Датаграфик СтатистикСурвалжилга

Сурвалжилга: Махны бөөний үнэ нэг килограмм боорцогны үнэд хүрэхгүй байна

Махны үнэ нэмэгдэж, нэг килограммын үнэ 18 мянган төгрөгт хүрч байсан үе саяхан. Харин өнөөдрийн байдлаар малчны хотноос авч буй махны үнэ нэг кг боорцогны үнэд ч хүрэхгүй байна. Намрын улиралд үнэ буурч, хаврын улиралд үнэ нь өсдөг тогтолцоотой махны ханш сүүлийн хэдэн жилийн хугацаанд ямар ханштай байсныг судаллаа. Энэ удаагийн сурвалжилгыг махны үнийг тойрсон сэдвээр бэлтгэж байна.

Малчны хотноос авсан мах хоёр дахин өндөр үнээр иргэдийн гарт очдог

Иргэд хэд хэдэн шат дамжлагыг дамжсан мах худалдаж авдаг. Малчны хотноос бэлтгэсэн махыг махны худалдаачдын гараар дамжиж зах, худалдааны төвд борлуулдаг билээ. Энэ үедээ 1.5-2 дахин үнэтэйгээр иргэдийн гарт очдог байна. Тодруулбал, малчдаас авч буй махны бөөний үнэ нь энэ сар /аравдугаар сар/-ын 24-ний байдлаар 5000-8500 төгрөгийн ханштай байгаа юм. Ямааны мах 5000-5500, хонь 5800-6500, үхэр 7800-8500, адуу 5000-6500 төгрөгийн ханштай байна.

Тэгвэл жижиглэнгийн үнэ /махны худалдаачдын худалдаалах үнэ/ буюу лангуун дээр зарагдах үнэ нь 7800-15600 төгрөгийн ханштай байгаа юм. Хонины ястай мах 10 мянга, үхрийн ястай мах 13455, үхрийн цул мах 15590, адууны ястай мах 9641, ямааны ястай мах 7820 төгрөгийн ханштай байна. Товчхондоо, иргэд малчны хотноос мах авахад илүү хямд байх боломжтой гэсэн үг.

Дээрх графикуудад зах, худалдааны төвөөс худалдан авдаг махны нэг килограмм тутмын үнийг харууллаа. Махны килограмм тутмын үнэ эхний хагас жилээс хойш буурсан үр дүн ажиглагдаж байгаа юм.

Махны бөөний үнэ эхний хагас жилээс хойш буурчээ

Энэ жил 11 аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа билээ. Үүнд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг аймгууд багтсан юм. Өвөлжилт хүндрэх аймгуудыг нэрлэсний дараагаар дээрх аймгуудад малчид махаа хямдруулж зарах болжээ.

Тухайлбал, Дундговь аймгийн малчин н.Баттогтох "Махны үнэ энэ намар буурсан. Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж байна. Онд орж чадахгүй малаа мах сайтай байгаа дээр нь зарж байгаа. Фэйсбүүкт охиноороо зар тавиулсан. Үхрийн махаа нэг килограммыг нь 7000 төгрөгөөр, хонины махаа 5500 төгрөгөөр бөөндөж байна. Хадлан муу байгаа болохоор үлдсэн хэдэн малдаа нэмэлт тэжээл, өвс авч чадах эсэхээ хэлж мэдэхгүй" гэсэн юм.

Харин Архангай аймгийн малчин н.Бат-Эрдэнэ "Махаа бөөндөж зарж байгаа. Хүмүүс дотор мах иддэггүй болохоор дан гадар махыг ихээр авдаг. Хонины ууц, үхрийн гуя гэх мэт. Тарга сайтай болохоор үхрийн махаа нэг килограммыг нь 7500-8000, хонины махаа 6000-7000 төгрөгөөр худалдаалж байна" гэлээ.

Мөн Увс аймгийн малчин Г.Пүрэв "Манай аймагт махны үнэ 8500-9000 төгрөгийн ханштай байгаа. Би малаа 6000-7000 төгрөгөөр бөөндөхийг хүссэн ч махны худалдаачид авахгүй байна. Тиймээс үүнээс хямд үнээр махаа борлуулсан. Малчид 24 цагийн турш ажилладаг. Өвөлжилт хүндэрвэл олон цагийг зарцуулсан мал маань хорогдох эрсдэлтэй. Махны үнэ буурсан нь ч амьжиргаа буурахад нөлөөлж байгаа" хэмээн өөрийн бодлоо хуваалцлаа.

