Нийгмийн

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрлөг зохион байгууллаа

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй 2021 оноос хойш хамтран ажиллаж байна.

Эрчим хүчний сайдын 2014 оны 102 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын дүрэм”, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны А/288 тоот тушаалыг удирдлага болгон 2022 оны 4 дүгээр улирлын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрлөгийг 10 дугаар сарын 18-ны өдөр УБЦТС ТӨХК-ийн хурлын зааланд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр компанийн инженер техникийн ажилтнуудад “Мэргэжлээс шалтгаалах өвчний ажлын байрны сэтгэл зүйн эмгэг”, “Ажлын байрны эргономик хүчин зүйл” сэдэвт сургалт-мэдээллийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн Эмчилгээ чанарын менежер Ч.Сансарцэцэг танилцуулж, сонирхсон асуултад хариулж санал солилцлоо. Сургалтад төвийн хэсгийн 250 гаруй албан хаагч, инженер техникийн ажилтнууд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button