Гадаад мэдээ

ТАНИЛЦ: Автомашинаас татгалзаж буй дэлхийн томоохон хотууд

Дэлхийн томоохон хотууд иргэдийнхээ амьдралын хэв маягт зориулж автомашинаас татгалзаж эхэлжээ. Ингэхдээ явган болон дугуйн зам, ногоон байгууламжуудыг ихээр бий болгож эхэлсэн байна.

Цар тахал дэлхийн улс орнуудын дотоод бодлогод асар их нөлөө үзүүлж эхэлсэнтэй зэрэгцэн эрүүл амьдралын хэв маягийг томоохон хотууд зорилгоо болгож байгаа ажээ.

Түүнчлэн автомашинд чиглэсэн бодлогоос илүүтэй явган зорчигчдод чиглэсэн замын хөдөлгөөний бодлогуудыг хэрэгжүүлж, иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулахад анхаардаг болсон байна.

Тиймээс автомашинаас татгалзаж буй томоохон хотуудын талаарх мэдээллийг хүргэе.

  • Парис, Франц

Парис хот явган зорчигчдод ээлтэй хотыг бий болгохоор ажиллаж байсан нь цар тахлын нөлөөгөөр хурдассан байна. Учир нь хотын хэмжээнд явган зорчигчдод зориулсан замыг нэмсэн ажээ.

Мөн 15 минутын хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Энэ нь иргэд дэлгүүр орох, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх, ажилдаа явах гэх мэт өдөр тутмын ажилд 15 минут зарцуулдаг байх төлөвлөлт юм байна.

Цаашдаа 180 км дугуйн зам, 180 мянган ширхэг дугуйн зогсоол болон 170 мянган мод тарих ажлыг 2026 он хүртэл хийхээр төлөвлөсөн ажээ.

  • Богота, Колумби

Унадаг дугуйн спортыг Колумбийн иргэд үндэсний спорт болтлоо хөгжүүлсэн. Цар тахлын улмаас тухайн хотыг машингүй хот болгохоор төлөвлөсөн юм. Хотын дарга Клаудиа Лопез 2020 онд 550 км дугуйн зам дээр нэмэлтээр 84 км зам хийсэн байдаг. Ингэснээр дэлхийн хамгийн урт дугуйн замуудын нэг болсон юм.

Тус хот долоо хоног бүрийн ням гарагт “Ciclovia” хөтөлбөрт хамрагддаг зарим чиглэлийн автомашиныг хориглодог байна. Үүний улмаас долоо хоног бүр 1.5 сая гаруй явган зорчигч бий болдог ажээ.

  • Милан, Итали

Милан хотын хамгийн их ачаалал бүхий түгжрэл үүсдэг хэсгээр цар тахлын үеэр зам өргөтгөх томоохон төслийг эхлүүлжээ. Тус хэсгээр 35 км урт замыг явган болон дугуйн замаар өргөтгөх төсөл байсан юм. Уг төслийг богино хугацаанд хэрэгжүүлж чаджээ.

Тус замыг өргөтгөснөөр зам дагасан ногоон байгууламж нэмэгдэж, гадна сууж хооллох боломжтой болж, үйлчилгээний байгууллагууд олноор нэмэгдсэн байна.

Мөн Европ тивийн хамгийн том автомашингүй хэсэгт тооцогдох “Citylife” дүүргийг шинээр бий болгожээ. Парис хотын адил 15 минутын хотыг бий болгохоор зорьж ажиллаж байгаа юм ажээ.

  • Сан Франциско, Америк

Энэхүү хотод цар тахлын эхэн үед автомашиныг хязгаарлаж, хөдөлгөөнийг багасгах зорилгоор Удаан гудамж хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Хотынхоо 30 хэсэгт энэхүү гудамжийг бий болгосноор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь 50 хувь бууржээ.

Харин ажлын өдрүүдэд явган зорчигч 17, дугуйтай зорчигчид 65 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-20 00:30

Ямар тайван гоё юм бэ. Хөдөлгөөн ; явган �##�хах, дугуй унах бүгд эрүүл аж төрөх хэвшил болох нээ. Монгол дутах юу байхав, үлгэр аваад дуурайлгаад

Зочин
Зочин
2022-10-21 14:06

Манайд маш хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button