Нийгмийн

ЖДҮҮ эрхлэгчид Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаагаа гаргаж байна

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа Сүхбаатарын талбайд болж байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сар /аравдугаар сар/-ын 23-ныг дуустал үргэлжлэх ажээ. Ингэхдээ 10.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаад есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуй нэгжийн 2000 орчим бүтээгдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа аж. Мөн худалдаа эрхлэгчдээс асрын түрээс авахгүй юм байна. Энэ хугацаанд худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button