Нийгмийн

Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна.Харин Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь энэ төрлийн ослоор нас барж байгаа нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм.

2022 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн байна.

Үүнээс хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байна. Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба, Дэлхийн банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button