Сурталчилгаа

Ш.Ганбямба: Ажилтандаа ээлтэй ажил олгогч байснаар бид нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог

ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямбатай ярилцлаа.

- Та бол орон даяар 547 салбар нэгж, 6000 гаруй ажилтантай, Монголын хамгийн том банкны хүний нөөцийн бодлогыг удирдан зангидаж ажилладаг хүн. ХААН Банкны хүний нөөцийн бодлогын бусад байгууллагаас ялгарах давуу тал таныхаар юу вэ?

- Дээр хэлсэнчлэн банкны маань амжилтын эх үндэс бол ажилтнууд юм. Манай банканд ажилтнууд хувь хүний манлайллын болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, том багт орж өөрийгөө сорьж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж мэргэших, албан тушаал ахиж дэвших боломж дүүрэн байдаг. Энэ нь ажил олгогчийн зүгээс залууст олгож буй маш том боломж төдийгүй бусад байгууллагаас ялгарах онцлог гэж боддог. Зөвхөн 2021 онд гэхэд 650 гаруй ажилтан банк дотроо албан тушаал ахиж, ажлын байраа сольсон, давхардсан тоогоор 7100 гаруй ажилтан мэргэжлийн болон манлайллын ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 60 ажилтнаас гадна 85 ажилтны хүүхэд сургалтын тэтгэлэг хүртсэн байна. Манай ажилтнууд тухайн албан тушаалд нэг жил ажиллаад дараагийн албан тушаалд хүсэлт гаргах боломжтой болдог бөгөөд нэг ажлын байран дээр дунджаар гурван жил ажиллаад өөр ажлын байранд шилжиж эсвэл ахиж дэвшдэг.

ХААН Банкны зүгээс цогцоороо суралцах, хөгжих орчныг ажилтнууддаа бүрдүүлж өгөхийг зорьдог. Тиймээс ажилтнууд маань хамт олон, ажлын орчноосоо өдөр бүр суралцах боломжтой байгаад зогсохгүй өөрсдөө ч бас өсөн дэвжих сэтгэлгээтэй байгаасай гэдэг утгаараа дотооддоо тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг даа. Манай ажилтнуудын дундаж ажилласан жил 8 байгаа  нь туршлага хуримтлуулсан хамт олон болохыг илтгэж буй байх. Бид өдөр бүр л бие биенээсээ суралцаж, өсөлт төгөлдөр байхыг эрмэлздэг.

-Нийт ажилтны 60 гаруй хувь нь 35-аас доош насны залуус гэхээр танайхан тун залуу хамт олон бололтой?

-Тийм ээ, залуус голдуу ажилладаг. Нийт ажилтны 12 орчим хувь нь 25 хүртэлх насны залуус байна. Энэ нь их дээд сургуулийн шинэ төгсөгчдийг ажилд авч, ажлын байран дээр нь сургаж дадлагажуулдагтай холбоотой. 2018 оноос эхлэн Мэдээллийн технологийн цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ мэт шинэ залуу үеийнхнийг их сургуульд байх үеэс нь эхлэн сургаж хөгжүүлэн залгамж халаагаа бэлтгэж байгаа олон жишээ бий. Манай хүний нөөцийн багийнхны гуравны нэг нь 1990 оноос хойш төрсөн шинэ үеийн залуучууд байна. Залуу хүмүүсийн эрч хүч үргэлж мэдрэгддэг, шинэлэг зүйлс хийж, хэрэгжүүлэх урам зориг ундарч байдаг гэхэд болно. Нөгөө талаар шинэ ажилтнуудаа банканд амжилттай нутагшуулах буюу тэднийг амжилтын эерэг зан төлөвтэй, мэргэжлийн банкир болоход нь дэмжин чиглүүлэхэд манай бүх түвшний удирдах ажилтнууд болон Хүний нөөцийн багийнхан ач холбогдол өгч, анхаарч ажилладаг. Олон мянган залуусын хоёр дахь гэр байж, ирээдүйдээ итгэлтэйгээр ажиллах боломжийг бүрдүүлсэн таатай ажил олгогч байгууллага байснаараа бид зөвхөн өнөөдрийн ХААН Банкаар зогсохгүй нийгэмдээ эерэг нөлөөллийг үзүүлэхийг хичээж, зорьдог.

