Нийгмийн
600 хүүхдэд тасалбар авч өгч, жүжиг үзүүлжээ

Орхон аймгийн Хүүхэд, Залуучуудын театрын уран бүтээлчид "Асаж буй толгод" нэртэй хүүхдийн шинэ жүжгээ нээгээд удаагүй байна. Энэхүү жүжиг Монгол орны газар нутгаас олдсон палентлогийн олдвор болох үлэг гүрвэлийн түүхийг харуулсан бүтээл юм. Мөн бүтээлдээ техникийн дэвшлийг ашиглан 3D хэлбэрээр тавьж байгаа нь онцлог аж.
Тэгвэл энэхүү жүжгийг 600 хүүхдэд өөрийн зардлаар Ц.Алтаншагай, Ө.Мандуул нар үнэгүй үзүүлжээ. Хүүхдүүд тус бүтээлийг үзсэнээр Монгол оронд 60-70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн тухай сонирхолтой мэдлэг, мэдээлэлтэй болох давуу талтай юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.