УЛС ТӨР

О.Цогтгэрэл: "Д.Ганбатын өрөөнд би оръё” гээгүй. Тэнд 30 жил бүлэг хуралдсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн зарим асуудлаар байр суурийг нь сонслоо.

-“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ" ГЭСЭН ГОЁ УРИАТАЙ Ч, УЛАМ Л ХАЛАМЖ РУУ ЖИВЭЭД БАЙНА-

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Эдийн засаг сайнгүй байгааг эрх баригчид чуулганы индэр дээрээс зарлалаа. Нөхцөл байдал ямар байгаа гэж харж байна вэ.

-Хоёр зүйл болж байна. Гадаад нөхцөл байдлаас улбаалан эдийн засагт амаргүй байдлууд үүссэн нь үнэн. Коронавирусийн цар тахал, ОХУ-Украины дайн гэхчлэн. Гэхдээ эдгээр нь эдийн засагт дандаа муугаар нөлөөлсөн үү гэвэл бас үгүй юм. Нүүрс, зэс, төмөр, түүхий эдийн үнэ урьд өмнө нь байгаагүйгээр өсчихлөө. Үүнийг ашиглаад эдийн засаг нь улам илүү өссөн улс орнууд бий. Тухайлбал, Перу. Манайхантай адилхан уул уурхай түшиглэсэн улс орон. Гэтэл эдийн засаг нь арав гаруй хувиар өсчихлөө шүү дээ.  

-Дотоод талаасаа?

-Нөгөө талаас эрх баригчдын олон жилийн алдаатай бодлогын үр дүнгүүд л гарч байна. Би хувьдаа ийм л дүгнэлттэй явдаг. Зүүний бодлого олон жил ноёрхохоор яг юу болдгийг харуулж байна. 3.2 сая иргэнийх нь 2.5 сая нь халамж авдаг. Халамж авдаг улс орон цаашид хэрхэн, яаж баялаг бүтээж, оршин тогтнох юм бэ. Тэгснээ “халамжаас хөдөлмөрт” гэсэн их гоё уриатай. “Халамжаас хөдөлмөрт” шилжихийн тулд яг ямар бодлого гаргасан юм бэ. Улам л халамж руу живээд байна шүү дээ. Ядуурал нь тэр хэрээрээ өсөөд байгаа.

Ингэж халамжлах биш зорилтот хэсэгтээ халамж нь очдог байя. Тэр нь өөрөө хөгжлийн халамж, хөгжлийн бодлого байдаг. Энэ нь чухам Ардчилсан намын барууны үзэл баримтлалтай бүрэн дүүрэн нийцнэ. Эрх баригчдын буруутай үйл ажиллагааны үрээр л ийм нөхцөл байдалд хүрч ирээд байгаа. Түүнээс биш энэ гэнэтийн, шинэ сонин зүйл биш. Тэр тусмаа цочирдмоор зүйл огт биш. Зүгээр л байгаа байдал энэ.  

-Халамжийн асуудал манай нийгмийн талцлын нэг сэдэв яах аргагүй мөн болчихлоо. Халамжийг танана гэж ярих болсон. Гэхдээ шийдэлд хүрээгүй асуудлуудыг нэг?

-Халамжийг танах биш зорилтот буюу хүн амын маш бага хэсэгт өгөх хэрэгтэй. Магадгүй нэг хүнд олгож байгаагаас илүү ихийг өгөх. Одоо бол хүн амынхаа 75 хувьд өгч байна шүү дээ. Үүний оронд хүн амынхаа таваас арван хувьд нь л өгье л дөө. Байгалийн өгөгдөл, хөгжлийн бэрхшээл зэргээс болж ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүмүүс рүүгээ хандъя л даа. Үлдсэн хүмүүсээр хөдөлмөр эрхлүүлье. Хөдөлмөр эрхлээд илүү сайхан амьдардаг тогтолцоо руу бодлогоо чиглүүлэх хэрэгтэй.

-МОНГОЛБАНК ТӨГРӨГ НИЙЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛОХООС ДОЛЛАР ХЭВЛЭДЭГ ГАЗАР ЮМ УУ. ТУГ ТАХИАД ӨНГӨРЧ БАЙГАА НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН БУРУУ-

-Таны түрүүн хэлсэнчлэн нүүрс, зэс, төмрийн үнэ өсөөд байгаа хэдий ч манайх хангалттай хэмжээнд экспортолж чадахгүй байгаа хэвээр. Ложистикийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаатай холбоотой?

