УЛС ТӨР

Ж.Бат-Эрдэнэ: Үйлдвэр байгуулж малчид, тариаланчдад хувь эзэмшүүлдэг болгомоор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.13/ нэгдсэн хуралдаан "Их Хуралдай" танхимд 10:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар: "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Төсвийн хүрээний алдагдлыг бууруулж байгаа нь сайн хэрэг. Үндсэндээ зарлага нэмэгдэх гээд байна. Орлого орж байж төлбөрийн тэнцэл тэнцвэржих ёстой. Үүнтэй холбогдуулаад та бүхэн нэг зүйлд хариулт өгөөч. Үйлдвэрлэлийг дэмжье гэхээр хувийн хэвшлийг улсын мөнгөөр дэмжихгүй гээд зогсоочхоод байгаа. Бодит үйлдвэр байгуулаач. Түүнийгээ тэгээд эзэнтэй болго. Малчид, газар тариаланчдад хувь эзэмшүүлдэг болмоор байна.

Төсвийн алдагдлаа бууруулж байгаа нь зөв. Орлого, зарлагынхаа тэнцлийг яаж хангаж байгаа юм бэ. Төсвийн алдагдлаа юугаар нөхөх юм бэ. Уул, уурхай тээвэр логистикийн асуудлаа шийдвэрлэх гээд байгааг харж байна. Тээврийнхэн, төмөр замтай холбоотой уул уурхайн бүтээгдэхүүнээ хэр хэмжээгээр гаргана гэж төсөөлж байгаа юм бэ" гэлээ.

Сангийн яам: Зардлаа хумих байдлаар төсвийн алдагдлаа бууруулна. Шинэ бүтээн байгуулалт байхгүй гэсэн үг.

УИХ-ын гишүүн Х.Буялгантуяа: "Орлого 1.6 их наядаар нэмэгдсэн байна. Ямар тоонд өөрчлөлт ороод энэ тоо нэмэгдэж орж ирсэн юм бэ. Зарлага ч бас нэмэгдэж. Өрийн хэмжээ 1 их наядаар нэмэгдсэн байна. Засгийн газар өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу" хэмээн асуулаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хас
хас
2022-10-13 11:53

хариултаа өгөөчээ засгийн газраа. та нарын хариултыг сонсмоор байна..

Иргэн
Иргэн
2022-10-13 13:00

Үйлдвэр шинээр барих энэ тэр гэж юу байхав, харин төрийн өичийн бүх аж ахуйн нэгжийг Хувьцаат компани болгож, ард иргэддээ хувьцааг нь шударгаар тараагаад өгчихөөч. Тэгээд х�##�амжийн бодлогоо эргэж хараад тана.

Зочин
Зочин
2022-10-13 14:07

P###a min hotiinhon hun bishuu???

Холбоотой мэдээ

Back to top button