-Төрсөн өдрөөрөө, мөн жилд нэг удаа өөрийн дуртай өдрөө цалинтай амраадаг гэдгээрээ ХААН Банк Монголдоо цорын ганц байгууллага болов уу?

-2011 оноос хойш манай ажилтнууд төрсөн өдрөөрөө цалинтай амардаг болсон. Яахын аргагүй ХААН Банкны нэг брэнд амралтын өдөр л дөө. Бид найз нөхөд, гэрийнхэндээ ч энэ тухай бахархалтайгаар ярьдаг. Мөн үүнээс гадна жилд нэг өдрийг ажилтандаа өөрийн эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарах өдөртэй байлгах зорилгоор ХААН өдрийн амралттай болгосон. Энэ санаачилгыг тухайн үеийн манай гүйцэтгэх удирдлага “Ажил амьдралын тэнцвэрийг хангах” нэртэй том хөтөлбөрийн хүрээнд танилцуулж, өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. Банкаараа овоглосон энэ амралтаараа бид бас их бахархдаг, үр дүнтэй ч ашигладаг. Манайхан бүр жилийн өмнөөс энэ өдрөө төлөвлөж, утга учиртай, үр бүтээлтэй өнгөрөөж сурсан байна лээ. Ийнхүү ээлжийн амралтаас гадна жилд нэмэлт хоёр өдрийг манай ажилтнууд цалинтай амарч, өөртөө болон гэр бүлдээ зориулдаг, тэр хэрээрээ банкаараа бахархаж, илүү урам зоригтой, сэтгэл хангалуун, бүтээмжтэй ажилладаг гэж боддог доо.  Өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч ХААН Банкны үнэ цэнтэй эд эс болсон ажилтнууд маань ажилдаа ирэхдээ яарч ирдэг, ажилдаа дурлаж, чин сэтгэлээсээ хийдэг, өдөр бүр хөгжих боломжийг хайдаг хамт олон байгаасай гэж хүсдэг, тэгж ч ажилладаг.

Мөн үүнээс гадна манай банканд уян цагийн бодлого гэж бий. Зарим ажилтан өглөө 08.00 цагаас ирээд 17.00 цагт ажлаа тарах гэх мэт цагийн сонголттой ажилладаг бол Хөдөлмөрийн хууль өөрчлөгдсөнтэй холбоотой бодлого журмаа шинэчилж, 2 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд амралтын цагаас гадна хүүхэд хөхүүлэх цагийг нэмж олгох зэрэг ажилтандаа ээлтэй олон ажлыг эхлүүлээд байна. Ажилтнууд маань ч үүнд талархалтай ханддаг. Хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, тарах үед нь очиж авах боломжтой байх, хөхүүл ээж хүүхдээ хөхүүлэх цаг гаргаж өгснөөр түрүүн хэлсэнчлэн ажилдаа сэтгэл хангалуун яарч ирдэг, гэр рүүгээ баяртай харьдаг ажилтан байж чадах юм.

Ажилтандаа ээлтэй, ажилтнаа тэргүүнд тавихад энэ бодлого  маань төвлөрдөг тул цаг үеэ даган тухай бүрт нь улам бүр сайжруулсаар байна. Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт болон цар тахлын нөлөө гээд олон үйл явдалтай уялдаад зайнаас ажиллах боломжийг нэмэгдүүлсэн нь маш олон боломж, үүд хаалгыг нээж байгаа. Зайнаас, гэрээс, уян хатан цагаар ажиллах, хосолсон хувилбараар ажиллах боломж ажилтнуудад бүрдсэн. Жишээ нь, харилцагчдад тасралтгүй үйлчилгээ хүргэх үүднээс орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хэсэг ажилтныг Үйлчилгээний нэгдсэн төвд зайнаас ажиллуулж эхэлсэн нь тухайн ажилтан заавал хот руу шилжин ирэхгүйгээр гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ хамт байж, ажлаа хийгээд байх бололцоотой болсон гэсэн үг. Ажилдаа сэтгэл хангалуун яарч ирээд баяртай харих ажилтан бол миний болон манай багийн эрхэм зорилго.

