Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэрэгт Ерөнхий прокурор асан, Тагнуулын дарга нар оролцсон
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдэд Улсын ерөнхий прокурор асан, Тагнуулын даргаар ажиллаж байсан гэх мэт хууль хяналтын байгууллагын хүмүүс оролцоотой байсан талаарх баримтыг дэлгэж тавина гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Гадны хөрөнгө оруулагчдын төлөөллүүдтэй уулзсан. Одоогоор 20 орчим мянган гадаадын хөрөнгө оруулагчтай аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэд юун түрүүнд хуулийн этгээд байгуулахаас авахуулаад хүндрэлүүд үүсдэг талаар зовлонгоо ярьсан. Мөн зарим хууль эрхзүйн орчин өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаа зэрэг асуудлууд ярьсан.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хамтарч хувьцаа эзэмшиж байсан хүмүүс нь хууль хүчний байгууллагуудтай хамтарч тонон дээрэмдсэн хэргүүд байна. Прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай хамтарч ажлын хэсгийн санал дүгнэлтийг гаргахаар бэлтгэж байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд яаж хохирсон гэх мэт мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дэлгэрэнгүй мэдээлнэ гэж бодож байна. УЕП, Тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүмүүс ч оролцоотой байна. Аравдугаар сарын 28-ны өдөр дэлгэрэнгүй танилцуулна гэдгээ хэлье. Олон жил бугширсан прокурорын дээд шатны, АТГ-т ажиллаж байсан хүмүүсийн үйл ажиллагаатай хоблоотой хэргүүд учраас олон нийтийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Энэ бүхнийг ил болгож байж гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл төрнө" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv iim yumiig shiidej bj hurungu oruulalt eruuleer orj irne shte
засгийн газар үнэний төлөө дуугарё зүтгэж яваа Нямбаатар сайдыг хамга�##��##�тад авах хэрэгтэй. Манайд шийдчихсэн болчимгүй нөхөд олон бий шүү. Тийм учраас хамга�##��##�т хэрэгтэй шүү.
Тагнуулын дарга гэдэг нь �##�дарт хулгайч генер�##� Ху гэдэг хүн бөлгөө.