Датаграфик Статистик
Инфографик: Шинэ орон сууцны м.кв талбайн ханш 3.6 сая төгрөгт хүрлээ
Улаанбаатар хотод орон сууцны үнэ есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар өссөн байна. Харин наймдугаар сартай харьцуулахад 0.4 хувиар өсжээ.
Шинэ орон сууцын ам.дөрвөлжин тайлбайн дундаж үнэ есдүгээр сарын байдлаар 3.32 сая төгрөг болсон байна. Ингэхдээ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.6 сая төгрөгийн ханштай байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.37 сая төгрөгийн ханштай байна.
Тэгвэл хуучин орон сууцны ам.дөрвөлжин талбайн дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.69 сая төгрөгийн ханштай байгаа ажээ. Харин хамгийн хямд ханштай байрлал нь Сонгинорхайрхан дүүрэг юм. Нэг ам.дөрвөлжин талбайн дундаж үнэ 2.41 сая төгрөгийн ханштай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.