Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Дугуйны үнэ хоёр дахин нэмэгдсэнээс хээ муутайг нь сонгож, амь насаа эрсдэлд оруулж байна

Уржигдар /2022.10.02/ цас орж автозамын халтиргаа гулгаа эрс нэмэгдэв. Үүнтэй холбоотойгоор тус өдөр зам тээврийн ослын шинжтэй 530 дуудлага мэдээлэл иржээ. Энэ тоо, зуны гөлгөр дугуйтай хөдөлгөөнд орсноос үүдэж ийнхүү ихэссэн байна.

Иймээс иргэд халтиргаа гулгаанаас сэргийлж өвлийн дугуйгаа базаахаар “Өгөөмөр” захыг зорих болжээ. Тэгвэл манай сурвалжлах баг өвлийн дугуйны үнэ, эрэлт хэрэгцээ ямар байгаа талаар сурвалжиллаа.

Уг нь цас орсон өдрөөс эхлэн явган зорчигчид гуяны хөх махандаа хөндүүр суутал “Пенгвин” алхаагаар алхаж, машин техниктэй нэг нь унааныхаа “өвлийн гутлыг” бэлддэг тогтсон заншилтай болсон гэж хэлж болно.

Гэхдээ жил жилийн өдийд “Өгөөмөр” захын дугуй худалдан борлуулах хэсэг төдийлөн хүн цөөтэй байдаг. Гэтэл энэ жил эрт цас орсноос болсон уу ямартай ч хөл хөдөлгөөн ихтэй байв. Дугуйн худалдаа эрхлэгчид “Дүү ямар дугуй сонирхож байна” хэмээн тал талаас асууж угтлаа.

Ч.ТҮМЭНЖАРГАЛ: ӨМНӨ ЖИЛ НЭГ КОНТЕЙНЕР ДУГУЙГ 3000 ДОЛЛАРООР АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ 9000 ДОЛЛАРООР АВДАГ БОЛСОН

Бид автомашины худалдаа эрхлэгч Ч.Түмэнжаргалтай уулзаж ярилцахад, “Дугуйны үнэ нэмэгдсэн нь үнэн. Арга ч үгүй биз дээ. Гаалийн татвар нэмэгдээд байгаа юм чинь. Өмнө жил нэг контейнердугуйг 3000 ам.доллароор авдаг байсан бол одоо 9000 ам.доллар болж гурав дахин нэмэгдсэн байна. Япон улсад ч гэсэн дугуй ховор олдохгүй байгаа юм. Манайд 100 хувь шинэ дугуй байдаггүй. Ерөнхийдөө 70-80 хувьтай л шинэ дугуйнууд ирдэг гэсэн үг. Цас орсонтой холбоотойгоор иргэдийн худалдан авалт сайжирч байна” гэв. 

Худалдан авалт хийхээр зорин ирсэн иргэдийн ихэнх нь л хий дэмий үнэ асууж хойш урагш холхилдоно. Зарим нь үнийг нь сонсоод бага зэрэг ярвайх дүр ажиглагдаж бай. "Өгөөмөр" захад суудлын автомашины өвлийн дугуйны хамгийн хямд нь 200 мянган төгрөг байх бол, хамгийн их үнэтэй нь 2.2 сая төгрөг үнэтэй байна.

Үнийг нарийвчилбал,

  • Harier-ындөрвөн хос дугуй 1.2 сая төгрөгийн үнэтэй
  • Land 80 машины дугуй дөрвөн хос дугуй 1.4 сая төгрөг
  • RX гэх мэт дунд гарын автомашины, шинэ Япон дугуй 2.8 сая төгрөгөөс эхэлж байна.

Ингээд цааш явсаар автомашины дугуйны худалдаа эрхлэгч н.Ганаатай уулзаж ярилцлаа. Тэрбээр ”Иргэдийн худалдан авалт муу байна. Дугуй урд, урд жилүүдийг бодвол үнэтэй болсон. Тээврийн зардал гурав дахин нэмэгдсэн шүү дээ. Төр засагтаа л гомдож явахаас өөр арга алга. Ард иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдсэн байна. Приус20-ын дугуй ноднин жил 80 мянгатай байсан бол өнөөдөр 100-аас буухгүй байна” гэлээ. 

