НИЙГЭМНийгэм ярилцлагаУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

МУИС-ийн багш нар: Бид гурав дахь “Түр” захирлаа үзлээ, Л.Энх-Амгалан сайд хуулиа биелүүлээч

МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Бадарчийг томилоод байна. Тэр ажлаа аравдугаар сарын 13-нд хүлээн авсан юм. Гэхдээ багш нар, оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж, БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлээд буй. Энэ нь өнгөн хэсэгтээ Д.Бадарч хэмээх хувь хүнийг нь эсэргүүцэж байгаа хэлбэр шиг харагдсан.

Гэвч өнгөрсөн хугацааг сөхөөд харвал МУИС нь 2015 оноос хойш сонгон шалгаруулалтгүй, түр томилогдсон захирлуудаар удирдуулж иржээ. Нэг түр захирлыг нөгөө түр захирлаар сольсоор байх нь бодлогын залгамж халаа алдагдах зэрэг олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулж буй тул тэд БШУЯ-ыг хууль, журмаа мөрдөж ажиллахыг шаарджээ.

Энэ хүрээнд МУИС-ийн багш нартай ярилцлаа.

МУИС-ийн Ахлах багш Г.Баасанхүү: Багш нарын 40 гаруй хувь нь гарын үсгээ зурсан

-Шинэ захирлын томилгоог хувь хүнээс нь үүдэн эсэргүүцлээ гэж ойлгогдоод байгаа. Ийн эсэргүүцэж буйн гол шалтгаан яг юу вэ?

-Шинээр томилогдоод буй захирлын хувь хүний бус статусын асуудал л анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дахиад л “Түр” гэдэг статустай захирал томилогдлоо.

2015 оноос өмнө ТАЗ-ийн журмын дагуу зөвхөн сонгон шалгаруулалтаар шалгарсан захирлыг томилж ирсэн байдаг. Харамсалтай нь, 2015 оны долдугаар сарын 8-нд БСШУСЯ-ны шийдвэрээр сонгон шалгаруулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаас хойш гурав дахь түр томилогдсон захиралтай ажиллах болоод байна. 

Бид энэ асуудлыг өнөөдөр гаргаж тавьж буй хэрэг биш. Сонгон шалгаруулалтгүйгээр 2015 онд шууд Р.Бат-Эрдэнэ, түр орлон гүйцэтгэгчээр 2017 онд Я.Төмөрбаатар, 2019 онд Б.Очирхуяг нарыг томилогдоход энэ утгаар эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгэж байсан. Бид ерөөс томилгоог хууль, журмынх нь дагуу хийгээч л гэдэг шаардлагыг тавьж байгаа.

“Түр” хүний цаана улс төрийн томилгоо яригддаг. Их, дээд сургууль улс төрөөс хараат байж гэмээнэ академик эрх чөлөө бий болж, хөгжлийг түүчээлэх ирээдүй хойч үеэ бэлдэх боломж бүрдэнэ.

Сүүлд томилогдоод буй түр орлон гүйцэтгэгч захиргааны зөвлөлийн хурал дээр “Би БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн зөвлөх хийж байсан. Одоо 68 настай, хоёр жилийн дараа 70 хүрнэ. МУИС-д 70 нас хүртэл ажиллаж болдог юм билээ. Иймд хоёр жил сайдын урилгаар захирал хийнэ” гэж ярьсан. БШУЯ-ы Дээд боловсрол хариуцсан газрын дарга Х.Тамирын хувьд “Сонгон шалгаруулалт зохион байгуулах шинэ журмыг боловсруулж байгаа. Шинэ журам батлагдахыг хүлээнэ” гэсэн. Журам хэзээ батлагдахыг мэдэхгүй, тэр хүртэл сонгон шалгаруулалт болохгүй нь гэдэг үүгээр ойлгомжтой болсон. Д.Бадарч гуайн хэлсэн үгнээс харахад, хоёр жил сонгон шалгаруулалт зарлагдахгүй байж ч мэдэх нь.Бид мэдээгүй байтал өөрөө түр томилогдох хугацаа нь 2 жил гэж ойлгуулсан юм.

