Гадаад мэдээ

Их Британийн инфляц сүүлийн 40 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Их Британи улсад хүнс болон эрчим хүчний үнэ өссөнөөр тус улсын инфляцыг есдүгээр сард сүүлийн 40 жилийн хугацаан дахь дээд түвшинд хүргэсэн байна.

Үндэсний статистикийн хорооны лхагва гарагийн мэдээллээр инфляцын түвшин есдүгээр сард 10.1 хувьд хүрчээ. Сүүлийн 12 сарын хугацаанд инфляц 9.9 хувиар өссөн байна. Хүнсний үнэ 14.6 хувиар өссөн нь инфляцын өсөлтийг хурдасгасан гэж Үндэсний статистикийн хорооноос нь мэдэгджээ.

Английн Төв банк инфляц хоёр оронтой тоо руу орсонд санаа зовж, арваннэгдүгээр сарын 3-нд бодлогын хүүгээ тогтоохоор хуралдах юм байна. Төв банкнаас инфляцыг ирэх саруудад бууруулахын тулд Засгийн газраа татварын хөнгөлөлтийг санхүүжүүлэхгүй байхыг зөвлөж байгаа аж.

Мөн инфляц энэ сард дээд цэгтээ хүрч, 2023 онд буурч эхэлнэ гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Эрчим хүчний үнэ тодорхойгүй хэвээр байгаа нь олон өрхийн эрчим хүчний төлбөрийг дахин нэмэгдүүлж, хавар инфляфцыг дахин хөөрөгдөх эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газрын шийдвэрээс хамаарч инфляц ирэх он 11.9 хувь хүртэл өсөх таамаглалтай байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button