Нийгмийн

Татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашин товчоодоор нэвтрэх боломжгүй болно

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодыг цахимжуулах бэлтгэл ажил дуусчээ.

Тодруулбал ирэх сарын 01-ний өдрөөс бүх товчоод цахимжиж, нэг машинд зарцуулах хугацаа гурван секунд болно.

Түүнчлэн бүх терминалаар машин нэвтрэх боломжтой болох ч торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болно.

Ингэхдээ, төлбөрийн харилцааг гурван аргаар шийджээ. Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ. Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх бол гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна. Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирчээ.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар товчоод нэг машинаас хураамж авахад 30 секунд зарцуулж байгаа юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochizochinn
Zochizochinn

Demjij bn.

Зочин
Зочин

Сайн ажил.

Зочин
Зочин

ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМАА ТӨЛДӨГӨӨ ТӨЛНӨ ХОЙШИД Ч ТӨЛНӨ ХАРИН ГАНЦХААН ЮМ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА.ЭНЭ ХУЛГАЙЧУУДАА ДУУРИАГААД ХУЛГАЙЧ БОЛЦИЙМ УУ? ГЭЖ БОДООД БАЙГААШТ КАМЕРААР НУУЦААР ГЭТЭЖ БАЙГААД ТОРГОДГОО БОЛИОЧЭЭ БАРУУН ЭРГЭХИЙН ТУЛД ЗОРЧИХ ХЭСГИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АШИГЛАЖ ТААРНАА ДАА ТЭГЭХЭЭР Л ЭНЭ МУУ ГӨЛӨГ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧДОГ ХЭН БЭ? ГЭЭД Л ТОРГОЧИХ ЮМ.МАНАЙ ЭХНЭР ТОРГУУЛЬ ИХЭССЭН АМИА ХОРЛОНО ГЭЭД БАЙГААШТ ХЭРВЭЭ ТЭГВЭЛ ТА НАР ХҮНИЙ АМЬ ДЭЭРЭМ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭДГЭЭР ЯЛ СОНСОХОО МЭДЭЖ АВ

Зочин
Зочин

Хулгайн замаар ороод ирнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button