТЭР АМНЫХ САЛИА АРИЛААГҮЙ СҮХБААТАР ГЭДЭГ МУДАКАД ИЛГЭЭ. ТАЛИЙГААЧ НАРЫГ ОРОЛДСОН ТУЛ НААДАХАА ОГЦРУУЛААЧ МАНАЙ САРАН ИЖИЙ ПОТОКС СААКАГ БОЛОХООР ХУСАА БИЗ ДЭЭ? ТААНУУД ЭНЭ НУСАН ТАГ НАС БАРАГСАДААР ОРОЛДООД ЭХЭЛЛЭЭШТ ОГЦРУУЛААЧ ОЮУНЭРДЭНЭЭ ЧИ ДАНХАР ТОЛГОЙЛЧИХООД НААД АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙ МЭД ҮҮ?

Иргэн Иргэн
Иргэн Иргэн
2022-10-04 12:50

Түгжрэлийн буяны цуваатай адилтгаж үзээд байгаа юм бишүү, тэрнээс яг энэ цуваа саад болохгүй шүү дээ тэр тусмаа монгол шиг цөөхөн хүн ам амьдардаг газар нутагт тэгж хэлж байгааг жишээ юм шиг бн гэж би хувьдаа бодож байна

Иргэн
Иргэн
2022-10-05 08:14

Түгжрэл үүсгэдэг бас нэгэн нөхцөл ш�##�тгаан бол сургууль цэцэрлэг шүү дээ. Тэгэхээр энэ Түгжрэлийг багасгахын тулд сургууль цэцэрлэг бүрийг харья�##��##�ын хүүхдийг л авдаг болгох хэрэгтэй. Тэгвэл түгжрэл баттай 40-50 % эрс буурна шүү. Хэрэв хүүхдээ сайн сургуульд өгөх гэж байгаа бол та сургууль цэцэрлэгт нь ойрхон байр ав! Хойшид дээд газар харъя яам түгжрэлийг хариуцсан газрууд нь сургууль цэцэрлэгт нь харья�##��##�ын бус байна уу гэдгийг нь ш�##�гаад дутагдлыг арилгаад явб�##� түгжрэл нилээн шийдэгдэнэ гэж боддог.

Холбоотой мэдээ

Back to top button