-Ковидын нөлөө одоо ч бүрэн арилаагүй байна. Энэ хэцүү цагт ажилтнуудаа  биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд хэрхэн дэмжиж ажиллаж байв?

-Ковидтой нүүр тулгарснаар бидний өдөр тутмын амьдрал болон ажиллах хэв маяг, сэтгэлгээ гээд их олон зүйл давхар өөрчлөгдлөө. ХААН Банкны өнөр бүл маань ч энэ сорилтыг хамтдаа даван туулж чадсан. Бүх зүйл цахим болж эхлэх үед бид ажилтнуудынхаа бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд улам илүү анхаарал тавьж ажиллалаа. Ковидоор өвдсөн ажилтнууддаа дархлаа дэмжих багц илгээж, байгууллагын эмч утсаар зөвлөгөө өгч, сэтгэл санааг нь дэмжиж байсан бол ажилтнууддаа цахимаар сэтгэлзүйчтэй ганцаарчлан уулзах боломжийг бүрдүүлсэн нь одоогийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшин тогтлоо. Алжаал тайлах тусгай танхимыг Үйлчилгээний нэгдсэн төвийн 200 гаруй ажилтандаа зориулан нээсэн бөгөөд стрессээ тайлах, тоглох, ном унших боломжоор хангасан. Вакцинжуулах, ариутгал, хамгаалал гээд үндсэн бүх үйл ажиллагаагаа тасалдуулалгүй хүргэхийн хажуугаар эрүүл ажилтан гэдэг үр бүтээмжтэй байж чаддаг гэх ойлголтыг бид их өргөн хүрээнд авч үзэн, ажиллалаа. Мөн түүнчлэн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нөгөө талаас нийгмийн хариуцлагын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг “Best massage – Бэст бариа заслын төв”-үүдтэй хамтран ажиллаж эхэлсэн нь одоо их эрэлттэй хүсэлт болсон.

-Орчин үед байгууллагууд бүгд хүний нөөциын ERP системтэй болсон. Танай банкны хувьд процессын автоматжуулалт дээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Хүний нөөцийн ERP цогц системийг 2019 оны сүүлчээс нэвтрүүлэн ажиллаж байна. Ажилтны бүх төрлийн хөдөлмөрийн харилцааны бүртгэл, цалин бодолт, ажилтны сургалт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ,  дасан зохицох хөтөлбөр, сонгон шалгаруулалт, талант менежмент зэрэг ажилтантай холбоотой бүх төрлийн бүртгэл шийдвэр гаргалтыг онлайнаар цаг алдалгүй шийдвэрлэдэг болсон. Ингэснээр процессын сайжруулалт хийгдэж, хүний нөөцийн дата мэдээллийн архивтай болж тайлан мэдээлэл боловсруулалтыг цаг алдалгүй хийж байна. Өнгөрсөн 5-р сараас ERP гар утасны хувилбарыг нэвтрүүлсэн. Энэ бүх автоматжуулалт нь ажилтнуудынхаа өдөр тутмын ажил, амьдралыг тухтай, хялбар болгож, харин үнэ цэнтэй, чухал зүйлдээ анхаарах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ажилтнууд маань эмчтэй уулзах, амралт, чөлөөгөө авахдаа ERP аппликейшнээрээ шийдэж болно. Цахим шилжилтийн хөдөлгөөн дэлхий нийтээр өрнөж буйтай холбоотой ХААН Банк ч мөн хөл нийлүүлэн олон ажлыг эхлүүлээд байгаа. Гэхдээ цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн үнэт зүйл бол ажилтнууд маань юм. Тэр ч утгаараа ажилтнуудынхаа цахим сэтгэлгээтэй байх зан төлөв дээр тусгайлан анхаарч, банк даяар мега төслүүдийг хэрэгжүүлэн, дараагийн аяллаа эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button