Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн зээл эрсдэлд орсон нь: Эргэн төлөлтийг цар тахалгүй цагт ч хойшлуулсны үр дагавар

“Ковид-19” цар тахлын давлагаа эхлэхэд хатуу хөл хорио тогтоон улс даяараа сандарч байсан үе саяхан мэт боловч хэдийн хоёр жил өнгөрчээ. Өдгөө ямар ч хязгаарлалтгүй, бүх бизнес чөлөөтэй, хэвийн ажиллах болоод жил гаруй болсон байна.

Эхний жил хагасын хугацаанд төр засгаас иргэдийн нуруун дээр ирэх ачааг хөнгөлөх, цар тахлын нөлөөллийг бууруулахын тулд цахилгаан, дулааны үнийг тэглэх, нийгмийн даатгалын нэмэгдлийг хойшлуулах, түрээсийн үнийг хөнгөлөхөд хөндлөнгөөс нөлөөлөх гэх мэт бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Эдгээрээс хамгийн томоохон ажлын нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан явдал байв. Төр дараагийн жил хагасын хугацаанд өмнө нь бий болгосон хөнгөлөлт, нөлөөллийг бууруулах арга хэрэгслээ ээлж дараалан хүчингүй болгосон ч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг л хэвээр барьсаар өдийг хүрлээ.

Улмаар цар тахлын хүнд үеийг “өвдөлт” багатай давах зорилготой бодлого нь ипотекийн зээл дээр “хавтгайрч”, нөхцөл байдал хэвийн үед ч хэвээр үргэлжлэн төр, хувийн хэвшил, иргэдийн хамт бий болгосон тогтолцоогоо хүчгүйдүүлэх, цаашлаад хараахан байр орон сууцтай болж амжаагүй байгаа иргэдийнхээ боломжийг хаах эрсдэлтэй нүүр тулав.

ЯАГААД ИЙМ БАЙДАЛ ҮҮСЭВ

Төрөөс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг анх цар тахлыг хүндрэл багатай давах, иргэдийн нуруунд ирж буй ачааг хөнгөлөх зорилгоор 2020 оны хоёрдугаар сард гаргасан байдаг. Харамсалтай нь, хөл хорионд орж, орлого нь буурсан бизнесийн салбар, иргэдэд л зориулагдсан уг шийдвэр хэрэгжих явцдаа “хавтгайрч”, орлого буураагүй иргэд олноор хамрагдсан нь бодлогын том зөрчил байв.

Тодруулбал, “Ипотекийн зээлтэй 100 мянга гаруй иргэн, өрхийн 80 гаруй хувь нь зээлийн төлбөрөө хойшлуулжээ. Энэ нь түрдээ юу юм бэ гэхээс удаан үргэлжилбэл ипотекийн зээлийн тогтолцоог эрсдэлд оруулахад хангалттай хувь хэмжээ байтал Төрөөс зээлийн төлбөр хойшлуулах хугацааг таван удаа сунгаж, иргэд ирэх оны нэгдүгээр 1-нээс л ипотекийн зээлээ төлж эхлэхээр болгосон.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ДАХИН ХОЙШЛУУЛАХ ШАЛТГААН АРИЛСАН

100,000 гаруй зээлдэгчийн 80 хувь нь сар тутмын эргэн төлөлтөө хойшлуулсан гэдгийг дээр дурдсан. Тэд үнэхээр “Хөл хорионд орж, орлого нь буурсан”, өөрөөр хэлбэл зорилтот бүлгийнх мөн байсан уу гэдгийг судлаад үзвэл маш сонин тоо гарна.

Тодруулбал, хөнгөлөлтөд хамрагдсан зээлдэгчдийн бараг 90 хувь нь цалингийн орлоготой, 10 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд байна. Өнгөрсөн хугацаанд цалингийн орлоготой иргэдэд үнийн өсөлт, инфляцыг эс тооцвол орлого нь тасалдаагүй, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага цалингаа хэвийн өгсөн, тэр ч бүү хэл үнийн өсөлт, инфляцтай уялдуулаад топ 100 ААН-үүд болон төрийн байгууллагууд цалингаа 10-30 хүртэл хувиар нэмсэн байх юм.

