"Ховдын ИТХ газрын тосны хайгуул хийлгэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ одоо юу вэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Засгийн газрын салбар хариуцсан сайдаас нь санал авахгүйгээр энэ хуулийн төслийг оруулж иржээ. Энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй гэрээ байгуулж, хандив тусламж авах тухай зохицуулалтыг оруулж ирсэн байна. Дээр нь ажиллах хүчний тухай асуудлыг энд хөндөж ярьжээ.
Лиценз эзэмшигчид нутгийн иргэдэд хэдэн төгрөгийн хандив өгөөд тэр хандивыг нь сургууль, эмнэлэг гэдэг нэрийдлийн дор орон нутгийн хэдхэн дарга нар хувааж авдаг энэ тогтолцоог хуулиар баталгаажуулж байгаад харамсаж байна. Засгийн газар энэ хуулын төслөө татаж ав. Татаж авахыг шаардаж байна.
Урьдчилан төлөвлөсөн юм шиг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлаж, Их нууруудын хотгор гэдэг Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь байдаг газарт ашигт малтмалын газрын тосны хайгуул хийлгэх асуудлыг авч хэлэлцэж байна. Энэ одоо юу вэ" хэмээв.
УИХ-ын дарга Занданшатар "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд ийм хууль байхгүй байгаа. Энэ асуудлыг хэлэлцэх үед нь саналуудаа хэлэх боломжтой. Миний ойлгосноор төсөв дагасан хуулиудыг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт шийдчихсэн" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
arai ygyui bailgui dee, huh tenger
Дархан цаазтай газар юм уу? Хувийн өмч үү? Яагаад хайгуул хийлгэхгүй гээд байгаа юм.
Гашуун сухайт аа гэж
iimerhuu novshnuudiig ahij hezeech songoj bolohgui,huvia hicheesen teneg m#l bn