Нийгмийн
Халуун усны хоолой задарч, таван засварчин түлэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны “Задгай”-д таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарчээ.
Үүний улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн байна.
Түлэгдсэн таван ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат 38 настай эрэгтэй Н нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.