Нийгмийн

ОХУ-аас Эрдэнэт рүү тээвэр хийж явсан орос жолооч осолдож, нас баржээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газар өчигдөр /2022.10.03/ “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан осол гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан очиход Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд 26 тн замын хар тос тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ.

Ослын улмаас Оросын Холбооны Улсын иргэн, эрэгтэй жолооч нас барсан байсныг цогцсыг гарган, аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button