НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"Өргөө" амаржих газрын ҮНЭН аль нь вэ, С.Энхболд сайд аа

Манай улс гарын таван хуруунд багтах эх, хүүхдийн амаржих газартай. Гэтэл тэр хэдхэн газраас нь хэл ам тасрахгүй, эхчүүд, үрсүүдийг хохироодог гэх хэл ам байнга гардаг болоод удаж байна.

Хоёр хоногийн өмнөөс "Өргөө" амаржих газрын захирлын хууль бус үйлдлийн талаар анх хэвлэлүүдээр мэдээлэл цацагдаж, түүнийг ажилчдын гомдлоор АТГ-т шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн юм. Гэтэл төд удалгүй тухайн захирал Ж.Энхцэцэг нэр бүхий хэвлэлийнхнийг дуудаж, өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн тайлбар тавьж, араас нь МҮЭХ, Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийж, Ж.Энхцэцэгт хариуцлага тооцохгүй бол Эрүүл мэндийн сайдыг өөрөө огцрохыг шаардав.

Ар араасаа огцом өрнөлтэй үргэлжилсэн энэ үйл явдлууд нэг л зохиолтой явчихав уу гэж хардахад хүргэв. Сошиалаар өрнөсөн энэ мэдээллүүдийн араас Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гаргаж, Ж.Энхцэцэгийг өчигдөр орой ажлаас нь чөлөөлөх нь тэр.

Улмаар өнөөдөр Ж.Энхцэцэгийн хууль бус үйлдлүүдийг илчлэх гэсэн "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж, түүнийг халсан нь зөв байсан гэдгийг ойлгуулахыг зорив. Хэн нь үнэн, хэн нь худал ярьж, өөрийгөө өмөөрцгөөгөөд байгаа нь туйлын ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс болж иргэд, эмнэлгийн ажилчид, жирийн ээжүүд, хэвлэл мэдээллийнхэн талцаж, хэрэлдэж байх жишээтэй. Гэвч салбар яамнаас нь нүд балай, чих дүлий суусаар байна.

ЭМЯ, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг буруутгахаас өөрарга зам алга. МҮЭХ-ныхны хэлснээр энэ эмнэлгийн удирдлагын асуудал, ажилчид нь ажлаасаа гараад дуусаж байгаа гэх үймээнийг Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт аль тав, зургаан сарын өмнө мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн гэх. Улмаар сошиалаар сэвэгдэж эхлэнгүүт, өөрөө гарч ирж, ямар нэг тайлбар, хариуцлага, нотлох баримт ярихгүйгээр нэг эмнэлгийн захирлыг чөлөөлчихөж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Тухайн захирлын ажил нь болохгүй байгаа гэсэн дүгнэлтүүд удаа дараа гарсан юм бол яагаад өмнө нь чөлөөлж болсонгүй вэ.

Бид энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Ж.Энхцэцэг захирлыг халах шийдвэрийг гэнэт гаргасан юм биш. Тус байгууллага дээр явцын шалгалтыг долоодугаар сараас хойш хийсэн. Шалгалтын үр дүнг харж байж гаргасан шийдвэр" гэх мэдээлэл өглөө. Ийнхүү сошиалын дуулианаар тушаал гаргадаг бас нэгэн сайд энэ эмх замбараагүй асуудлаараа өөрөө олны өмнө гарч, тайлбар хийж, цэгцлэхийг олон нийт шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ш.Алтантуяа захиралтай ЭХЭМҮТ - д Соронзонгууд зөндөө байна.Ажлын байрны дарамт шахалт, ажлын ачаалал их ажиллах хүнгүй болж байгаа.Мөн цалин гэж авах юмгүй хөдөлмөрийн хуулийн дагуу шөнийн цагийг 1,2%-иар боддоггүй, илүү цагийг дундаж цалингаас боддоггүй гэх мэт зөрчлүүд ихтэй. Шалгах л хэрэгтэй аймшигтай газар юун Өргөө амаржих цаашаа шүү.

Иргэн
Иргэн

Энхцэцэг их шудрага л гэж өөрийгөө тодорхойлоод байна. Харин хэр зэрэг хүнлэг хүн бэ.Тэр авсан орлогч захирал гэх тэтгэврийн авгайг хараарай.Хүнтэй тэгж харьцдаг хүнийг зөв гэх үү..Хамт олноо шоронгийн гэмт хэрэгтнүүд гээд харчихсан.Мэргэжлийн ямар ч чиг баримжааагүй цагдаа авч ирээд орлогчоороо тавьчихаад эмч сувилагч нараа дарамталж байдаг.Ажлын байрны хүчирхийлэл дарамт гэж яг үүнийг хэлдэг юм.ХЭҮК- хамаатай асуудал энд яригдаж баына.Энхцэцэгт хариуцлага тооцох хэрэгтэй .

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Бүсгүй хувийн эмнэлэгтэй биз дээ Энхцэцэг.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

Би бүх төрийн байгууллагаар үйлчлүүлэх дургүй. Үргэлж л ялархсан зандарсан дээрэнгүй авирласан хүнд сурталтай хүмүүсийн шигшмэл газар байдаг. Тэр энэ гэх юмгүй бүгд л хүний адаг болсон улс байдаг юм шиг. Гэхдээ төрийн алба цэвэршиж төрийн жинхэнэ ёс зүйтэй албан хаагчид гарч ирнэ гэдэгт итгэдэг.