-Одоо хүртэл шийдэж чадаагүй яваа. Бодлого ярьсан чинь валютын ханшид Монголбанк буруутай ч юм шиг. Монголбанк төгрөг нийлүүлэх эрхтэй болохоос биш доллар хэвлэдэг газар юм уу. Долларыг хэн авч ирдэг юм бэ. Экспорт хийж, бараа зарж байж, гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирдэг зүйл. Энэ бүгдийг хэн хийх ёстой юм бэ. Засгийн газар хийх ёстой. Бүх тээвэр, ложистикээ гацаачихсан нь Монголбанкны буруу юм уу. Яг үнэндээ Засгийн газрын л буруу шүү дээ. Харамсалтай нь туг тахиад өнгөрөх гэж байна. Монголбанк төгрөгийн хашийг тогтоон барьсангүй гэх шалтгаанаар шүү дээ.  

-Өвөлжилтийн асуудал одоо анхааралд орж эхлэх нь. Ялангуяа Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Танай увс

-Хөдөө аж ахуйн байнгын хороон дээр танилцуулагдаж байсан. Газар нутгийн 40 орчим хувь нь гантай, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Сая би Увс аймгаар яваад ирлээ. Малчдын мал нь тарга тэвээрэг аваагүй, хадлан бэлчээр муутай тул өвөлжилт хүндэрнэ гэж хэлж байна лээ. “Малаа зараад цөөн тооны малтай өвөлжье” гэсэн бодолтой хүмүүс их байна. Харамсалтай нь мал үнэгүйдчихсэн нөхцөл байдалтай байна. Мухардалд орчихсон, яахаа мэдэхгүй хүмүүс их байна.

-Дарга нар өвөлжилтийн нөхцөл байдлыг ард түмэнг өөрсдөө дав гэж байгаа юм шиг “Хамжихгүй бол амжихгүй нь” хэмээн уриалж байгаа нь хэр зохимжтой юм бэ?

-Махны экспортыг зогсоочихсон, дотооддоо борлодоггүй гажуудлууд бол социалист бодлогын чинь л үр дүн. Энэ зах зээлийг чөлөөлөх ёстой шүү дээ, уг нь. Гадагшаа гаргаад заръя гэсэн хэмжээгээрээ зарчхаж болдог, хадлан тэжээлээ хүссэнээрээ бэлдэж болдог болчихвол. Эсрэгээрээ бүгд шүлхийд автчихсан сууж байна. Тэр нь мал ч биш баялаг биш болж байна. Энэ бүгд буруу бодлогын үр дүн.

-БҮЛГИЙН ТАМГЫГ ШИНЭЭР ХИЙЛГЭХГҮЙ. АРДЧИЛСАН НАМЫН АЛЬ БАЙГУУЛЛАГЫГ ХОЁР ТАМГАТАЙ БОЛГОХ ВЭ ДЭЭ-

-УИХ-ын дар Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Д.Ганбат тамгаа өгөхгүй байгаа тул шинээр тамга хийлгэнэ” гэж хэлсэн таны үг анхаарал татаж байна. Тамгаа ч, өрөөгөө ч өгөхгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан уу?  

-Тамганы асуудлаар УИХ-ын тамгын газарт хандсан. "Дахин тамга хийлгэж болно" л гэж байна лээ. Одоогоор ажил явуулахад тамга дутагдаад байгаа юм алга. Учраа олоод л байна. Ардчилсан намын аль байгууллагыг хоёр тамгатай болгох вэ дээ.

-Бүлгийн даргын өрөөний асуудлын тухайд?

-Мөн л ёс зүйгүй асуудал гаргаад л явж байгаа. Д. Ганбатын сууж байгаа өрөө бол Ардчилсан намын бүлгийн 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн өрөө. Түүнээс биш би “Д.Ганбатын гишүүний өрөөнд би оръё” гээд байгаа юм биш. Ажил авч, өгч сураагүй ёс зүйгүй ах нарын жишээ тэнд үргэлжилж байх шиг байна.    

-Саяхан танай намынхан өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан. Одоо л нэгдэх нь гэдэгт зарим нь итгэж байх шиг байна?

-Үгүй ээ, тодорхой зүйл алга. Эвлэрье, нэгдье, нийлье гэсэн зөв зүйтэй санаачилгууд гарч байгаа. Тэрхүү санаачилгуудыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болоод хувь гишүүнийхээ хувьд бүрэн дүүрэн дэмжиж байна.

-Саях цугларалтад та харагдаагүй, очоогүй юм уу. Дараагийн уулзалт аравдугаар сарын 06-нд болж, даргаа сонгох юм билээ та очих уу?