ЭМЯ-ны хувьд “Өргөө” амаржих газрын захирлыг одоо үйлчилж буй журмынхаа дагуу сонгон шалгаруулалт зарлан томилно гэж сайд нь мэдэгдээд байна. Гэтэл яг адил статустай БШУЯ болохоор шинэ журмаа хүлээнэ гээд байдаг.Засгийн газрын адил статустай хоёр яам яг адил асуудлаар ялгаатай байр суурь баримтлаад байгаа нь өөрөө гайхшрал төрүүлж байна.

-Яг ямар шаардлага хүргүүлснээ тайлбарлаж өгөхгүй юу?

-Бид Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүд, ЗГХЭГ-т болоод БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд шаардлагаа хүргүүлсэн. Хоёр зүйлийг шаардсан.

Нэгдүгээрт, эрх баригчид өөрсдөө хууль, журмаа дагаж мөрдөөч. Сонгон шалгаруулалтын товыг нэн даруй зарлаж өгөөч.

Хоёрдугаарт, түр томилгоо гэдэг хариуцлага хүлээдэггүй, улс төр давамгайлсан энэ ойлгомжгүй дүр зураг эргээд бодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд дахин нэг түр орлон гүйцэтгэгч томилсон тушаалаа хүчингүй болгооч гэж шаардаад байна.  

-Шаардлагын хариу ирсэн үү. Багш нар дотооддоо хэр нэгдмэл байр суурьтай байгаа вэ?

-Бид аравдугаар сарын 21-ний дотор шаардлагынхаа хариуг авахыг хүссэн. Одоогоор ямар нэг хариу ирээгүй байна.

Аливаа байгууллага эрүүл байгаа нөхцөлд олон ургальч үзэл зонхилдог. Олон ургальч үзэлд хүндэтгэлтэй хандаж гэмээнэ ардчилсан тогтолцооны үнэт зүйл хангагдана.

МУИС-ийн хувьд 633 үндсэн багштай. Багш нарын 50 орчим хувь нь түр орлон гүйцэтгэгч гэдэг асуудлыг эсэргүүцэж байгаа. Маш богино хугацаанд эвлэлдэн нэгдэж, гарын үсэг цуглуулж чадсан. Нэг өдрийн дотор 41 гаран хувь нь гарын үсгээ зурсан байгаа.Зурж амжаагүй ч шаардлагад нэгдэхээ илэрхийлсэн багш ажилтан олон бий.

МУИС-ийн Профессор Б.Ганбат: “Түр” захирал УИХ-ын гишүүний гадаад томилолтын зардлыг МУИС-аас гаргаж байсан удаатай

-Энэ удаагийнхтай нийлээд гурав дахь түр орлон гүйцэтгэгч томилогдоод байгаа юм байна. 2015 оноос хойш үүссэн энэ нөхцөл байдлын бодит хор уршиг хэрхэн анзаарагддаг вэ?

-“Түр” хүн хэзээ ч ирж, хэзээ ч явж магадгүй. Тэр хариуцлага хүлээдэггүй. Яамны тушаал шийдвэрийг шууд даган биелүүлдэг. МУИС-аас явж буй асуудал сайдад таалагдахгүй бол гацдаг.

2014 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Мэдээж сайн ч, саар ч үр дагавар гарсан. Саарыг нь засъя, залруулъя гэж ажлын хэсэг гарч ажилласан, МУИС-ийн Захиргааны зөвлөлд асуудлаа оруулахад бэлэн болоод байтал сайдын чиглэлээр зогсоож байсан. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн Захиргааны зөвлөлөөр ямар асуудал орох, орохгүйг сайд мэдэж байна.

Үүнээс гадна, түр захирал ирээд багаа бүрдүүлдэг. Бүтэц, удирдлагын баг өөрчлөгдсөнөөр ажлын уялдаа холбоо алдагддаг. Бодлогын залгамж халаа суларч, ой санамж муудна.

Мөн хуулийн дагуу МУИС-ийн ТУЗ бүх асуудалд шийдвэр гаргах ёстой. Гэтэл сайд чиглэл өгөөгүй учраас ТУЗ-өөр хэлэлцэхгүй гэдэг асуудал үүсдэг болсон. Жишээлбэл, сургалтын төлбөрийн асуудлыг ТУЗ-өөр ярих гэж байтал сайд чиглэл өгөөгүй гээд зогсоож байсан удаатай. Өөрөөр хэлбэл, ТУЗ-өөр нь, түр томилсон захирлаараа дамжуулж сургуулийн дотоод асуудалд оролцдог дүр зураг бий болсон.  

