Сүүдрийн Засгийн газрыг тэргүүлэх сүүдрийн хүн

С.Эрдэнийн талын Ардчилсан намд АТГ-аас шалгуулж, АНУ-д амьдардаг Ч.Сайханбилэг "хэрэг болжээ". Одоогоос дөрвөн долоо хоногийн өмнө Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, дэд даргаараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг томилсон тухай бид мэдээлж байв.
Харин өчигдрөөс /2022.10.12/ С.Эрдэнийн талын АН-ынхан "Сүүдрийн Засгийн газар" байгуулж байгаагаа зарлалаа. Тэргүүн нь Ч.Сайханбилэг.
С.Эрдэнэ Сүүдрийн Засгийн газар байгуулж байгаа нь анхных биш. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард 16 Бодлогын зөвлөл байгуулж, “сүүдрийн” Засгийн газартай ижил төстэй зарчмаар ажиллана гэдгээ зарлаж байсан билээ.
Ч.Сайханбилэгийн хувьд: 2015 онд Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт төлөвлөгөө буюу олны нэрлэж дадсанаар "Дубайн гэрээ"-г үзэглэж байсан. Ингэхдээ УИХ-аар оруулаагүй хэмээн буруутгагддаг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдаас авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэмээн НПГ-аас мэдээлж байв. Түүнчлэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг "Монголын зэс корпораци" компани худалдан авах процесст нөлөөлсөн гэх асуудал ч нэмэгддэг.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаад намжсан тэрбээр өнөөдөр Монголд байхгүй. Сүүдрийн хүн.
С.Эрдэнийн Ардчилсан намын хувьд: Аравдугаар сарын эхээр хоёр талын Ардчилсан намынхан Шангриллад уулзсан. Тухайн уулзалтад Х.Баттулга, С.Эрдэнэ хоёроос бусад нь бүгд очсон. Тэд өөрийн төлөөллүүдээ явуулсан гэж ойлгогддог. Улмаар аравдугаар сарын 06-нд дахин уулзахаар товлож, С.Баярцогт нар зохион байгуулах сураг гарсан. Гэхдээ өдгөө хүртэл таг. Учир нь өмнөх хуралдаанаар олигтой хэлцэл хийгдээгүй, үр дүн гараагүй гэгддэг.
Харин С.Эрдэнэ дээрх уулзалтыг нэг их сайшаагаагүй. "Хувь хүмүүсийн уулзалт, манай намд хамаагүй" гэх утгатай зүйлс ярьж суусан. Өөрөөр хэлбэл бусад нь эвлэрье гэж байхад тэр буруу хараад суусаар байв.
Буруу харж, зөрүүдэлсний шалтгаан нь Сүүдрийн Засгийн газар байж. Дараагийн алхмаа хийж, нөгөө талууддаа хариулт өгөхөөр сууж л дээ.
Гэхдээ Монголд байхгүй сүүдрийн хүнээр удирдуулсан, Сүүдрийн засгийн газар нь хэр амжилттай явах вэ гэдэг нь асуудал тусдаа. Ямартай ч манай улстөрд сүүдрийн засгийн газрыг байгуулаад, цэвэр үйл ажиллагаа явуулж ирсэн жишиг үгүй билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за эх оронгүй бадарчин уу ккк
ЭНЭ САЙХАНБИЛЭГ ГЭГЧ БАС Л ЗАЙТАЙ ЭР МӨРДӨНГӨӨС ШУУД ГЭРЭЭРЭЭ Ч ОРОЛГҮЙ ШУУД АНУ НИССЭН ОЧООД ТОМ ХУУЛИЙН ФЕРМ ХӨЛСЛӨӨД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨМНӨӨС МАШ ТОМ ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР ГАРГААД ХЭВТЧИСЭН. ОДОО АЛСААС ЭРДЭНЭ БААВАЙГ УДИРДАЖ БАЙНА. БЯРТАЙ БАЙНА КОМСОМОЛЫН СУРГУУЛЬД БАЙХААСАА Л БАЯРЦОГТТОЙ НӨХӨРЛӨЖ ЦУГ ОХИДУУД ЭРГҮҮЛЖ БАВЖ БАВУУЛЖ ЯВСАН ХОЁ ШҮҮ.ХЭРВЭЭ ИРВЭЛ ЭНЭ ЗАЛУУГ НЭГ ХУДАГ ХҮЛЭЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН ҮҮ? МӨНГӨ ИДСЭН НЬ ҮНЭН ҮҮ? МИСС ЭХНЭРТЭЙГЭЭ ДАЙЛУУР ТООЛЖ БАЙСНЫГ НЬ ХАРСАН ХҮН БАЙНА УУ? ХӨГШИН УХНА ТАЛХИ ЦАРАЙ МУУТ СОСОРБУРАМ КИНОНД ТОГЛОХ НЭРЭЭР САЙХАНААГИЙН ЭХНЭРИЙН МӨӨМИЙГ ХӨХӨЖ БАНДААШИЙН ДОТУУР НЬ ГАРАА ОРУУЛЖ ГӨНӨӨХИЙХ НЬ ҮСИЙГ ТЭМТЭРСЭН АЗТАЙ ДАГЗ ШҮҮ.САЙХНАА ХҮРЭЭД ИРАА ИРЭЭД ЭНЭ АН н ДАРГА БОЛООТОХ ЭНЭ НАМ ҮНДСЭНДЭЭ ХОРТ ХАВДРЫН ЭЦСЙИН ШАТАНДАА ОРЧИХООД ОЙРТОХООР ҮМХИЙ ХАНЛААД ТЭГСЭН ХИРНЭЭ ЗҮРХ НЬ ЗОГСОХГҮЙ ЖИНХЭНЭ ГАЙ ЛАЙ БОЛЦРООД БАЙНА. ИРАА ИР ҮҮНИЙ УЧРЫГ ОЛЬЁО ЧИ МУУ БАНДИ ШУУМАР ХЭТЭРХИЙ АМИНЧХАН БАЙНА ШҮҮ ЛАЛАРАА
hhhaaadhh
Энэ хулгайч,луйварчин АНУ-аас аа ирчихсэн юм уу.