Нийгмийн

Баянхонгорын бөхчүүд нэг даваагаар илүүрхэв

Үндэсний "Алтан цом"-ын тэмцээний нэгдүгээр шатанд оноолт таарсан Баянхонгор - Сэлэнгэ аймгийн барилдаан өнөөдөр болж Хонгор нутгийн бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарав. 4 дүгээр тойргийн дараа багууд 10:10-ээр тэнцсэн бөгөөд сүүлийн тойрогт улсын начин Д.Цэрэнтогтох, Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар дараалан давж багаа ялалтад хөтөлсөн.

Баянхонгороос улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох эсрэг багийн бүх бөхчүүдийг өвдөг шороодуулсан бол хамгийн залуу начин Энхтүвшингийн Батмагнай аймгийн арслан Б.Уугандаваагаас бусдыг хаяв. Маргааш 19:00 цагт Улаанбаатар - Тувагийн багийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 09:01

орхонбаяр орсон байсан бол ч

Зочин
Зочин
2022-10-04 09:28

Бхяр хүргэе

Зочин
Зочин
2022-10-04 09:37

Нутгийн бөхчүүддэээ амжилт хүсий

Зочин
Зочин
2022-10-04 09:38

Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-10-04 09:38

Амжилт

Зочин
Зочин
2022-10-04 11:39

sain l baina shdeeeee

Зочин
Зочин
2022-10-04 11:39

Amjilt amjilt

Холбоотой мэдээ

Back to top button