Нэг “түр”-ийг нөгөөгөөр сольж байгааг л болимоор байна. “Дараагийн сонгон шалгаруулалт хүртэл” гэдэг тайлбараар хуурч байна. Ингэж хэлээд таван жил болчихлоо.  

-Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид санхүү, төсвийг захиран зарцуулах эрх ч олгогдож буй. “Түр”-үүд МУИС-ийн санхүүг зүй бусаар удирдаж байсан кэйсүүд бий юу?

-2017 онд томилогдсон түр орлон гүйцэтгэгчийг цэвэр улс төрийн хүн байсан гэж хардаг л даа. Тэр хүн ажиллаж байхдаа таван сая төгрөгөөр нэг хүний сургалтын зардал төлж байсан. МУИС-д ийм жишиг байгаагүй. Мөн нэг УИХ-ын гишүүний гадаад томилолтын зардлыг МУИС-аас гаргуулж байсан. Иймэрхүү санхүүтэй холбоотой асуудлууд бол гардаг. Бид энэ удаад хуулийн дагуу томилогдсон жинхэнэ захиралтайгаа хамтран ажилламаар байна гэсэн шаардлагыг тавьж байгаа.

МУИС-ийн Дэд профессор Г.Амарсанаа: Энэ буруу жишиг бусад их, дээд сургуулиудад ч тогтох нь

-Төрийн өмчийн зургаан их, дээд сургуулиас ганц нь л сонгон шалгаруулалтаар томилогдсон, “Түр биш” захиралтай гэсэн мэдээлэл байна. Ер нь энэ байдал бусад сургуулиудад ч хавгайрсан шинжтэй. Энэ хүрээнд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-МУИС-аас эхэлсэн энэ буруу жишиг Монголын их, дээд сургуулиудад тогтоод байна.

ШУТИС-ийн хувьд өнгөрсөн 2021 оны намар түр орлон гүйцэтгэгч нь томилогдсон. Өнөө хэр сонгон шалгаруулалт зарлагдаагүй байх жишээтэй. Төрийн өмчийн нийт их, дээд сургуулиудыг базаад харвал ойролцоогоор 70-80 мянган оюутны асуудал энд яригдах болно.

-Бусад сургуулиудын багш нар ийм байдлаар түр томилгоог эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл авсан уу. МУИС ганцаар түүчээлж байгаа юу?

-Бусад сургуулиудын тухайд одоогоор мэдээлэл алга байна. МУИС-ийн хувьд 2015 оноос эхлээд л тодорхой хэмжээнд эсэргүүцэж, дуу хоолойгоо өргөж ирсэн.

-МУИС дотор үзэл бодол нийлэхгүй байгаа багш нар ч бий болов уу. Түр томилгоог эсэргүүцэн, дуу хоолойгоо нэтгэхэд ямар нэг саад, дарамт ирж байна уу?

-МУИС-д ийм хаалт, саад харьцангуй бага. Багш ажилчид цахим сүлжээндээ эл асуудалд байр сууриа өөр, өөрсдийнхөөрөө л илэрхийлж байна. Нийтлэгээр, хариуцлага хүлээх эрх зүйн чадамжтай жинхэнэ захиралтайгаа ажиллая гэж байгаа.

Гадаадын их, дээд сургуулиудын жишигт: Захирал нь улс төрөөс ангид, мерит зарчмаар шалгарсан, тухайн их, дээд сургуульдаа ажиллаж байсан, олны хүндэтгэлийг хүлээсэн профессор байх зэрэг стандарт бий л дээ. Мөн ТУЗ-ийн гишүүдийг ч улс төрөөс ангид байлгадаг.

Харин одоо МУИС-ийн ТУЗ ч улс төрөөс хараат. Яамнаас томилогдсон, төрийн байгууллагад ажилладаг дунд шатны менежерүүд орж ирдэг. Энэ утгаар сургуулийн зорилт, бодлого чиглэлийн дагуу хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг ТУЗ хэлэлцдэггүй. Ийм байдал тогтоод удаж байна. 


