УЛС ТӨР

УИХ-ын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ныхныг "бүгдээрээ эзгүй, арай хэтэрч байна шүү" гэв

Өнөөдрийн /2022.10.07/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна. Улсын төсөв хэлэлцэж буй энэ цаг үед сайд Х.Болорчулуун тэргүүтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан чуулганы хуралдаанд суугаагүй юм.

Эл байдал нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг уурсуулав.

Улмаар тэрбээр "Чуулганы хуралдаанд ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь ч байхгүй. Яаж энэ хүнсний хувьсгал, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн үеэр салбар яамаараа эзэнгүй байж болж байгаа юм уу. Энэ арай хэтэрч байна шүү" гэсэн юм.

Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар эзгүй байгаа билээ. Тодруулбал, Х.Болорчулууны хувьд Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж яваа юм. Харин Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас Дарханы замын тендерийн асуудлаар 48 цагийн хугацаатайгаар саатуулаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 15:04

Үнэн, шударга үгийг сонсож чадахгүй байнаа гэдэг чинь ХҮҮХЭД БОЛОХ УНАГАНААСАА л буруу хүмүүжсэн нөхөр байна! Ккк

Зочин
Зочин
2022-10-07 15:09

Шударга ёс манай төрд �##�га яана даа зөв юм хэлсэн хүмүүс адаг болдог хорвоо

Зочин
Зочин
2022-10-07 15:09

зөв ш дээ

Зочин
Зочин
2022-10-07 15:23

боломж олдсон дээрэн гадаад явж г�##�уу шувууны мах идэж дэлгүүр хэссэн дээрээ ямар хувиасаа мөнгө гаргаж байгаа бишдээ Үнэтэй бууд�##�аар мөнгөө тооцож аваад хямд бууд�##�д буугаад бас мөнгө цавчина

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button