Нийгмийн

Хүүхдийн мөнгө: "Эрт босож, илүү зүтгэсэн иргэдийнхээ хүүхдийг ялгаварлахаа больё"

Долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн 100 мянган төгрөгийг хэрхэх талаар хэлсэн.

Тэрбээр, "2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.2 их наядыг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм. Харин өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна. Энэ нь үлдсэн есөн хувь нь" гэсэн юм.

СЕХ-ны тооцооноос харвал нийслэлд өрхийн орлогын дундаж нь 1.9 сая төгрөг, орон нутагт 1.5 сая төгрөг гэхээр дундаж нь 1.7 сая болж таарах нь. Тиймээс дээр дурдаад буй 3.5 сая төгрөгийг өндөр орлого хэмээн үзжээ.

Гэвч энэ шийдвэр иргэдээ ялгаварлан харсан шийдэр мөн үү гэвэл мөн. Учир нь эдийн засаг хүнд, хөдөлмөрийн үнэлгээ хангалтгүй энэ бэрх үед өндөр орлого хэмээн яриад байгаа тэр мөнгийг олохын тулд тэдгээр орлоготой иргэд хэрхэн хөдөлмөрлөж, юуг даван туулж байгаа нь ойлгомжтой. Боломжийн орлоготой, дундаж түвшнээс дээш харагдахаар авилгач, хулгайч гэж хардаг нь ч манай нийгмийн буруу тал.

Илүү хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг хүртсэнийхээ төлөө, өөрөөр хэлбэл сайн амьдарч яваанхаа төлөө тэд улсдаа ялгавар үзэгдэх учиргүй. Тэдний хүүхдийн эрх ч бусад хүүхдийн эрхээр хязгаарлагдах нь учир дутагдалтай. Иймд эрт босож, илүү зүтгэж яваа иргэдээ ийн ялгаварлах нь зүйд эс нийцнэ. Хүүхдийн мөнгө халамж биш, тэдний ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг манай улсын ерөнхийлөгч ч тодотгож байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2022-10-06 13:58

50% д өгөхөд болно илүү хэрэггүй

Зочин
Зочин
2022-10-06 14:14

Зорилтот хэрэглэгчдээ л хүрэх хэрэгтэй дээ. Угаасаа зарим айлд бол хэрэггүй зүйл штэ

Зочин
Зочин
2022-10-06 14:14

Суд�##�гаа хийх хэрэгтэй шдээ. Хүүхдийн мөнгөөр амьдарч буй хүмүүс зөндөө ар гэр байгаа.

Зочин
Зочин
2022-10-06 14:16

Хоёр т�##�тай асууд�##� шүү ажил хийдэг л бол өндөр орлоготой гэсэн үг биш сайн суд�##�гаа хий

Зочин
Зочин
2022-10-06 14:18

Зөв хүүхдийн мөнгө хүүхдэд зориулсан шүү дээ

Зочин
Зочин
2022-10-06 14:18

Тийм шүү.

Зочин
Зочин
2022-10-06 14:23

ИЛүү хөдөлмөрсөнийхөө төлөө ялгаварлагдах ёстой юм гэж үү? Энэ шийдвэрийг дэмжихгүй байна

Гал
Гал
2022-10-06 14:38

Яахав дээ нөхцөл байд�##� хүнд байхад гайгүй нэг хэсэг нь гайтай хэдийгээ чирээд яавхад яагаад болохгүй гэж цөөхөн монголчууд шүү дээ

Зочин
Зочин
2022-10-06 14:46

Өгвөл адилхан л өгөх хэрэгтэй ш дээ. Бүр ханг�##�ттай амьдараад байгаа эсвэл ханг�##�ттай хүчээрээ ажиллаад байгаа хүмүүсийг ямар нэгэн суд�##�гаагаар ялгаж с�##�гах хэрэгтэй. Тэрнээс биш дансанд хадг�##�сан болгонд нь өгөхгүй гэвэл утгагүй ээ. Мэдээж тэр хүүхдүүдийн ирээдүйд л зориулж хадг�##�ж байгаа ш даа. Тэр мөнгөө хүүхдүүдээ зориул гэж өгч байгаа биз дээ. Хүүхдүүдэд бас хоолноос өөр хэрэгтэй чух�##� зориул�##�т байгаа болоод л хадг�##�ж байгаа байх.

Зочин
Зочин
2022-10-06 22:28

Huuhdiin mungu bol halamj bish shu de hasna gd bainga tegej bhin hun amaa usguh bodlogo biz de uls ornii tegsen shuwt hasna gd uguhgui ene ter gd olon shaltag shaltgaaan yrij bhin manaih shig iim baga huuhdiin mungu ugdug uls oron ch bas alga

Холбоотой мэдээ

Back to top button