Дээрх мэдээллээс харвал эхний хагас жил дууссанаас хойш малчдаас авч буй махны бөөний ханш багассан байна.

Амьд үхэр 500 мянгаас 1.5 сая хүртэлх төгрөгийн ханштай байна

Түүгээр ч зогсохгүй малчид амьд мал ихээр зарж байна. Ингэхдээ махны худалдаачны гараар дамжуулахгүйгээр буюу мах худалдан авахыг хүссэн хүмүүсийг тухайн аймагт агаарлаж, зугаалангаа, газар дээр нь өвлийн идшээ төхөөрөх боломжийг нь бий болгож байгаа ажээ. Ингэснээр махны худалдаачны орлого шууд иргэдийн гарт очих боломжтой хэмээн зарим малчид үзжээ. Тэдний нэг бол Хэнтий аймгийн малчин Б.М /нэрээ гаргахаас татгалзав/ юм.

Тэрбээр "Малчдаас маш бага үнээр мах авахыг хүсдэг. Гэтэл бид цаг наргүй ажиллаж байна. Махны худалдаачид биднээс бага мөнгөөр мах авч, хотод очоод өндөр үнээр зарж, ашиг олдог. Үүнийг өөрчлөөд малчид өөрсдөө махны худалдаачин шиг ажиллах боломжтой юм байна гэж бодсон. Иргэд агаарлангаа өөрсдөө тарга сайтай мал төхөөрч байна уу гэдгийг малчны хотонд харах боломжтой. Зарим малчид айлуудтай бараг л гэрээ шиг зүйл хийдэг юм билээ. Өвлийн идшийг нь бэлдэж өгөөд, мөнгө авна. Махны худалдаачнаар дамжихгүйгээр махаа борлуулах боломж малчдад хэрэгтэй байна" гэлээ.

Түүний хэлснээр бяруу 500 мянга, шүдлэн үхэр нэг сая, хязаалан үхэр 1.5 сая, хонь, ямаа 80-130 мянга, адуу 800-1.2 сая төгрөгөөр зарж байгаа ажээ. Тэгвэл малын захуудад ямар үнээр худалдаалдгийг дундажлан судаллаа.

Үхрийн ханш он гарснаас хойш хамгийн их хэлбэлзэлтэй байна. Гэвч есдүгээр сараас хойш амьд малын үнэ харцангуй тогтвортой байгаа юм.

Үхрийн махыг 2012 онтой харьцуулахад хамгийн өндөр үнээр нэмэгджээ

Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг килограмм махны үнэ эрс нэмэгдсэн. Өмнөх графикт дурдсанчлан махны бөөний үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Гэвч бодит байдалд бидний хэрэглэж буй махны үнэ жил ирэх тусам нэмэгдэж буй шалтгаан нь махны худалдаачдаар дамжиж буйтай холбоотой юм. Доор графикт сүүлийн 11 жилийн хугацаан дахь бог болон бод малын нэг кг махны үнийг /махны худалдаачдын борлуулдаг үнэ/ тооцооллоо.

Дээрх графикаас харвал үхрийн махыг 2012 онтой харьцуулахад хамгийн өндөр үнээр нэмэгдсэн байна. Мөн одоогоос 5-11 жилийн өмнөх зах зээлийн махны ханшаар малчид өнөөдөр малын махаа бөөндөж, нийлүүлж байгаа юм. Ингээд тооцоод үзвэл махны бөөний нэг кг боорцогны үнээс хямд байна. Тухайлбал, "Атар-Өргөө" компанийн 700-900 гр хэмжээтэй боорцогнуудын дундаж үнэ 5000-8000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Мөн Өгөөж, Жин-Туул гэх мэт компаниудын боорцгууд зах худалдааны төвүүдээр дунджаар 6000-8500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:02

Unen sh de. M#l mahaa uned hurgej borluulah, eksfortid gargah talaar dorvitoi shiid gargah yostoi.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:03

Kgaaguur tiim kg boortsognii uned khurekh buunii makh bn aa ene nukhur zuudelsen zuudee bichsen bkhaa

