Айлчлал: Газрын ховор элементийг эргэлтэд оруулах эхний ил алхмыг төрөөс хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд ХБНГУ-д айлчилж, тус улсын Холбооны канцлер О.Шольцтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр "Алсын хараа-2050" хөтөлбөрөөр зорьсон хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах агуулгаар ярилцсан байна.
Үүний зэрэгцээ газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх, энэ хүрээнд судалгааны ажлыг эхлүүлэхээр тогтжээ. Энэ нь албан ёсны хэлэлцээнд багтсан байгаа юм.
Үйл явдал 2020 оноос хойш газрын ховор элементийг төр эргэлтэд оруулах бодлого баримталж ирснийг сануулна. Тодруулбал, 2020.10.09-нд ҮАБЗ хуралдаж, хувийн хэвшилд олгосон газрын ховор элементийн орд газруудын лицензийг төрд буцаан авах асуудлыг ярилцсан байдаг.
Үүнд Худалдаа хөгжлийн банк, “Макс”-ын Д.Ганбаатар нарын эзэмшдэг ордууд нэрлэгдэж байсан юм. Хэдийгээр энэ асуудал ажил хэрэг болоогүй ч хөшигний ард газрын ховор элемент боловсруулах үйлдвэр барих ажилд хөрөнгө оруулалт татах, хөдөлгөөнд оруулах агуулгыг ярьсаар ирсэн.
Ялангуяа энэ жил уул уурхайн салбарын магнатуудын хүрээнд энэ асуудал ихээхэн хүчтэй яригдсан. Голчлон АНУ-тай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээ хийгдэж буй талаар мэдээлэгддэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ руу айлчлахдаа "Газрын ховор элемент" гэдэг далд байсан үгийг ил ашигласан нь нэлээд анхаарал татах алхам юм.
Нүүрсний үнэ цэн дэлхийн зах зээлд жил ирэх тусам буурах, цахилгаан техник, хэрэгслүүдийн хэрэглээ нэмэгдэх хүлээлттэй энэ цаг үед бид өөр гарц эрэлхийлэх нь чухал болсон. Үүнд чухал түүхий эд болох газрын ховор элементийн нөөцийг өндөр хөгжилтэй орнууд идэвхийлэн хайж байна. Харин манай улс газрын ховор элементийн баялаг нөөцтэй.
ТАНИЛЦ: ГХЭ-ийн ордууд ба түүний эзэмшил
НЭГ: Халзан бүрэгтэй ордын лицензийг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байна
Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлж байжээ. Уг ордын лиценз нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-д бүртгэлтэй бөгөөд компанийн үндсэн хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банк 2016 онд орж ирсэн байдаг.

ХОЁР: Мушгиа худгийн ордын лицензийг “Макс”-ын Д.Ганбаатар эзэмшиж байна
Саяхан төрийн тэргүүнээс Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ гардан авсан “Макс”-ын Д.Ганбаатар Мушгиа худгийн ордын лицензийг эзэмшиж байна. Түүний хувь эзэмшдэг "Макс-Импэкс” ХХК тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж. Уг ордыг ОХА-тай хамтран хайгуулын хүрээнд улсын төсвийн зардлаар илрүүлж байжээ.

ГУРАВ: Хотгорын ордын лицензийг гаднынхан эзэмшдэг
Уг орд нь улсын бүртгэлийн дата сан дээр “Хотгорминералс” ХХК-д бүртгэлтэй байна. Компанийн үндсэн хувьцаа эзэмшигч нь ИБУИНВУ-ын иргэн байдаг аж. Харин Гүйцэтгэх захирлаар нь Л.Мөнхгэрэл гэх монгол иргэн 2020 оны долдугаар сарын 8-нд бүртгүүлсэн байна.

ДӨРӨВ: Лүгийн толгойн ордын лиценз БНСУ-д шилжжээ
Уг орд нь улсын бүртгэлийн дата сан дээр “Реалкокореа” гэх БНСУ-ын хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгджээ. Гүйцэтгэх захирал нь мөн л солонгос хүн байна. Гүүгл илэрц дээр уг ордыг Монголын талаас БНСУ-д зарсан гэх мэдээлэл олддог. Ордын нарийвчилсан судалгааг 1984-1988 онуудад Польштой хамтран хийж, баталгаажуулж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг энийг чинь л хэлэээд байсан юм бидэнд ашиглахгүй хаяж байгаа баялаг их бий
Ховд аймгийн мянгад сумын х�##�зан бүргэдийн орд нь ураны хайгуул хийгээд уранхай гэсэн дүгнэлт гарсан байдаг.Ховд аймаг тус ордыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан юм аа.Уг орд нь ховд аймгаас 50 Км ын зайд ХАР УС нуураас 20 хүрэхгүй КМ т байдаг учир амьтан , ургам�##� ,усны сав газар , хүнийг хордуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм аа.
Yana daa hamag baylagiig gadaagiinhand zaraad ezemshvvleed duusgalaaa
Монгол эзэмшигч нар гадагш нь л зарчихгүй бол эзэмших ёстой эзэд нь харин гадаад эзэдтэй энэ ордуудыг яанаа
Улс юм бол улс шигл байх хэрэгтэй. Орд газрууд нь хэн нэг з�##�ьт этгээдэд очсон байдаг хөгийн тогтолцоог х�##�ахгүй бол явахгүй дээ.
Хотгор шандын орд чинь Хүрэлбаатарын хамаатангуудын мэвэлд гэж яригдаад бсандаа
түргэлэх хэрэгтэй байна , геман гэлтгүй япон солонгос технөлги компаниуд их сонирхож хөрөнгө оруулах аа мэдэгдээд бна . газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэр байгуулж үйлдвэрлэл явуулах нь чух�##� байна аа.
ulberch yheh gej baigaa yum shig baij boloh byh yumaa delgej zarah yumaa , ireedui hoich bg shdee tedend uuj ideh yum yldeegeech