Нийгмийн

Х.Янжингаажид ялсан гэх хэргийн талаар Захиргааны хэргийн шүүх тайлбар гаргажээ

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал  Т.Ганболдын эхнэр давж заалдах шүүхийн шатанд ялсан хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргаснаа тайлбар хийж сайтдаа байршуулжээ.

Тайлбарт: “Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.

     Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна” гэжээ.

Гэр бүлийн хуулиийн 7-р зүйл

“7.1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл гэр бүл болох иргэд өөрийн биеэр холбогдох байгууллагад очиж, хүсэлтээ гарган, гэрчтэй байх ёстойг ийнхүү хуульчилсан. Гэтэл гэрлэлтээ батлуулсан гэх Т.Ганболд, Х.Янжингаажид нар тухайн хугацаанд Монголд байгаагүй  нь нотлогдсон аж. Өөрсдөө биеэр байгаагүй үед хэн хүсэлт гаргаж, яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй байсан учир Т.Ганболд хууль зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцсэнээр УБЕГ-аас Ажлыг хэсэг гарган шалгаж ажилтнууд нь гэм буруутайг тогтоож, хууль бус гэрлэлт гэдгийг нотолж хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон  дүгнэлт үйлдэхдээ процедурын алдаа гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй гэж үзсэнээ тайлбарлажээ. Түүнээс Х.Янжингаажидын олон нийтэд бичсэнчлэн тэдний гэрлэлт хууль ёсны гэж тогтоосон шийдвэр огт биш аж. Нэг зүйлийг онцлоход Т.Ганболд гэр бүл байгаагүй, миний хүүхдүүд биш гэж зарга үүсгээгүй. Харин Гэр бүлийн хуульд заасан ёсоор гэрлэлтийн бүртгэл үйлдээгүй, салсны дараа гэнэт бүртгэгдсэнд эсэргүүцэн шүүхэд хандсан юм байна.

Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлт бүртгүүлсэн нь хууль бус гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогддог аж. Батлуулсан гэх өдөр  тэд  Монголд байгаагүй, холбогдох архивын баримт огт  байдаггүй.  Харин тэр дугаарт өөр иргэдийн бүртгэл байдаг нь маш ноцтой юм. Түүнээс гадна “хүний гуйлтаар” хууль бус үйлдэл хийсэн гэдгээ Улсын бүртгэгч нар нь АТГ-т мэдүүлжээ.

Энэхүү хэрэгт нэр холбогдоод байгаа улсын бүртгэгч нарыг АТГ-т шалгаж байгаа бөгөөд хууль бус үйлдлээс болж хэд хэдэн хүн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.

РЕДАКЦИЙН БУС КОНТЕНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 15:38

дээд шүүх маяглаж байхаар зүгээр аваад л шийдэхгүй дээ үнэхээр бүртгйлийн хууль зөрчсөн эсэхийг дүгнэлт гаргах л байсан юм даа

Зочин
Зочин
2022-10-07 15:59

Арай арай

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-07 16:26

Энэ айхтар хүүхэн байна даа бүртгүүлээд авсан байх нь

Зочин
Зочин
2022-10-08 01:37

С�##�сны дараа бүртгэл үүсгэсэн гэнэ. Ноцтой !

Зочин
Зочин
2022-10-08 01:38
Reply to  Зочин

С А Л С Н Ы

Зочин
Зочин
2022-10-07 16:31

ЭНЭ ӨНДӨР ХАМАРТ НӨХӨР АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ БАНДААШАА СОЛИХ ЗАВГҮЙ АР ТАЛ НЬ БОР УР ТАЛ НЬ ШАР БОЛТОЛ ЗҮТГЭЖ ЯВАХАД НЬ ЭНЭ ХҮҮХЭН ӨӨР ЭРТЭЙ ЖАРГАЖ ХУЛХИДСАН ГЭЭД ӨНДӨР ХАМАРТ ХИНГЭНЭТЭЛ УЙЛЧИХСАН ЯВСААН ХӨӨРХИЙ ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ ЭНЭ БУРУУ ЯАСАН ХОРМОЙН ДОНТОЙ ХҮҮХЭН ГУАЙ ВЭ? ТА ӨНДӨР ХАМАРТАА БҮҮ УХАР БҮҮ БУУЖ ӨГ АРД ЧИНЬ АСААЛТТАЙ ТАНК ШИГ АЛТАН ДОРНОД ЧИНЬ БАЙНА.

Зочин
Зочин
2022-10-07 18:50

4 huuhedtei hunii gerleltiig tsutsalj l baidag,,Avilga avsan burtgegchid

Иргэн
Иргэн
2022-10-07 21:01

Эрчүүд угаасаа л айлгүй байдаг ш дээ.Тэгээд тэр хэдэн хүүхдэд нь сэтгэл санааны хүндрэлийг хэн ч тооцохгүй,зөвхөн цаасаар л шийддэг болчсон юмуу

Холбоотой мэдээ

Back to top button