Технологи

Тесла Хятад дахь автомашиныхаа үнийг есөн хувь хүртэл бууруулав

Тесла Хятад дахь бүтээгдэхүүнийхээ үнийг есөн хувиар бууруулжээ. Тесла Модел 3 болон Модел Ү автомашинуудынхаа гарааны үнийг Хятадад есөн хувиар бууруулсан байна.

Энэ нь дэлхийн автомашины зах зээлд эрэлт буурч байгаа үед салбарын өсөлтийг бий болгожээ. Энэхүү хямдрал нь Теслагийн Хятадад хийсэн анхны хямдрал юм.

Хятадад автомашины борлуулалтын өсөлт удааширсан нь сүүлийн таван сарын хугацаанд хамгийн бага хурдтайгаар өссөн үзүүлэлт ажээ. Өсөлтийн хэмжээ бага байгаа шалтгааныг шинжээчид бараа материалын илүүдэлтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч болон Хятадын хэд хэдэн өрсөлдөгчид өнгөрсөн жилээс хойш түүхий эдийн өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор үнээ хэд хэдэн удаа нэмээд байсан билээ. БНХАУ-ын цар тахлын эсрэг хатуу бодлого нь тус улсын эдийн засагт нөлөөлсөн ч Теслагийн нийлүүлэлтийн сүлжээ тогтвортой байгаа нь тус компанийн автомашины зардал буурахад хүргэсэн байна.

Эх сурвалж : Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button