Иргэн
Иргэн

Энхболд сайдаа Өргөө амаржих газарт бас ямар амьтан аваачаад сэтэр зүүгээд тавьчихсан юм бэ.Зуугаад цус гаргана гээд хашгичиж байгаа хүн хэн бэ.Өргөдөл гаргасан хүмүүсийг мөрдөж мөшгөөд цус гарга гэсэн үүргийг та өгчээ гэж оылголоо зөв үү. Яаман дээрээс өргөдөл гаргасан хүмүүсийн нэрийг би авчихсан гээд нэг хүнийг үг хэлүүлэхгүй хашгичиж загнаад баына.Цагдаад байсан хүн гэхээр өргөдөл гаргасан гэж хүнийг дарамталж мөрдөн мөшгиж болдог юм уу.Яаман дээрээс нэрсийг нь мэдсэн гэж байгааг бодоход та дарамталж мөрдөх хүмүүсийн нэрийг гаргаж өгсөн юм бишүү.

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

Энхболд өөртэйгөө адилхан тийм л юм аваачиж тавина. Муу юманд гаршсан хүн. ЭМЯ-с мэдээлэл аваад зуугаад цус гаргадаг юм байна ш дээ.

ЭМС удирдлагыг дэмжигч админ
ЭМС удирдлагыг дэмжигч админ

ЭМЯ сайд өөрийгээ хамгаалсан шийдвэр гаргасан. Жил ирэх тутам хүний нөөц цалингаа нэмэгдүүлсээр байгаад эмнэлэг ачаалалаа дийлэхгүйд хүрсэн. Үүнийг өөрчлөхгүйгээр ямар ч шинэчлэлийг хийх боломжгүй . Энэ нүсэр бүтэц тогтолцоог сайд хийх зориг зүрх ч байхгүй. Харин удирдлага нь энэ шинэчлэлийг зоригтой эхлүүлсэний төлөө халагдчихлаа. Одоо энэ шинэчлэлийг хэн хийх вэ?

Иргэн
Иргэн

Зуусан хүнээ цус гаргана гэдэг хүн эх нялхсын газар ажиллана гэдэг аймшиг аймшиг.

Зочин
Зочин

Хувийн эмнэлэгтэй эмч нар улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэг рүүгээ зөөдөг биз дээ

Зочин
Зочин

илүү цаг ажиллаад даргаа халдаг болсон юм уу, эмч нар нь мөнгө нэхээд загнаад , дуудахаар ирэхгүй, мэс заслаас гарсан хүнээ ортой нь булан тохой мөргүүлээд хамаа намайгүй л харьцдаг нь үнэншдэ, дарга нь тэг гэж тушаагаад бдаг юм уу

З-ХҮҮХЭДИЙН ЭЭЖ
З-ХҮҮХЭДИЙН ЭЭЖ

ЭНЭ ҮЭ-ХҮҮХЭН ХЭЗЭЭ ЯАЗААНЫ ЯЛЗАРСАН ШИНЖТЭЙ ХҮН ЮМАА!!! ИЙМ ЯЛЗАРСАН ГАЗАР 20-30-Н ЖИЛ АЖИЛСАН ГЭХЭЭР Ч АРГАГҮЙ Л ХҮНД ГАР БАЙХААС ЯААХАВ!!!

Эмч
Эмч

Гадны оронд эмч хүн хэдэн ч эмнэлэгт ажиллах боломжтой. Гол нь ашиг сонирхолын зөрчилгүй байх. Чадалтай эмч хүн, хүнд тус болно, ингэснээр хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй. Монголд эмч хүн улс хувийн аль ч эмнэлэгт ажилладаг зөвлөдөг байх эрхтэй, шаардлагатай, тэд тангараг өргөсөн эмч хүмүүс. Гол нь эмч нарийн хөдөлмөрийг шударгаар үнэлж, хөдөлмөрийн мөлжлөгөгүй цалин хөлс авдаг тогтолцоог бий болгож, чөлөөт зах зээлийн зарчимаар явах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ямар ч авилга, хээл хахууль байхгүй болно. Тэгвэл яаж ийм байдалд хүргэх ёстойг төр засаг бодлогоороо шийдвэрлэх, зөв тогтолцоог бий болгосноор энэ байдал хангагдана.

Зочин
Зочин

Ж.Энхцэцэг эмч монголын эх үрсийн эрүүл мэндийн төлөө, Өргөө амаржих газар байгаа идээ бээрийн өчүүхэн хэсгийг шахах гэж оролдсоны төлөө ажлаасаа чөлөөлөгдөж байна. Эх хүүхдийн эрүүл мэнд амь насны төлөө шударга бус зүйлтэй тэмцсэн хүн. Энэ хүнийг чөлөөлж байгаа С.Энхболд өөрөө огцор, одоо болсон. ЭМЯ битгий хэл сумын эмнэлэг удирдах чадваргүй хүн. Эхнэр Цолмон нь ЭМЯ-ны бүх тендерийг авсан. Өнөржаргал жинхэнэ дарамтлагч, адилхан эмч, сувилагч нарт дээрэлхүү, хүнийг ялгаж харьцдаг. Мэс заслын эмчилгээ хийлгэхээр шинжилгээгээ бүрдүүлээд очихоор заавал тэр эмчээр эхо хийлгэ гэж хувийн эмнэлгийн эмч зааж өгч явуулна. Гар харна шан харамж авна. Хүний өгсөн юмыг голно. Юун Өнөржаргал Энхцэцэг эмч хүний төлөө жинхэнэ эмч. Энхболд чи зүгээр огцор. Тэнэг мангар гэдгээ Энхболд чи өөрийнхөө хэлж ярьж байгаагаараа хүмүүст таниулсан.

Зочин
Зочин

Цус гарах сайна, цусан өшөө болох боломжтой болно. 2ширхэг ямар хүн бол

Холбоотой мэдээ

Back to top button