Одоо эргээд харахад, үр дүн, эдийн засгийн үзүүлэлт, үр дагаварт дүн шинжилгээ хийх хангалттай хугацаа өнгөрсөн, судалгаанууд гарсан байна. Тэдгээрээс харахад тодорхой тооны бизнест хүнд туссан ч ажлын байр ихээр бий болгодог жижиг бизнесүүд өмнөхөөсөө дарамт багатай ажилласан, онлайн худалдаа, хүргэлт, такси үйлчилгээ, IPTV гэх мэт төрөл бүр илүү өргөжин тэлсэн” үр дүн гарсан байдаг.  Гүйлгээ ухаантай, арвич хямгач хүмүүс нь зээл хойшлуулсныг боломж болгож, зуслангийн байшин барьсан ч жишээ байна.

БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭГ “БИЛҮҮДСЭН” НЬ

Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар иргэн хүн хараахан бий болгож амжаагүй баялгаа өөрийн болгож, амьдралын бололцоогоо бүрдүүлэх, тухайн баялгийг бий болгохын тулд зарцуулах байсан хугацааг хэмнэх давуу талыг эдэлдэг. Тэгвэл түүнээс ч хавьгүй илүү нэг үр ашиг бий.

Ипотекийн зээлд хамрагдсанаар тухайн иргэн хөгждөг. Санхүүгийн сахилга бат дээшилж, амжилтад хүрэх боломж /амьдралын орчин нөхцөл сайжирсантай холбоотой/, төлөвлөлт, хариуцлага нэмэгдэнэ. Ипотекийн хөтөлбөрт оролцогчдын хамтын хичээл зүтгэлээр бага, багаар бий болгож, төлөвшүүлж байсан энэ чанар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар буцаад бага, багаар арилж эхэлдэг.

Банкны системд байгаа нийт зээлийн ¼ хувийг орон сууцны зээл эзэлдэг юм байна. Ипотекийн зээл нь 99 хувийн найдвартай, хамгийн эрсдэлгүй зээлд тооцогддог. Хэвийн явагдаад байвал банкны системийн 25 хувь нь найдвартай гарт байна гэсэн үг.

Нөгөө талаас, ипотекийн зээлийн тогтолцоо эвгүйтвэл банкны системийг тэр хэмжээгээр эрсдэлд оруулдаг. 30 хувийн урьдчилгаа гэх мэт “алтан дүрмүүд”-ийг чухам энэ эрсдэлийг бодолцож гаргасан байдаг юм. Түүнчлэн, маш их хөнгөлөлттэй буюу бодлогын хүү, инфляцаас хэд дахин бага хүүтэй зээлийг төлөхгүй байх нь зах зээлийн дундаж хүүтэй орон сууц, автомашин, цалингийн зээл авсан иргэдийг ялгаварласан, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгосон шийдвэр болсон мэт санагдана.

Улмаар, нөгөө л халамжаар амьдрах сэтгэлгээг өөгшүүлэх, бараг ингэж байгаад зээл тэглэх болов уу гэсэн хий хоосон горьдлого, хүлээлтийг ажил орлоготой, нийгмийг нуруундаа үүрч явдаг хэсэг бүлэгтээ бий болгож, бага багаар ядуурал гуйланчлал руу түлхэх том аюул дагуулж байна.

ЗЭЭЛ ХОЙШЛУУЛСАН ИРГЭД ОРОН БАЙРНААСАА ХӨӨГДӨХ ЭРСДЭЛ БИЙ

Ийм эрсдэл үнэхээр бий. Ипотекийн зээлийн үлдэгдэлтэй 100 мянга гаруй зээлдэгчийн 80 гаруй хувь нь зээл хойшлуулалтад хамрагдсан / эх сурвалж: Монголбанк/ тухай өмнө дурдсан. Ипотекийн зээлийн зээлийн тогтолцоо нь санхүүжилт авсан иргэд зээлийн төлбөрөө сар бүр банканд төлөөд уг төлбөрөөс Монголбанк арилжааны банкуудад тодорхой эх үүсвэр хуваарилж, арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс түүн дээр нь нэмэрлэн бага хүүтэй Ипотекийн зээл болгон олгодог зарчмаар тасралтгүй үргэлжлэх зарчимд суурилдаг.