ИРГЭД ҮНЭ ХЯМДЫГ НЬ БОДОЖ ХЭЭ МУУТАЙ ХУУЧИН, ХЯТАД ДУГУЙНААС СОНГОЛТ ХИЙЖ БАЙНА

Уг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” гэсний гурав дах хэсэгт суудлын автомашин, бүх жин нь 3,5 тонноос илүүгүй ачааны автомашины дугуйны хээний гүн нь 1,6 мм-ээс багагүй байх ёстой гэж заажээ. Нэг үгээр бол хээний гүн нь заасан хэмжээнээс багассан бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглож болно гэсэн үг.

Гэтэл үнэ өндөр байгаагаас үүдэж зарим иргэд бэл бэнчиндээ тааруулан чанарын шаардлага хангаагүй өвлийн дугуй худалдаж авах болсон нь анхаарал татаж байв.

Бид дугуй худалдан авахаар явж буй худалдан авагчдын нэг Д.Ням-очиртой уулзахад, “Өвлийн дугуйны үнэ тэнгэрт хадсан байна. "Mayti"-ндааөвлийн арай хээтэй гэснийг нь л сонгож авлаа. Зарим нь бүр хариугүй гөлчгөр зуны дугуйнаасаа долоон дор юм байна. Байгаа боломждоо тааруулаад дунд зэргийг хээтэйг нь сонголоо. дөрвөн дугуй 700 мянгаас буухгүй байна. Шинээр нь бол 1 сая 500 мянган төгрөгөөс наашгүй юм болно. Хачин халзан дугуй л гэхэд аманд багтсан үнээ хэлээд байх юм.” хэмээн ярив.

Тус захад дугуйны үнэ сонирхсон 50 гаруй хүн хөлхөлдөж байсан хэдий ч яг худалдан авсан нь ховор байлаа.

Ингээд дугуй худалдан авсан иргэн Ө.Ширмэнбаатартай уулзаж ярилцахад “Приус 20-ын дугуй хайж явна. Тросмуутай, хээгүй дугуй л гэхэд 200 мянгаас буухгүй байна. Та хэдийг хараад зарим нь үнэ ханшаа худлаа хэлээд байх шиг байна. Хуучин цаг шиг элбэг дэлбэг байхаа ч больсон байна. Халзан дугуйнууд нь 120 мянган төгрөг гэж байх жишээтэй. Болж өгвөл шинэ Хятад дугуйнуудыг нь авбал зүгээр болсон байна. Арай барьцалдах чадвар нь дээр юм даа” хэмээж байв. 

  • Приус 20 машины хуучин дугуй 70-80 мянга. Шинэ нь 300-400 мянга 
  • Приус 30 машины дугуй хуучин дугуй 100 мянга 
  • Приус 41 машины дугуй нэг ширхэг нь 100 мянга төгрөгийн үнэтэй байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Тээврийн зардлаас болж үнэ нэмсэн худалдаа эрхлэгч болон мөнгөндөө тааруулан худалдан авч буй иргэд хоёрын алийг нь ч буруутгах аргагүй. Гэхдээ амь нас эрүү мэндээ бодвол аль болох хээ сайтай дугуй худалдан авч улиралд нь тааруулж дугуйгаа солих нь зөв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 08:56

Амь насандаа эрсдэлгүй бат�##�гаатай юм хэн бүхэн авмаар байгаа ч нийгэм маань ийм хямр�##�тай үед өсөөд байхаар хэн бүхний боломж бас хүрэхгүй шүү дээ