Түр томилгооны асуудал коронавируст цар тахлын үед төрийн байгууллагуудад хавтгайрах болоод байгаа. Ковидын үеийн хуулийг баталснаас үүдэж сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх эрх зүйн орчин бий болсон. Энэ хуулийн хэрэгжилт 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болох юм. Харин МУИС-ийн хувьд бүр 2015 оноос сонгон шалгаруулалтгүй захирал томилж ирсэн нь асуудал болсоор байна.

Уг нь МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт "Их дээд сургуулиудыг улс төрөөс хараат бус байлгана" гэж туссан. Үүнийгээ хэрэгжүүлэх, академик эрх чөлөөг олгох, сонгон шалгаруулалтын дагуу тогтвортой, хариуцлагатай захирлыг томилон бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх шаардлагатай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2022 08:34

Түр орлон гүйцэтгэх захир�##�ууд томилогдоод яваад байв�##� тэр сургуулийн �##�сын хараа, ирээдүйн төлөвлөлт юун дээр тогтох юмбэ, Хэзээ ч урагшаа ахихгүй шүү дээ зөвхөн нэг өдөр болоод л өнгөр ч байгаатай ижил зүйл

Зочин
Зочин
10 сар 24, 2022 08:36

Ene bol bidniii ireedui bolowroh tseg uchir ankhaarah estoi asuudal shvvv

Зочин
Зочин
10 сар 24, 2022 08:38

энэ хуулийн хэрэгжилт чинь дуусгавар болсон биздээ.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 08:39

deedeh ni uchiraa olohgvi bol bagsh nar ni uchraa olohgvi tegseneeer huuhdiin surah orchin, surah arga bairlal ch oldohgvi ym bolno shvv

Зочин
Зочин
10 сар 24, 2022 08:40

Түр орлон гүйцэтгэгч захир�##�ууд хэзээ ч илүү сэтгэл гаргаж ажиллахыг бодохгүй л байх. Энэ бол оюуны өргөө шүү дээ ийм байж болохгүй

Зочин
Зочин
10 сар 24, 2022 09:22

сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр энэ асдуулаа түргэн цэцглэхгүй бол их сургуулиуд хэзээ дэлхийн түвшинд хүрэхэв дээ

Зочин
Зочин
10 сар 24, 2022 09:23

тэтгэврийн өвгөнөөс тос ч гарахгүй биз дээ

Зочин
Зочин
10 сар 24, 2022 09:36

Төр (НАМ) бүх зүйлийг хувааж идэж ууж дуусах нь ээ. Дээд боловсролын дампууруулж, чадамжгүй ниймэм бий болгох гэж байгаа. Улсын байгууллагуудад байдаг бугшм�##� зүйл МУИС-д ороод ирвэл манай ирээдүй яах вээ? Иргэд та бүхэн сайн тунгаан бодоорой. Хичээл, багшийн чанар улам муудаж, жинхэнээсээ улс дампуурах замдаа орно доо

Зочин
Зочин
10 сар 26, 2022 13:08
Reply to  Зочин

МУИС чинь их цэвэрхэн газар уу?

зочин
зочин
10 сар 24, 2022 09:39

2024 оны сонгууль өнгөртөл лав Бадарч бат�##�гаатай байх биз ээ. Энэ байтугай олон засгийн /МАн ч, АН ч/ үед Боловсролын Сайдын зөвлөх байсан хүн. Цагаан, Гантөмөр, за ер нь хэн ч боловсролын сайд байсан зөвлөхөөр нь голдуу ажиллаж ирсэн, �##�ь ч засгийн үед доошоо ороогүй хүн. "Баян хүн гурван төрд нүүртэй" гэдэг үг байдаг. Та хэд дийлэхгүй ээ.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 10:46

Бадарч бүр зөнөж гүйцсэн байлаа, хөөрхий. Дарга нарын баастай �######� долоогоод, өөрийгөө худлаа магтаад, �##�бан туша�##� гуйгаад л явах юм. Очсон газар болгондоо золбин гөлөг шиг хөөгдөөд л байх юмаа. Жаахан ичиж амьдар. Хүн өтлөхөөр хүүхэд нохойн доог болдог ... үнэн үг шүү, Бадарч гуай!! Одоо больж үз.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 10:52

