УЛС ТӨР

2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад гурав хоног үлдлээ

Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу ирэх лхагва гарагт Төрийн ордонд зохион байгуулна.

Тус өдөр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөлт”, “Тогтвортой эдийн засаг”, “Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг болно.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд иргэн Таны саналыг “D-Parliament” цахим хуудас, [email protected] мэйл хаягаар болон 51-262727 утсаар аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. 

Өнөөдрийн (2022.10.14) 10.00 цагийн байдлаар 7,520 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 382 иргэн саналаа өгөөд байна.

Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.

Иймд иргэн Та технологийн дэвшлийг ашиглан 2023 оны төсвийн төсөлд саналаа өгөөрэй. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад 3 хоног үлдээд байна.

2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээх бөгөөд  төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагуудын нийт 800 гаруй төлөөлөл танхимаар болон цахимаар оролцохоор бүртгүүлээд байна.

Та дараах заавар, зөвлөмжийн дагуу төсвийн төсөлд саналаа өгөөрэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2022 17:33

Өнгөрсөн 6 жил Төр барьсан МА намын УИХ Улсын жил бүрийн төсвийг хэлцсэн болж *гулгуулан* хариуцлаггүй хандаж, Төв орон нутагт *гишүүддээ зориулсан төсөв* хувиарлаж Заваарч ирсэн �##�даагаа цайлгах сэдлээр Энэ жилийнхээ улсын төсөвт *Ард олноос сан�##� авсан нэр зүүж байгаа нь* Тэртээ тэргүй "Унагаж сүйтгэсэн" улсын эдийн засгаа Босгож ч чадахгүй болтлоо дампууруулсны тайл�##� төдий "жүжиглэл" зохиож байгаагийнх нь илрэц юм! Эдийн засгийн яамтай болсноор Хийж буй шинэ аргын эхлэл Нэг иймэрхүү "жүжиглэлттэй"

Зочин
Зочин
10 сар 14, 2022 20:20

АРД ИРГЭДИЙН САНАЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ БОЛ ГОШНОГОНЫ АЦ ЭРХ БАРИГЧ ХУЛГАЙЧУУД ӨӨРСДИЙХӨӨ ҮЗЭМЖЭЭР ШИЙДНЭ. ОН ГАРААД ИРГЭДИЙН АМЬДРАЛ БҮҮР ГУРАВ ЭРГЭСЭН ҮМХИЙ ГОШНОГО БОЛНОО ОДОО ӨНГӨРСӨН БООВНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button