Сурталчилгаа

NCD групп 20 жилийн хугацаанд 200 мянган мод тарьж ургуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” аяныг дэмжин, “Ногоон ирээдүйг бүтээнэ” гэх эрхэм зорилготой үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD группээс 20 жилийнхээ ойн хүрээнд 2022 онд  20,000 мод тарих аян эхлүүлээд байгаа билээ.

Жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар бүх нийт “Мод тарих Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд NCD групп Богд уулсын Ум амайн 2014 оноос хойш 6200 гаруй мод тарьсан бөгөөд энэ жил Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд байрлах 52-ын даваанд нэмж 500 мод суулгалаа. NCD группийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдыг бууруулах, ногоон байгууламж, ногоон орчныг бий болгох чиглэлээр өнгөрсөн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилт болон Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын арын хэсэг болох Ум аманд, Дорноговь аймгийн Хамрын хийд , СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Баянголын ам зэрэг газруудад 7 Ривер гарден хотхон барихуйц буюу нийт 180 мянган мод, бут, сөөг тарьж, ургуулан, 13 хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц талбайд буюу 100 мянга орчим метр квадрат талбайг зүлэгжүүлжээ.  Энэ бүх ажлыг мэргэжлийн хүнээр тарьж, ургуулан, арчилсаар ирсэн билээ.

Анх 2013 онд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, дуу чимээний бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Богд уулын Ум аманд мод тарьж эхэлсэн. Тухайн үед тарьж байсан суулгац дунджаар 1.5 метрийн хэмжээтэй суулгац байсан бол өдгөө жилд дунджаар 50-60 см урган хамгийн өндөр нь л гэхэд хэдийн 5 метрт хүрч, 6200 гаруй мод бүхий бичил ой үүсээд байна. Тус бичил ойд Богд уулын тусгай хамгаалалттай 32 аманд ургадаг шинэс, нарс, улиангар зэрэг эндемик моддыг тарихаас гадна нийт найман төрлийн ургамал үрслүүлэн бойжуулсан байна. Энэхүү Богд уулын Ум амын ойжуулалт нь хувийн аж ахуй нэгжийн санаачлан хийсэн хамгийн анхны уулын усжуулалтын системтэй томоохон төсөл гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн 2015 онд “Хамгаалагдсан үндэс өндөр бүтээмжит” технологиор жилдээ 1,000,000 ширхэг мод тарих хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг Баянголын аманд эхлүүлж, халаалттай хүлэмж бүхий мод үржүүлгийн газар байгуулан ажиллаж байна.

Дан ганц Улаанбаатар хотын ногоон байгууламжид анхаараад зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгуулсан төслүүдийнхээ гадна талбайн ногоон байгууламжид тэд анхаарлаа хандуулсаар ирсэн. Тухайлбал, энэ онд Ховд аймгийн Булган сумын өрхийн эмнэлэгийн барилгын 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж өгөхдөө гадна талбайд нь гацуур, нарс, монос зэрэг нийт 8 төрлийн 100 гаруй мод суулган, 263 метр квадрат талбайг батууль болон согооворын холимог үрээр зүлэгжүүлэх ажлыг ч мөн хийж гүйцэтгэсэн байдаг юм. Үүнээс өмнө 2014 онд Төв аймгийн Баян суманд 65 хүүхдийн Дэлбээ цэцэрлэг барьж, улсад хүлээлгэн өгөхдөө мөн л 1000 гаруй м2 талбайд зүлэгжүүлжлт хийж,  нарс, улиангар, улиас, хус, тэхийн шээг, үхрийн нүд гэх мэт нийт 70 ширхэг мод, сөөг тарьж ургуулж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 20:06

Ойгоос суглаж ирээд өөр газар булаад байгаа юм бишүү энэ бол 10 жилиин настай мод байх шиг худлаа юу хүмүүсээ

batuaj
batuaj
2022-10-07 21:01

Амжилт хүсье.
Мод тарихад бас учир бий шиг байдаг. Голын дагууд бол яая гэхээс биш, гацуур тарих нэг л тийм. Танайханы модноос мойл л зөв байх. Хамагийн зөв мод бол улиангар.

Холбоотой мэдээ

Back to top button