НИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

"Мөнгө зээлээч": 200 гаруй иргэнийг таван жилийн турш 100 саяар хохироосон залилагч 20 настай бүсгүй байжээ

Сүүлийн үед сошиал хөгжихийн хэрээр амьд харилцаанаас илүү фэйсбүүк чатаар харилцаатай байх үзэгдэл маш их болсон. Энэ нь сүүлдээ залилангийн хохирогч болох байдал руу иргэдийг түлхэж буй юм. Тодруулбал, залилагчид энэ байдлыг ашиглаж бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, найүз нөхөд, танилууд руу нь "Мөнгө байвал өгөөч. Эргүүлээд шилжүүье" гэх утга бүхий мессеж бичиж, залилах гэмт хэрэг маш ихээр гарах болоод байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас байнга сэрэмжлүүлж байгаа ч иргэд болгоомжгүйн улмаас бусдын данс руу мөнгөө шилжүүлэх тохиолдлууд тасрахгүй байна.

Тэгвэл энэ удаа маш олон тооны хүнийг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө залилсан нэгэн хэргийн мөрөөр мэдээлэл бэлтгэлээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн гэмт хэргийг үйлдэж, бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч, залилан хийдэг этгээд нь 20 настай бүсгүй бөгөөд нэг настай хүүхэдтэй, мөн жирэмсэн аж.

Тэрбээр бусадтай бүлэглэн энэхүү хэргээ хийдэг байсан бөгөөд цагдаагийн байгуулага шалгаж, хохирогчийг тогтоосон байдлаар нийт 107 иргэн рүү "Мөнгө зээлээч" гэх утга бүхий чат бичиж, нийт 106 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулжээ. Тэрбээр эл хэргийг үйлдэж эхлэхдээ 16 нас хүрээгүй байсан бөгөөд эл хэргийг 2017- 2021 оны есдүгээр сар хүртэл тогтвортой үйлдэж, залилж олсон мөнгөөрөө интернет тоглоом, цаашлаад төлбөртэй интернет тоглоом тоглодог байсан аж. Мөн энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, гэмт хэргээр олсон орлогоороо амьдралаа залгуулдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ээс хэрэгт холбогдогч А-д таван жилийн хорих ял оноож, иргэдэд учирсан хохирлыг бүлэглэн үйлдсэн этгээдүүдтэй нь хамт хувааж төлүүлэх шийдвэр гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-22 09:59

ХОХЬ ЧИНЬ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТ ЗАЛИЛУУЛЖ БАЙГАА ГАРУУД ӨӨРСДӨӨ АСУУДАЛТАЙ ӨГЧ Л БАЙДАГ НӨГӨӨ ХУЛГАЙЧ НЬ АВЧ Л БАЙДАГ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД МӨНГИЙГ ЧИНЬ ЗУУН ХУВЬ ӨСГӨӨД ӨГЬЕӨ ГЭХЭД УРАЛДАЖ АВААЧААД ӨГЧИХСӨН ЖИ ТАЙМ БЭЛТЭС МӨРӨН МӨН ГОЁО .ИЙМ Л ТЭНЭГ МОНГОЛЧУУД ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЗАЛУУХАН ХҮҮХЭН ИНГЭЭД ӨНГӨРЛӨӨ ЛУУСАНГИЙН ШОРОНГИЙН МААНУУД ТОСОЖ АВААД МАШ ГОЁ ХИЧЭЭЛ ЗААНА ЭНДЭЭС ХҮМҮҮЖИХГҮЙ УЛАМ ТӨГӨЛДӨРШӨӨД АРАА ШҮДЭЭ ТАЧИГНУУЛАН НИЙГЭМДЭЭ ӨШИРЧИХСӨН ГАРЧ ИРНЭ. АМЖИЛТ БҮСГҮЙ САЙН ЛУЙВАРЧИН БОЛООРОЙ

Зочин
Зочин
2022-10-22 11:38

Цаазлах хэрэгтэй 5жил бага

Зочин
Зочин
2022-10-22 12:29

ymar aimaar ymbe

Зочин
Зочин
2022-10-22 12:54

Жирэмсэн эмэгтэйг хорихгүй байх. Амаржаад хэдэн сар болтол ? Нэг настай хүүхэд нь яах вэ ?

Зочин
Зочин
2022-10-22 16:13

Манай хүчнийхэн ц�##�ин авдаг бол цаг хугацаанд ажлаа хиймээр юм.Одоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох уу эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ажил хийлгүй амьдраад байх уу? Хэн хариуцлага хүлээх вэ?

Зочин
Зочин
2022-10-22 16:32

100 сая төгрөгийн з�##�илан хийсэн хүн 5 жилийн ял авсан байхад Тэрбум төгрөг з�##�илсан авгай 4 жил авч бх жишээтэй...

zochin
zochin
2022-10-22 17:33

Ene luivarchin chini anand gedeg novsh biz de.iim buzar luivarchin ymar baga yl ava ve.

Зочин
Зочин
2022-10-23 11:21

фб ээр нэг ш�##�дан зураг порноо явуулна мөнгөө шилжүүл гэсэн грүпп зар байгаа цагт з�##�иланг дэмжиж байна гэж ойлгож байна

Khurelbaatar.O
Khurelbaatar.O
2022-10-23 16:32

Б.Бурмаа сэтгүүлчид амжилт хүсье!
Бүгдэд хамаар�##�тай үнэн мэдээлэл
Түгээж яваа ажилд чинь: т�##�архая!

Khurelbaatar.O
Khurelbaatar.O
2022-10-23 16:42

10-20 сая төгрөгийн зээл олгож туслъя гэж мөнгө 3.5 сая төгрөг тодорхой хүмүүсийн нэр дээр тодорхой нэр бүхий банкнуудад,шилжүүлэг хийлгэдэг явд�##� байгаа! Энэ бас з�##�илан уу? Эсвэл сайн санааны дэмжлэг үү?

Зочин
Зочин
2022-10-23 16:56

Бүр олон жил хоримоор юм бшү Монгол хүн бүрийн шүтэн биширч хүүхдэдээ суулгадаг вирус З�##�ь гэдэг вирус

Khurelbaatar.O
Khurelbaatar.O
2022-10-23 16:57

Зарим нэг иргэн энэ бүсгүйг цаазлах хэрэгтэй гэнэ! Монгол улст цаазын ялыг Ц.Элбэгдорж үгүй болгосноос хойш ийм ялыг ярихаа ч больсон!тэгээд ч жирэмсэн,эх хүнд тийм ял сонсгох
Шүүх засагл�##� манайд үгүй!Санжийн Баяр,Сүхбаатарын Батболд,САНГАЖАВЫН БАЯРЦОГТ,,,,
зэрэг иргэддээ тэр ялын тухай сонсгож
чадсаны дараа энэ бүсгүйн ялын тухай ярив�##� нийтэд ойлгомжтой,хүртээлтэй байх болов уу!,,,,,ккк

Зочин
Зочин
2022-10-23 17:36

Зөв ийм луйварчдыг даврааж болохгүй , аймаар юмаа хайран 20-н нас...шоронд нь хийх хэрэгтэй , луйвар газар авсан даврааж болохгүй , айхтар хүүхэн бэ?

Холбоотой мэдээ

Back to top button