Нийгмийн

Талийгч охиныхоо дурсгалд зориулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэцэрлэг барьж буй хос

Налайх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг энэ хос санаачлан, хувийн хөрөнгөөрөө ажлаа эхлүүлээд явж байна. Төслийг санаачлагч Ж.Цэнгэл "Хань бид 2 хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийн 24 цагийн цэцэрлэг, сувилал барих гээд зорьж байгаа. Сайхан сэтгэлтэй түмэн олныхоо хандив тусламжийн дэмээр бага багаар урагшилж байна. Бид ямар нэг ашиг харж, энэ ажлыг хийгээгүй хүүхдүүд минь ямар нэг мөнгө төлөхгүйгээр эрүүлжиж нийгэмшиж сурч боловсрох, аав ээжийг нь ажил хийх бүрэн боломжоор хангах амьжиргааг нь дэмжих зорилгоор энэ төслөө эхлүүлсэн. Бид 2 амрах, амсхийх завгүй ажиллаж байна. Энэ зөвхөн бид хоёрын сайн дурын хүмүүнлэгийн ажил байгаа шүү. Талийгч сайхан охиныхоо нэрэмжит энэ цэцэрлэгийг босгох болно. Сэтгэл байхад болно доо" хэмээжээ.

Сайхан сэтгэлтэй хосын санаачлан бүтээж буй тус цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийг хамруулах бөгөөд 24 цагаар ажиллах юм байна. Тэд өмнө нь ч мөн хүүхэд, эмэгтэйчүүдэд сайн дурын тусламж үзүүлж, 20 тонн нүүрс хандивлаж байжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-08 11:52

Saihan hosuudad bayr hurgie bayrlalaa

Зочин
Зочин
2022-10-08 13:18

Нөгөө зовлогонууд руу өгдөг мөнгөө энд өг

чимээгүй л
чимээгүй л
2022-10-08 13:45

ийм зүйлыгээ утасыг тавьж хандив цуглуулухад яадаг байна

Зочин
Зочин
2022-10-08 19:11

Дэмжээрэй сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж бий амжилт хоёроо

Холбоотой мэдээ

Back to top button