ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын экспорт: Цар тахлын үед ОХУ-ынх 8.5 хувиар нэмэгдсэн бол АНУ, Монголынх 10 хувиар буурчээ

Дэлхийн хамгийн том экспортлогч орнуудын нэг БНХАУ-ын 2018-2021 оны хооронд:

  • Монгол
  • Казахстан
  • ОХУ
  • АНУ гэсэн дөрвөн улс руу ямар хэмжээний экспорт хийснийг графикаар үзүүллээ.

Энэ дөрвөн жилийн хугацаанд цар тахал гарч, эдийн засгийн хүнд сорилттой улс орнууд тулгарсан. Харин БНХАУ-ын хувьд "Тэг ковид" бодлого баримталж, гадаад худалдаа хийдэг хөрш орнуудтайгаа хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь одоо ч зарим үед үргэлжилж буй.

Энд гадаад бодлого, олон улсын харилцааны хувьд шинэ зүйл ажиглагдах боломжтой. Иймд өөрсдийн Монгол Улстай ойролцоо Казахстан, цаашлаад хөрш ОХУ, хүчирхэг өрсөлдөгч АНУ-г нь сонгож авч үзлээ.

АНУ: Цар тахлын дараа өсжээ

БНХАУ нь 2018 онд АНУ руу 503.1 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна. Харин цар тахал гарсан 2019, 2020 онуудад 429-437 тэрбум руу буурсан. Хоёр жил энэ нь тогтмол байсан бөгөөд 2021 онд 577.13 тэрбум болж огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл цар тахлын дараа цар тахлын өмнөх үеэс ч илүү өсжээ.

ОХУ: Цар тахлын үед ч тогтмол өсжээ

Харин ОХУ руу хийсэн экспорт нь 2018 онд 47 тэрбум ам.доллар байжээ. АНУ-ын адилаар бол 2019-2020 онуудад буурах ёстой. Гэвч БНХАУ нь ОХУ руу хийх экспортоо цар тахлын энэ жилүүдэд ч нэмэгдүүлсэн нь харагдаж байна. Дүн бууралгүй тогтмол өссөөр 2021 онд 67.55 тэрбум ам.долларт хүрчээ.

Монгол, Казахстан: 2020 онд огцом буурч, 2021 онд сэргэжээ

Харин Монгол, Казахстаны датанд суурилсан график нь ижил муруй үзүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2019 онд өсөх дүр зурагтай байсан ч 2020 онд огцом унаж, 2021 оноос цар тахлын өмнөх үеэс ч илүү хэмжээгээр сэргэжээ.

Эдгээрээс харахад геополитикийн хувьд БНХАУ нь хүнд цаг үед ОХУ-тай АНУ-аас илүү түншлэх хандлагатай байгаа нь анзаарагдана. Бүр тодруулбал, Монгол, Казахстаны нийлүүлэлт буурсан 2020 онд ОХУ-ынхыг 8.5 хувиар нэмсэн байгаа юм.

Монгол, Казахстаны муруй ижил хэлбэртэй гарсан нь хэдий хөрш орон ч бидэнтэй ямар нэг ялгамжгүй харилцаж байгааг илтгэх боломжтой. Монгол Улсын хувьд БНХАУ-аас хүлээн авах экспортын хэмжээ цар тахлын 2020 онд 10 хувиар буурсан байна.

Харин АНУ-тай эдийн засаг хүндэрсэн цаг үеүдэд гадаад худалдааны хувьд түншлэхээс илүү хязгаарлалт тогтоосон нь анзаарагдаж байна. 2020 онд тус улс руу чиглэх экспортоо 12.9 хувиар бууруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:05

Ковидоос болж БНХАУ Америк улс хоёр нилээн түнжин хагарсан байхааа

Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:06

ОРОС АХ НАР БНХАУ-ЫН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ХӨГЖИЛТӨНД БОЛСОН ЮМ БОЛОВ УУ?

Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:10

sonirholtoi ch ym boloh ni deeeee

Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:10

Манайх юу ч болсон энх тайваныг л сонгох хэрэгтэй шүү

Зочин
Зочин
10 сар 19, 2022 10:32

Нэг зангаараа �##�иваа юм байдаггүй гэдэг л энэ дээ. Цагаа тулахаар бүгд л амиан бодоцгооно

zochin
zochin
10 сар 19, 2022 12:55

Женко болон түүний багт Орос Улс л баярл�##�аа гэх ёстой байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button