Нийгмийн

Сүүлийн 10 хоногт ОХУ-ын дугаартай 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ

ОХУ, Украин улсуудын хооронд цэргийн ажиллагаа явагдаж, нэлээд хугацаа өнгөрлөө. Тэгвэл гурван хоногийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаагаар 300,000 иргэнээ цэрэгт татахаар болсон. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон гэлтэй. Энэ нь хоёр улсын дипломат харилцааны хүрээнд иргэд 30 хоногийн хугацаатай зорчих эрхийн дагуу гэж ойлгож болно.

Тэгвэл эдгээр иргэдийн зарим нь өөрийн гэсэн автомашинтайгаа орж ирээд байгаа юм. Есдүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 04-ний хооронд ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэсэн мэдээлэл байна.

Эдгээр автомашиныг эзэмшигчдийн зарим нь Улаанбаатар хотод орж ирээд зөрчил гаргасанд хариуцлага тооцсон. Тодруулбал, ОХУ-ын дугаартай автомашиныг манай улсад явган хүний зам дээр гаргаж тавьсан нэгэн зураг сошиал орчинд тарсан. Тэрхүү автомашины эзнийг 20 мянган төгрөгөөр торгоод буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 11:44

орос машиныг дугаарын хязгаарл�##�тад оруул

Зочин
Зочин
2022-10-07 15:18

Түгжрэлээ яаж багасгий гэж байхад юу баахан оросуудыг хүлээж аваад байгаа юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button