Нийгмийн
Холимог багийн барилдаанаар Монголын баг эхний тойрогт Германы багтай хүч үзнэ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тамирчид холимог багийн барилдаанаар хүч үзнэ.
Энэхүү холимог багийн тэмцээнд 17 улсын эрэгтэй, эмэгтэй жүдочоос багууд 4 хэсэгт хуваагдан шилдэг багийг шалгаруулах юм.
Монголын багаас энэхүү барилдааны -73 кг жинд Ц.Цогтбаатар, Б.Эрхэмбаяр, -90 кг-д Г.Алтанбагана, Б.Эрдэнэбаяр, +90 кг-д О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн нар барилдана. Эмэгтэйчүүдийн -57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, -70 кг-д Ц.Энхчимэг, Б.Ганхайч, +70 кг-д Б.Эрдэнэт-Од, А.Адьяасүрэн нар хүчээ сорих юм. Монголын шигшээ баг тэмцээний D хэсэгт Германы шигшээ багтай оноолт таараад байна.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.