СПОРТ

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын 600 саяын бооцоот тулааныг "Univision"-ээс үзэж болно

Монголд анх удаа 600 саяын бооцоо бүхий мэргэжлийн боксын тулаан болсон. Уг тулааныг МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн "One championship" холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтга нар хийсэн. Тулаан есдүгээр сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болсон юм.

Уг тулаанд МУГТ Э.Цэндбаатар ялсан. Энэхүү тулааныг Монгол бөхийн өргөөнд очиж үзсэн хүмүүсээс бусад нь бичлэгээр хүлээн авч үзэх сонирхол өндөр байсан юм. Тэгвэл Э.Цэндбаатар. З.Шинэчагтна нарын 600 саяын бооцоо бүхий тулааны бичлэгийг "Univision"-ээс үзэж болохоор болжээ.

Эргэн сануулахад, Э.Цэндбаатар тулаанд ялсан мөнгөө сайн үйлсэд зарцуулна хэмээж байсан юм. Тэрбээр хэрвээ мөнгө орж ирвэл олон нийтэд зарлана гэж байв. Одоог хүртэл зарлаагүй байгааг бодоход бооцооны мөнгөө аваагүй байгаа бололтой.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button