Түрүүд цаанаа л хоноцын сэтгэлтэй, байгаа хугацаандаа идэж авах, өөрсөндөө цол зэрэг олгох, өөрийнхөө хүмүүсийг эрдмийн зөвлөл болон бусад �##�бан туша�##�д томилж бүхэл бүтэн механизмаар ажиллахыг л урьт�##� болгодог. Түр үүрэг гүйцэтгэгчийг хугацаатай л болгох хэрэгтэй. Мах 6 сар

Зочин
Зочин
10 сар 24, 2022 10:54

Иш чааваас түр захир�##�ын нүүр олон үзвэл ажилчид хамт олнууд задарч эхэлнэ дээ.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 10:56

Ажлаа хийж байгаа, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн профессор хүн байх хэрэгтэй, улс төрийн шахаанаас ангид байхгүй бол сүйрлээ

Зочин
Зочин
10 сар 24, 2022 11:33

Энэ Очирхуягийг дэмжигчид одоо болиоооо. Цаад чинь бас захирлын сууд�##�тай л үлдсэн шд.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 13:43

Хуучин дэд ректор байсан Даваа багшийг тавиасай. Нам дагасан гаруудыг дэмжмээргүй байна аа

Зочин
Зочин
10 сар 24, 2022 15:48

МАН хан одоо боль л доо хөгшчүүдээ намдаа л хэвээр үлдээ төрийн өмчийн бүх газраас тэтгэврийн насны хүмүүсээ �######�уулаачээ, Намдаа л зөвлөх хийдэг юм байгаа биз зөвлөх нэрээр ирчихээд л з�##�уусын сэтгэж ажил хийх гэхээр саад болоод л ТЛЕЙХАН өвөөгөөс эхлээд л 70 гарч 80 нас зооглох гэж байж юу л горьдоод төрөөс явдаггүй байнаа. Нэг л учир байна даа.

VUS
VUS
10 сар 24, 2022 16:58

Энд ярьж байгаа багш нар Лодойравс�##� ерөнхийлөгчийн зөвлөхийн багийн хүмүүс шүү дээ. Томилгоо нь та�##�агдаагүй болтой. Өмнө хийж байсан Очирхуяг захир�##� хувь хүний хувьд олон асууд�##�тай хүн байсан даа.

Малчин
Малчин
10 сар 24, 2022 17:55

Энэ хэд их гэнэн юмаа,та нарын наад дээр дөрөөлөөд МАН жинхэнэ улс төрийн хүнээ сонгон ш�##�гаруул�##�т зарлаад томилчихно. Тэгээд та нар дахиад эсэргүүцэх үү. МАН-ын дотоод дахь фракцуудын тэмцэл.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 18:40

“Өргөө” амаржих газрын захирлыг сонгон ш�##�гаруул�##�т зарлан томилно гэж сайд нь мэдэгдээд байна гэж та нар иш татсан байна. Энхболдын худлаа үгэнд бүү итгэ. Энхболд өөрөө сонгон ш�##�гаруул�##�тгүй 2-р эмнэлгийн захир�##� болоод самарч самарч явсан. Одоо ЭМЯамыг самарч эрүүл мэндийн с�##�барыг элгээр нь мөлхүүлж байна.“Өргөө” амаржих газрын захирлаар ямар ч сонгон ш�##�гаруул�##�тгүй Ц.Батболдыг түр томилчихсон. Энхболд түр гэж байгаад бүр томилдог туршлагатай. Томоохон эмнэлгүүдийн захирлаар өөрийн найз нараа сонгон ш�##�гаруул�##�тгүйгээр түр томилоод уд�##�гүй бүр болгоод дуусч байноо. Энхболд одоо болимоор байна. Огцор.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 20:55

Төрийн өмчийн гэгдэх бүх сургуулийг түр орлон гүйцэтгэгч гэгч МАН-ын тавиулууд удирдаж байгаа нэртэй самарч, дуусгаж байна даа. АШУҮИС-ийг сэйфчин нэгэн…….

