Нийгмийн

Лоббинд автаагүй бол хоёуланг нь хориглохыг уриал, Б.Болор захирал аа

Сүүлийн үед сургуулийн сурагчдын тамхидалт санаа зовоож, толгой гашилгасан асуудал болж байгаа нь үнэн. Эл асуудлаар сургуулийн удирдлагууд анхаарч эхэлжээ.

Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Б.Болор улсын хэмжээний нийт сургуулийн удирдлагуудад хандаж уриалга гаргасан нь анхаарал татаж байна.

Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн удирдлагууд нийлээд ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулж байгаа электрон тамхийг хориглох талаар санал Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлье" хэмээсэн байгаа юм.

Түүний энэхүү уриалгын санаа нь үнэхээр зөв. Гэхдээ агуулга нь учир дутагдалтай.

Тодруулбал, зөвхөн электрон тамхийг хориглоод утаат тамхийг тааваар нь орхиод татахыг зөвшөөр гэсэнтэй агуулга нэг ойлгогдож байна. Хориглох уриалга гаргаж байгаа бол аль алиныг нь багтаах хэрэгтэй. Түүнийг лоббинд автаад аль нэгнийх нь эрх ашгийг хөндсөн уриалга гаргаж байна гэх шүүмжлэл ч хөвөрч амжив. Нээрээ л лоббинд автаагүй бол адилхан хорны аль нэгийг нь орхигдуулахгүй хоёуланг нь хориглохыг уриалъя.

Утаат тамхийг сургуулийн бүс орчмоос 500 метр зай дотор зарахыг хориглодог. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт, хяналт алдагдаад удаж байгаа нь үнэн. 500 метрээс гадуур худалдан борлууллаа ч сурагчдын ширхэглэн авдаг нь буюу хамгийн их хэрэглэдэг нь утаат тамхи баймаар. Гэтэл хамгийн хортой, хамгийн хямдыг нь хориглохгүй орхих нь ирээдүй болсон хүүхэд залуусын эрүүл мэнд, амь насанд илүү хор хөнөөлтэй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-10-25 13:10

Utaat tamhi ni ugaasaa horiotoi bzdee.

Тогтох
Тогтох
2022-10-25 13:18

Сурагчдад хоёуланг нь хорих хэрэгтэй хүүхдийн эрх мэрх ярьдаг гарууд эрүүл мэндийг нь ярьмаар юм хурдан морь ун�##�аа гээд л бөөн юм болдог зам тээврийн ослоор юу ч дуугарахгүй юм маш олон хүүхэд зам тээврийн осол, хулгай, мансуур�##�, биеэ үнэлэх зэрэгт нэрвэгдэж байна шүү УХААНТАНГУУДАА ШАНТААЖЧИНГУУДАА

Tamir
Tamir
2022-10-25 14:08

Ene muu elbegdorjiin tejeever g###g Yun yasan zahiral hiih uls eh oron ard tumnee samarsan muu sarmagchin ylaa edleed ys ni tsaij baih yostoi hulgaichshdee

Зочин
Зочин
2022-10-25 14:42

utaat tamhi chin huuliin zohitsuulalttai

Зочин
Зочин
2022-10-25 15:28

Хүүхдүүдэд зардаг асуудлаа болих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-25 18:15

ЭЛЕКТРОН БОЛОН УТААТ ТАМХИ ТАТСАН Л БОЛ СУРГУУЛИАС НЬ ХӨӨЕ ӨГЛӨӨ ҮМХИЙ АМЫГ НЬ ҮНЭРЛЭДЭГ ТУСГАЙ ҮНЭРЧ НОХОЙТОЙ БОЛЦГООЁО ТАМХИДАЛТ АРХИДАЛТ МАШ ЗАЛУУЖИЖ ОДОО ЖООХООН НУСАН ТАГУУД АРХИ УУЧИХСАН ГУЙВЛААД ЯВЖЭЭНЭЭ АРХИЧДЫН ЗАЛУУ ҮЕ МАНДАН БАДРАГ УАААХ ХОРЖИЙЛОО

Зочин
Зочин
2022-10-26 09:04

БОЛОР ШУДАРГА ИРГЭН

Холбоотой мэдээ

Back to top button