УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Мөнгөний бодлогоо чангаруулсан ч, үнийн өсөлт үргэлжилнэ

УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 2022 оныг дүгнэхэд ковидын дараах эдийн засгийн хямрал эдийн засагт стагфляц үүсгэсэн. Мөнгөний бодлогоо чангаруулсан ч, үнийн өсөлт хэвээрээ үргэлжилнэ. 2023 оны эдийн засаг 5 хувиар өснө гэж төсөөлж байна. Түүхий эдийн үнэ унах болов уу гэсэн тооцоололтой байгаа. Гэхдээ 2019 оны уналтаас дээр. Санхүүгийн салбарын эмзэг байдал нь 2023 онд санаа зовоосон асуудал болно. Ялангуяа эрчим хүчний асуудал.

Валютын нөөцөө энэ ондоо багтаагаад 3 тэрбум ам.долларын босгыг давуулна гэсэн зорилго тавьж байгаа. Экспортын хэмжээгээ цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ. Ингэснээр валютын нөөц нэмэгдэх, эдийн засгаа өсгөх чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд уул уурхайн борлуулалтын гэрээнүүдийг ил болгох шаардлагатай. Хэдэн захирлууд тээвэрлэлт хийгээд, чимээгүй байдаг асуудал байж болохгүй. Мөн боловсруулалтыг нэг шат ахиулъя. Хэзээ болтол түүхийгээр нь гадагшаа зөөсөөр байх вэ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-19 10:57

Таны 8 жил зуурсан бантан

Зочин
Зочин
2022-10-19 11:02

Түүхий эдээ унагаад эдийн засгаа5 хувиар нэмэгдүүүлэхээр чинь яаж амьдрахын бэ

Зочин
Зочин
2022-10-19 11:03

Яана даа. Газар ша�##�гахнээ

Зочинhg hgсм
Зочинhg hgсм
2022-10-19 13:48

ЭНЭ ХОТГОР ШАНАГЫН ХУЛГАЙЧААС ХАРАХ ЮМ ЭГЭЭХЭН Ч БАЙХГҮЙ. МЭДЭЛГ БООВСРОЛ БОЛ ҮНЭНДЭЭ 000 ЗААСАН БАЙДАГ Л НЭГ ТӨРИЙН АЛБАНД ХУВАЛЗ ШИГ ШИГДСЭН ХУЛГАЙЧИЙН НЭГ

Холбоотой мэдээ

Back to top button