-Би хөдөө явж байгаад ирлээ. Очиж амжаагүй. Дараа дараагийн уулзалтуудад очиж оролцоно.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 08:50

энэ нэг хэнээтэй нөхөр бнаа бас одооны з�##�уус яасан ч арчаагүй болчихсон юм бэ бүүр нэг хөөрхийлөлтөй улс бх юмаа

Зочин
Зочин
2022-10-04 08:50

Увсын бүлэглэлиын худлаа гар Наанаа шударга ёс ярьж цаашаа харж МАНтаы нийлсэн хогийн шаар

Зочин
Зочин
2022-10-04 08:50

Ёстой элэгиин юмаа

Зочин
Зочин
2022-10-04 08:51

өө хөөрхий одоо бүр өрөөгөө булаац�##�даад эхлэв ээ араы хэг хөөж бүлгийн даргаас амарсан чинь үйлтэйч хүмүүс юмдаа

Зочин
Зочин
2022-10-04 08:55

Хэрүүлийн бузраас чинь сэжиглээд байна, АН ийнхан ордноос гарч харэлдэцгээ,

Зочин
Зочин
2022-10-04 09:41

Увсын бүлэглэлиын худлаа гар Наанаа шударга ёс ярьж цаашаа харж МАНтаы нийлсэн хогийн шаар

Зочин
Зочин
2022-10-04 09:42

АНынхны байж бгаа царайг ...уг үндэс суурь нь америкийн колонийн цөлмөгчийн бодлого тул энэ намд орсон зүтгэсэн юмсынх бгаа үнэн царай төрх нь ийм

Зочин
Зочин
2022-10-04 09:43

ха ха ха эргүү хүүрнүүд шүү үндсэн хуулийн цэц дээр Цогтгэрэлд унчихсан ш дээ бүлгийн дарга болох ямар ч боломжгүй болсон нэг бол намын дахрга гээд нөгөө бол бүлгин дарга гээд л сайхан даргад дуртай нөхөр шүү

Зочин
Зочин
2022-10-04 09:43

УИХ-ын дарга намын дотоод асууд�##�д оролцох ёсгүй.
Эе эв рүү л ханд.
Нэгдмэл байв�##� АН-л хожино.
Ингэж яриад байв�##� юу ч хожихгүй дээ.!
Нэгдэх сайхан.
Юу саад болоод байна вэ?

Зочин
Зочин
2022-10-04 09:44

Тамга л гээд нэг ад�##� танай намд дандаа гарч ирэх юм аа ккк

Зочин
Зочин
2022-10-04 09:44

Албан туша�##�ын хэнээтэн Цогтгэрэл �######�ж үз.

Зочин
Зочин
2022-10-04 11:17

Iim hymyys tor bariltsaj bga n haramsaltai

Зочин
Зочин
2022-10-04 11:18

мэдрэл бидон

Зочин
Зочин
2022-10-04 11:18

Энэ нам гэдэг бүлэглэлүүдэд чинь нэг ширхэг ч эрүүл ухаантай улсаа ард түмнээ гэсэн сэтгэлтэй уха�##�аг хүмүүс байдаггүй юмуу юм л бол яаж мөнгө хулгайлах вэ яаж том компанитай болох вэ юуг нь яаж зарах вэ ямар газар нутаг худ�##�дах вэ хахууль өгч юуг нь авч болох вэ гэсэн эдийн шун�##�д идэгдсэн бирдүүд цугладаг юмуу эрүүл үнэнч шударга хүн �##�га уу энэ дарга нар дотор чинь

Зочин
Зочин
2022-10-04 11:19

Энэ асууд�##� жирийн гишүүд бидэнд хүндээр тусаж байна шүү Манай АНын даргаар Цогтгэрэл гэдэг хүнийг бид цаасан дээр бичиж сан�##�аа өгсөн Тэр л хүн баймаар Витон гэж хүн холион бантан хутгах юм аа Хөө цааш нь !!!@

Зочин
Зочин
2022-10-04 11:20

Энэ Ганбат арай шударгадуу гайгүй хүмүүсээ толгой дара�##�ан бүлгийн гишүүнээс хасаж байгаад АН-ын бүлэггүй болгох юм биш биз? Хэний, ямар да�##�гавраар ажиллаад байна вэ. Өөрөө энэ хасагдсан хүмүүсээс дээрдэх юм бна уу?

зочин
зочин
2022-10-05 07:31

ойгүй худ�##�ч гар юм аа. Монголын түүх суд�##�даггүй юм аа гэхэд Парламентийн түүхээ
суд�##�даг ч болоосой. 30 жил ч гэх шиг

Иргэн
Иргэн
2022-10-07 11:40

ЦОГТГЭРЭЛ БИЛҮҮ ДҮҮ ХҮҮД ХЭЛЭХ НЭГ ҮГ БН! НАС ЗАЛУУ ХҮН ГЭХЭД МИНИЙ ДҮҮГИЙН ГЭДЭС ГЭМТЭЙ ИХ УНЖИЖЭЭ ТИЙМЭЭС БИТОНТОЙ САНДАЛ БУЛААЛДАХ ЯААХАВ НААД БИЕ ХААГАА БОДООРОЙ !! ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ!

Холбоотой мэдээ

Back to top button