У.Хүрэлсүх: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй боллоо

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ, МУИС-ийн “Экологийн боловсролын төв” хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж үг хэлэв.Тэрбээр “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархлаа. Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ. Цаашид удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зэрэгт анхаарах, тарьц, суулгацын нөөцийг улам нэмэх, аж ахуйн нэгжүүдийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сайн туршлага, шилдэг технологи, инновац нэвтрүүлэх нь чухал байна" гэв.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчдыг модлог ургамлын тарьцыг бортогонд үрээр ургуулах арга зүйн сургалтад хамруулсан байна. “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн шилдэг хоёр оролцогчид ирэх саруудад Арабын Бүгд Найрамдах Египет Улс болон Канад Улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын XXVII бага хурал, Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын XV бага хуралд оролцох эрхээр шагнасныг гардуулахын зэрэгцээ мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллага, бордоо үйлдвэрлэгчид, ойн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн-худалдаанд оролцогсдын төлөөлөлтэй уулзлаа.
Өдөрлөгийн үеэр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд www.modlog.mn цахим биржээр дамжуулан тарьц, суулгацаа зарах, худалдан авах боломжтой болсныг Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Бямбасүрэн танилцуулсан юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аяа яасан тэнэг хөлдүү хүн бэ.Яасан сэтгэлгүй хүйтэн хүн бэ.3 сая гаруй иргэн чинь яаж амьдарч байгааг мэдэж байна уу..Энэ их өр шир төрийн дампуур�##�, нийгмийн ядуурлыг засах т�##�аар бодож үзээч.Улс дотроо ард түмнээ ялгаварлана.Хэнтийн төсөв зарим аймгаас 20 гаруй дахин их байна.Улсаа тэгш хөгжүүл.Хэнтийд хуваарилсан энэ их төсвийг та нар л цавчиж иднэ шдээ..Мод тарих юм дандаа ярина.Эхлээд хүнээ ярь.Уулнаас баахан мод м�##�таж ирж борцдохоо боль
10.н жилд тэрбум мод тарина гэж ёстой төсөөлөгдөхгүй бна даа.Амласанаас нь хойш 1 жил нь явчлаа.мэргэжлийн хүмүүс нь хаана тарихаа сайн л тунгаагаарай.Усны нөөцөө блдолцоорой доо.Бодлогогүй еөкөөсөө болж усэы нөөыгүй болчивдоо.
Зөвлөхүүд нь тэрбум гэдэг тоог энгийн аргаар тайлбарлаад өгчихөөч дээ.Сэтгэлгүй гэдэг нь. Тэрбум гэдэг чинь саяыг мянгаар үржүүлээд гарах 1-ийн ард 9 тэгтэй тоо шүү дээ.