Гадаад мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө ЛГБТ хүмүүсийг баривчилж, хорьжээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн HRW /Human Rights Watch/ төрийн бус байгууллагаас Катарын аюулгүй байдлын албаныхан ЛГБТ+ катарчуудыг дур зоргоороо баривчилж, хүчирхийлсэн хэмээн мэдээллээ.

Консерватив лалын шашинтай тус улсад ижил хүйстнүүдийг хуулиараа хориглодог юм. Дээрх байдлуудаас үүдэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр зорих иргэд, тэр дундаа ЛГБТ+ хүмүүсийн эрхийн асуудалд тус байгууллага санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

HRW-гийн албаны хүн тус мэдэгдэлдээ хэд хэдэн баримт дурдсан байна. Тус байгууллага 2019-2022 оны хооронд хоригдож, өшиглөж, цохих, хэл амаар болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн Катарын ЛГБТ зургаан иргэнтэй ярилцсан аж. Үүнд, трансжендер эмэгтэй дөрөв, бисексуал эмэгтэй нэг, гей нэг иргэн байжээ.

Тэдгээр иргэдийг Доха дахь газар доорх шоронд ямар ч гэм буруугүйгээр саатуулсан бөгөөд нэг иргэнийг хоёр сарын турш ганцаарчилж хорьсон байна. Ингэхдээ тэдгээр иргэдийг цагдаа нар ёс зүйгүй үйлдлээ зогсоох тухай амлалтад гарын үсэг зурахыг шаарджээ. Мөн трансжендер эмэгтэйчүүдийг улсын эмнэлэгт эмчилгээний сургалтад хамрагдахыг үүрэг болгосон хэмээн HRW байгууллагаас мэдээлэв.

Эх сурвалж : Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button