Зээлийн эргэн төлөлтийг олон сарын турш хойшлуулснаар төдий хугацаанд шинээр ипотекийн зээл олгох эх үүсвэр цуглаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гинжин хэлхээ нэгэнт тасалдсан.

“Монголбанк” 2017 оноос хойш нэмэлт санхүүжилт олгоогүй, цэвэр эргэн төлөлтөөс санхүүжээд голдирлоороо явж байсан бүхэл бүтэн тогтолцоо нурна. Өнгөрсөн хугацаанд зогсчхолгүй яваад байсан нь 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд төсвөөс санхүүжилт өгч байсантай холбоотой. Зөвхөн 2022 оны I-VII сарын хооронд 355 тэрбум төгрөгийг Төв банк нэмэлтээр гаргасан нь зээлийн эргэн төлөлтөөр шинэ зээл олгодог болчихсон, төсөвт дарамтгүй байсан хөтөлбөрийн зүй тогтол алдагдаж, татвар төлөгчдийн мөнгө энэ хэмжээгээр үрэгдсэн гэсэн үг.

Эргэн төлөлтийг дахин хойшлуулж, өөрөөр хэлбэл тогтолцоог гацаасан хэвээр орхиод, тэгсэн мөртөө зээл олголтыг үргэлжлүүлнэ гэвэл ирэх оны төсвөөс мөнгө гаргах болно. Гэсэн ч олгох зээлийн тоо төсвөөс гаргасан хөрөнгөний хэмжээнд хязгаарлагдана. Гэтэл шинээр зээл авахаар банкууд дээр оочерт байгаа, байрны урьдчилгаагаа барилгын компанид өгөөд байр нь ашиглалтад орчихсон, зээл олдохгүй байгаа иргэдийн тоо, бухимдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ипотекийн хөтөлбөр нь барилгын салбартай нягт уялдаатай байдаг онцлогтой. Зогсонги байдалд орвол барилгын салбарын хөгжил удааширч, хүлээгдэж буй том төслүүдийг гүйцэтгэх чадвартай компаниуд аажмаар алга болно.

Байдал ийм эгзэгтэй байхад зээлээ хойшлуулсан хэсэг иргэд сошиал орчинд “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг сунгая” гэсэн шаардлага тавьсан нь “Зээлээ авсан бол төлнө үү байна уу, дараагийн хүн зээл авах нь надад падгүй” гэсэн хувиа хичээсэн хандлага юм.

Ипотекийн зээлээр авсан байрнууд 80 м2 дотор байдаг ба сарын дундаж төлбөр нь 500 мянга орчим байдаг гэсэн тоо бий.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ДАХИН СУНГАХ НЬ НИЙСЛЭЛИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ  ХЭРЭГЖИХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛ ДАГУУЛНА

Өнгөрсөн жил батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Нийслэл буюу төр иргэнээ дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөл буюу орон сууцанд амьдруулах үүрэгтэй, иргэд нь ийм орчинд амьдруулахыг шаардах эрхтэй болсон. Ингэснээр Ипотекийн зээлийн хөтөлбөрийн үүрэг улам ч нэмэгдсэн гэж ойлгож болно. Учир нь хуулийг гаргасан бол хэрэгжүүлэх ёстой.

Нийслэлийн иргэдийн тал нь гэр хороололд амьдарсан хэвээрээ, хийх ажил их байна. Төр ийм үед төсөвт дарамтгүй, өөрийн голдирлоор явж буй ипотекийн зээлийн тогтолцоог бодлогоор дэмжин хамжаа болгох учиртай юм.

Харин ипотекийн зээлтэй иргэний хувьд, нэгэнт зээлээ төлөх нь үнэн тул эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед улс орноо бодсон ч, дараа дараагийн зээл авах иргэдээ бодсон ч ирэх оноос иргэд зээлийн төлбөрөө хэвийн төлөөд явах нь хаа хаанаа зөв шийдвэр болох болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:36

Зогсоочихврл бзр орон сууцжилт зогсоно шүү

Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:37

Mangaruud zogsooh geed bna uu Zelda or o hi tuluwlusun Heiden my van zaluu get bul bgaa

Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:41

Угнь хичнээн өр ширтэй байгаа ч гэр хороололоо байржуулах төсөлд хамрагдуулж бас ч гэж юм хийгээд л бгаа жишээ 7 н бууд�##� үнэхээр сайхан болж бгаа тэгэхээр яасан ч зогсоож болохгүй шүү

Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:53

Эргэн төлөлт хойшлуулаа ч гэсэн санхүү болон байрны тоо бүх зүйл хязгаарлагдм�##� болно шүү дээ

Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:55

Hyzgaarlaj ch bolohgvi, zogsoooch bolohgvi uchirni baurand oroh gsn irgediin huleelt buhimdal toruulne shvv dee

Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:55

Uhaantaihan baj vzehsen zogsoooj erni yaj boldog ym be mangaruudaa

Зочин
Зочин
10 сар 13, 2022 09:56

Бод, бод зогсоочихвол наанадаж хот тохижолт хэр явагдах уу гэдгийг???

Зочин
Зочин
10 сар 13, 2022 10:34

Зогсонги байд�##�д орвол барилгын с�##�барын хөгжил удааширч, хүлээгдэж буй том төслүүдийг гүйцэтгэх чадвартай компаниуд аажмаар �##�га болно.

Зочин
Зочин
10 сар 13, 2022 10:34

оочерт байгаа, байрны урьдчилгаагаа барилгын компанид өгөөд байр нь ашигл�##�тад орчихсон, зээл олдохгүй байгаа иргэдийн тоо, бухимд�##� өдрөөс өдөрт нэмэгдэх нь тодорхой шүү дээ

Зочин
Зочин
10 сар 13, 2022 10:35

Zogsooj yaw ch bolohgvi

Зочин
Зочин
10 сар 13, 2022 11:06

Zogsooh ni mash buruu shvv

Sarandavaa
Sarandavaa
10 сар 13, 2022 11:31

Ипотекийн зээлийг зогсоовол. Байр луу тэмүүлэх иргэд 50хувиар багасна даа. Эрэлт буурхаар энэ барилгажилт зогсох бус уу

Зочин
Зочин
10 сар 13, 2022 11:33

Зээлээ яар�##�тай зогсоо !!!! Хулхи чанаргүй барилга газар авлаа !!!!

Зочин
Зочин
10 сар 13, 2022 11:38

Ц�##�ин 900000 газаргүй хэзээ мөдгүй нурж унах нийтийн байр 300-400 сая ..амьдр�##� дээр 120 саяд барьчхаад ядарсан хэдэн ард түмэнд 2-5 дахин нуг�##�ж Ипотэкийн зээлээр зарж байна шүү!!! ЗЭЭЛЭЭ ЗОГСОО байрны үнэ өөрөө бууна

Зочин
Зочин
10 сар 13, 2022 11:44

Өмчилсөн газар аваад АОС аа бариад ханг�##�уун сайхан амьдарч болно шүү !!! Зээлийн хүүнд дарлуулж амьдарч байхаар Та нарын үхнэ хатан аваад байгаа байр бол хөрөнгө биш шүү !!! 300 саяаар байр авчаад тухтай суух газаргүй СӨХ-ийн дарамтанд амьдарсаар байх уу?

зочин
зочин
10 сар 13, 2022 19:05

Зогсоох нь уг нь зөв. Ипотекийн зээл барилгын с�##�барыг дэмжих биш в�##�ютын гадагшлах урсг�##�ыг дэмжсэн л зүйл болж хувирч байна. Эцсийн дүндээ нийт оруулсан хөрөнгийн 70 гаруй хувь нь гадагшаа гарч байна. Тэгсэн мөртлөө дахин төлөвлөлтийн барилга гэдэг нь даанчдээ гэмээр юмнууд арайчдээ үнэтэй. Дараагийн 100 жил энэ авах ч биш хаях ч биш б�##�гасууд чинь байж байх болно. Тэрний оронд гэр хороололоороо байж байв�##� удахгүй хүн амьдрахад ээлтэй орон сууц, амны орон сууцууд жамаараа босно. Харин давхардаа 6 айлтай 16-25 давхар барилгууд бол удахгүй бидний толгойны өвчин бас нэг түгжрэл шиг асууд�##� болж эхэлнэ.

Холбоотой мэдээ

Back to top button