зочин
зочин
10 сар 25, 2022 00:01

Та бүхэн түүхийг сана даа. МУИС-ийн захирлын томилгоогор МАН , АН хоёр 2008 оноос тоглож эхэлсэн. МАН засаг барьсан үедээ ИХ хурлын даргаас буусан Төмөрочир гэдэг хүнийг томилсон бол 2012 оноос сайд байсан Гантөмөр Г�##�тбаяр, Батэрдэнэ нарыг захир�##� болгож тоглов. Тавуул захир�##� Г�##�тбаяр МУИС-д бүтцийн өөрчлөлт гэгчийг хийж онол, хэрэглээ хоёрыг с�##�гав. Бас эхний жил МУИС-д ерөнхий эрдмийн гэх хичээлүүдийг үздэг, мэргэжлийн хичээлүүдийг үздэггүй болгож сург�##�тын �##�бадыг татан буулгав. Өөрийнх нь үгэнд сайн орохгүй болсон Г�##�тбаярыг хоосон онол ярьдаг Батэрдэнээр солив. 2016 оноос засаг барьсан МАН намын сонгуулийн сурт�##�чилгаанд идэвхи зүтгэлтэй ажилласан гэж Төмөрбаатар гэдэг хүнийг түр захирлаар шагнав. Уд�##�гүй Төмөрбаатараа Очирхуягаар сольж тоглов
Сайд Энхамг�##�ангийн зарим бодлого шийдвэрийг даган баясаагүй Очирхуягаа Бадарч гэгч төлөөний хүнээр сольж тоглоомоо үргэлжлүүлэв.
Бадарч нь 70 хүртлээ түр захир�##� хийнэ гээд ичихгүй ярьж сууна. Уг нь Бадарч гуай жаахан ичих булчирхайтай бол ийм тоглоомонд оролцож нэр нүүрээ барьж хөөгдөж байхгүй баймаар юм. Одоо Бадарч Энхамг�##�ан сайд дээрээ очоод БИ БОЛЬЁО гэж сайн дураараа түр захирлаас татг�##�зах нь нэрээ б�##�чигт бүр унагахгүй байх арай дээр шийдвэр дээ

Зочин
Зочин
10 сар 25, 2022 00:22
Reply to  зочин

Bolson process yag uneen. Gehdee ene olon zahirliin nuuriig uzehed uneheer Ochirkhuyag zahiral shig surguuliinhaa tuluu zutgesen jinhene zahiral suuliin lav 5 rector dotor baigaaguiee. Uuruu oyutan baihaasaa ehleed togoond n chanagdaj udii bolson, surguuliig ene ih uls turiin togloo, eserguutsel, covid geed hamag hatuu shiruun dunduur sanhuugiin ch surgaltiin ch udirdlagiin ch huvid aldagduulahgui hamgiin sain hugjuulj avch yavaa zahiral shuu dee. Ta buhen nudee neegeed, dotroo tungaagaad dahiad neg bodooroi. Namaig ingeed bichiheer Ochirkhuyag zahiral uuruu bichuuleed bn geed bodov doo. Uneheer busad surguuliudaa haraad uzeerei. ene hetsuu tsag ued MUIS-d Ochirkhuyag zahiral bgaagui bol bid HAAIS shig udiid tsalingaa ch tavij chadahgui, ur zeelendee barigdaad hyamrald orson bn bh shuu.

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:40
Reply to  Зочин

Хормойн донтой Очирхуягийн �######�ний хүүхнүүдийн нэг юу гээд солиороод байгаан бэ...

Зочин
Зочин
10 сар 25, 2022 16:24
Reply to  Зочин

uuruu harin soliotoi nuhur bn da. utga aguulgaa ch oilgohgui

Зочин
Зочин
10 сар 25, 2022 15:30

Муис угаасаа л дампуурсан сургуульшдээ яаж нэг төгсмөр аяднаа энэ сургуульд орсондоо харам�####�г багш нар нь хясана сиси нь хясна ямарч сурах сонирхолгүй болсоон хайран 12 жилийн хичээл зүтгэлийг минь т�##�аар болголсон

Зочин
Зочин
10 сар 27, 2022 09:54
Reply to  Зочин

Зайлаад өөр сургууль руу орчихооч

Багш
Багш
10 сар 25, 2022 20:00

Бадарчийн метромолтой хүү МАН-д нөлөөтэй, та нарын хүч хүрэхгүй

Зочин
Зочин
10 сар 27, 2022 11:18

Эд нар бол Лодойравс�##� гэдэг юу ч мэддэггүй, юу ч чаддаггүй шоучин нөхрийн утсан хүүхэлдэйнүүд шүү.

Холбоотой мэдээ

Back to top button