Зочин
Зочин
10 сар 27, 2022 17:07
Reply to  Зочин

2

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:03

Heniig doromjlood bgn boo med

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:03

Tgeed yay geed bgaan bee nemeh geed

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:03

ashgvi dee 90 say m#ltai biz dee

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:14

Ooo tegseneee bidend yaj zarj bga bilee deeee arai arai

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:47

Бодит үнэн яг ийм байдаг байхгүй юу? Захын м�##�чинаас очоод асуухад л хамгийн доод ханшаар авдаг л гэж хэлдэг

Нэргүй
Нэргүй
10 сар 26, 2022 16:41

Махы үнээр хор холдог хятадууд тоглоод байна үндэсний аюулгүй байд�##�тай холбоотой МХтаа татан буулгасан одоо хэн хянах вэ ТТ юу цагдаа юу? МХ ерөнхий газраа хятадын захи�##�гаар тарааж бн гэж харагдаж бн!

Зочин
Зочин
10 сар 26, 2022 20:48

Лангуу бүр нь 5 тонны хөлдөөгчөөр тоноглогдсон өдрийн түрээстэй махны зах татварын мөнгөөр барив�##� үнийг зохицуулж болно доо.Хүчит шонхор, Барс одоо тэгээд зах мөн үү.Ченжүүд бүгд Ланд унасан хутга барьсан луйварчид, гараа угаадаггүй гарууд ш дээ.Төр үнэнд ойр байх хэрэгтэй дээ.

Ланд 200 ба 300
Ланд 200 ба 300
10 сар 27, 2022 07:19

Махны үнэ улам унана.яагаад гэвэл манай улс эрүүл бүс эрүүл мах байхгүй

Зочин
Зочин
10 сар 27, 2022 07:40

Тэр м�##�аа газар дээр нь нядлах м�##�чдын утас хаягыг нь тавьчихаачдээ, өөр сайн юм зохион байгуулж чаддаггүй юм бол

Зочин
Зочин
10 сар 27, 2022 12:58

Махны энэ олон дамжилга ченжүүдийн гараар орж үнэ суга өсөж ард иргэдийн гар дээр ирдэг энэ тогтолцоог өөрчлөх арга хэмжээ авах хэрэгтэй... М�##�чид үнэ хөөрөгдөж байгаа юм байхгүй ш дээ

Зочин
Зочин
10 сар 27, 2022 14:09

үнэхээр монгол оронд төр байхгүй болсны анхны баримт.Хүн төрөолхтөн махгүй бол амьдрахгүй.Мах бол амьдр�##�ын үндэс.Түүнийг зөв ашигтай хэрэглэх нь чух�##�.Иймд энэ бүгдийг зөв зохион байгуулж хянаж удирдаж байх нь төрийн үүрэг.Нэн ялангуяа нүүдлийн МАА-тай манай оронд шууд хамаар�##�тай.Гэтэл одоо б.ж б.гааг нь хардаа.

Зочинхямдархаархаар нь
Зочинхямдархаархаар нь
10 сар 27, 2022 15:16

хямрахаар нь хямдарлаа гэх үнэд орхоор нь үнэтэй б.на гэх. Одоо бүр 1кг боорцог нь үнэд хүрэхээ болилоо гэх шиг. Одоо боль .наадах чинь түр зуурын юм Жамаараа яваг.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 16:35

Сумын иргэд хямд мах иддэг гэж бодохгүй л байна шүү хотын үнээр л м�##�чид зардаг шдээ

Ханд
Ханд
10 сар 29, 2022 08:30

Худлаа мэдээлэл байна. Жижиглэнгээр үхрийн ястай мах 15500, цул 16.0, хонь 12.0 байгаа, супермаркетуудад. Арай бат�##�гаатай газруудаас авдаг. Мах хүргэлтийн газрууд ийм л байгаа. Гурил их үнэд орсон болохоор гурилан бүт.н үнэтэй болсон. Гурил, т�##�хны үнэ мэдэхгүй Болорчулуун сайд огцрох хэрэгтэй. 1000 төгрөгийн гурил, т�##�х гээд яриад, ичих хэрэгтэй. Мишээл т�##�х 2500,

Холбоотой мэдээ

Back to top button