Зочин
Зочин
2022-10-04 08:57

Хэн хэнийгээ буруутгахав дээ

Зочин
Зочин
2022-10-04 08:57

ayulgvi baidlaa negd tawih heregtei shvv

Зочин
Зочин
2022-10-04 09:09

hoorhii doo tegeeed bolomjindooooo taaruulaad l awna shvv deeee

Зочин
Зочин
2022-10-04 09:45

Ai hoorhii hunii l amidral. Uniin nemegdeld bish chanart anhaardag bgasai

Зочин
Зочин
2022-10-04 09:45

Үнээ л нэмж мэдэх юмдаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-04 20:31
Reply to  Зочин

Бүүр улайрчих юмдаа эд нар эргээд өөрсдөө юм амсана даа

Зочин
Зочин
2022-10-04 09:46

Аюулгүй байдлаа бодолгүй л яахав нэг л үнийн хөөрөгдөлд орж чанар гэж үнэхээр байхгүй

Зочин
Зочин
2022-10-04 09:47

Ёстой ёстой �##�ийг нь ч буруутгах аргагүй л дээ

Зочин
Зочин
2022-10-04 11:26

arai dendvv ymaa adilhan amidrah gej yadaj baij ingej bitgii neg negnee shulaad baildaa ymar archaagvi shunaltai zantai ym be joohon uyan hatan baij boldoggvi ymuu amia bodogchdo

Зочин
Зочин
2022-10-04 11:26

Кантинерт нь хура�##�гаастай байсаншдээ хил хаахаас өмнө л авцан байсан тэрийгээ хуучин үнээрээ зарж болдоггүй яаж нэгнийгээ шулах уу? Мөлжих үү? Гэсэн бодолтой ард түмэн юм даа

Зочин
Зочин
2022-10-04 11:26

Chono boroonoor gj iim lalriin zangaa bolichmoop yum daa manaihan

Зочин
Зочин
2022-10-04 11:27

Солонгос, япон нтр гээд байсан дандаа хужаа дугуй байсан юм уу

Зочин
Зочин
2022-10-04 11:27

bitgii hudlaa hel hotod harinch gaigvi bnlee darhand l vnetei bn hvn shulj amidarhaasaa icheech hujaa dugui zarjiij hudlaa ypon solongos entr geed shal hudlaa amandaa orson vnee helj ard irgedee shulj moljilj baij arai dendvv archaagvi ymaa nowshnuud

Зочин
Зочин
2022-10-04 11:27

Арай дэндүү үнтэй юмаа 2дахин өссөн бна

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-04 20:36
Reply to  Зочин

Өлөн тэнэг ичгүүргүй мунхаг сувдаг шунахай хуучин дугуйнии дамчид

Зочин
Зочин
2022-10-04 11:29

Га�##�ь дээр бараа гацахад хуучин дугуйнууд ямар хамаатай юм? Хуучин дугуй чинь хуучин үнээрээ байх ёстой юм биш үү? Тэгээд шинэ дугуй чинь орж ирэхээр үнээ өсгөж болдоггүй юм уу? Тэнэг бодлоготой улс.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-04 20:34
Reply to  Зочин

Энэ хуучин дугуйчид улайрсан дамчид байдаг юм үнэ өсгөх ямарч ш�##�тгаан байхгүйшдээ арай л өлөн гарууд шүү муусайн үхмэрүүд

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-04 20:30

Ямар нэг юм зарж ашиг олдог өлөн бирдүүд хүн биш болчих юмаа хоол болохгүй нэг л өдөр өөрөө олсон олзондоо идүүлнэ дээ хүүрнүүд

Дугуй зардаг хүн
Дугуй зардаг хүн
2022-10-05 09:11

Дугуйны наймаа хийгээд баяжсан хүн нэгч байдаггүй түрээс, төлөөд л амьдардаг юм. Ойлгоорой иргэдээ.

Зочин
Зочин
2022-10-05 10:50

Хуучин дугуйнуудыг нь шатаачих аа. Хүн худ�##�даж авч осолд орж үхсэнээс тэр нь дээр

Холбоотой мэдээ

Back to top button