УЛС ТӨР

Албан тушаалын бялуунаас хоцролгүй "хүртэгч"-ийн эрх мэдэл томорсоор

МАН аль бүтэхгүй муу түүхтэй хүмүүсийг төрийн онцгой обьектод аваачиж тавиад албан тушаалын бялууг хагарч задартал нь хуваадаг хувилбар хэрэгжүүлээд удаж байгаа билээ. Энэхүү албан тушаалын бялуунаас хоцролгүй хүртэгч хэдэн хүн бий. Тэдний нэг нь Сангийн яамны ТНБД Ж.Ганбат юм. Есөн сарын турш эл албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр сууж байгаад энэ сард жинхлэгдсэн билээ.

Харин өнөөдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр нь түүнийг томилчхов.

Тайлбарлахад: "Эрдэнэс тавантолгой" ХК руу засаг төр нь анхаарах цаг нэгэнт болсон. Төрийн хараа хяналт сулраад асар удсан билээ. Харин онцгой дэглэм нэрийдлээр тендер, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авах ажиллагаанууд явагдах вий гэсэн хардлага, болгоомжлол үүсэх нь үнэн. Мөн нөгөө талаар Ж.Ганбат мэтийн албан тушаалын бялуу хүртэгч дарга нар дорвитой ажиллаж чадах уу гэдэг асуудал ч анхаарал татна.

Одоогоос долоохон сарын өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын 25-нд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилсон байдаг.

Ж.Ганбат албан тушаалд одтой, азтай байдгийн шалтгаан нь төрийн өндөрлөгүүдтэй нэг нутаг нуга буюу Хэнтийнх. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг нутгаараа явахад хэзээ ч хоцордоггүй, дагадаг гэдэг. Энэ утгаараа 2016 оноос хойш албан тушаалын од атгаж, тасралтгүй дээшилж ирсэн. 2016 оноос Сангийн яамны Төсвийн газрыг ахалж, гишүүд бүрт тойрогт нь “юм” суулгаж өгч тал зассан гэх шуум хөшигний ард хөвөрч байв. Төсвийн хамаг жонхууг зуурсаар удаж буй. Сангийн яамны газрын дарга хийж төсөв зуурахдаа хажуугаар нь Төрийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2022 16:05

ЭНЭ ГӨЛГӨР ХУЛГАЙЧ ГЯНДАН ОНЦГОЙ ЧАНГЫН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХУЛГАЙЧ БАЙНА

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
10 сар 26, 2022 16:20

маш олон жил төсвийн хэлтэс газрын даргаар ажиллахдаа их хурлын гишүүдийн тойрогт хүссэн бүхнийг хуваарилж төрийн санхүүг самарч �##�бан туша�##� ахигч бас нэг �######� долоож хоол олж иддэг нохой шүүдээ энэ этгээд бол. өөрөө ч зүгээргүй дүүтэйгээ нийлж боловсрол шинжлэх ухааны с�##�барын тендерийг ямагт хувьчилж авсан мэт өндөр үнээр нэрлэж авч ирсэн хулгайч

zochin
zochin
10 сар 26, 2022 16:29

Монгол хүний магнай өргөн байдаг төрд маш их жижиг магнайтай хүмүүс хичээнгүй ажилдаг

Зочин
Зочин
10 сар 26, 2022 22:13
Reply to  zochin

Пялдаг Ганбаа гэж сонссон уу

Зочин
Зочин
10 сар 26, 2022 17:02

УРНАА наад сайтын чинь толгой буруу байна .М ан бялуу ГЭЖ ЭЭ хэн юм бэ �##�ь нам юм бэ ойлгомжгүй

Монгол
Монгол
10 сар 26, 2022 18:33

Энэ хүн ажилдаа мэргэшсэн л нэгэн, харин ч элдэв мөнгө энэ тэр гэсэн буруу ажлуудаас хол хөндий байж ирсэндээ. Лав л буруу нэгэн биш шүү

зочин
зочин
10 сар 26, 2022 22:39
Reply to  Монгол

Хэнтийгээс ганц нүдээ олж мэрит зарчимаар томилогдсон хүн бол Ганбат дарга даа бусад нь ч мэдэхгүй юм үзээгүй пээдгэр баагийнууд л байх юм

Зочин
Зочин
10 сар 26, 2022 22:14
Reply to  Монгол

Пялдаг ганбаа гэж сонссон уу

Baba
Baba
10 сар 26, 2022 21:29

Өөө яадгийн яадгийн сайн ажиллаарай, ядаж нутаг зөвтэй юм.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 22:14
Reply to  Baba

Пялдаг ганбаа ш дээ

Зочин
Зочин
10 сар 26, 2022 22:15

Пялдаг ганбаа

Зочин
Зочин
10 сар 27, 2022 02:08

МА намынхны Авилгач-Албан туша�##�ын гэмт хэрэгтэн-Улсын хөрөнгө тэрбумаар нь Хулгайлж - Луйвардаж - Дээрэмдсэн *Сайн үйлстний* бодит төлөөлөл. Тийм хүнийгээ Нямдорж шигээ байнга дэвшүүлж байхгүй бол МА намынхны томцуул, тэдний Мафийн бүлэглэл илэрчих гээд...Юун тэрнийг хусах?

Үнэн биз дэ
Үнэн биз дэ
10 сар 27, 2022 05:57

Энэ нэг хөдөөний хөөсөн мантуу бусадынхаа замаар л явж бна да оркууд улс өөд нь татна гэж хэзээч байхгүй байгаачгүй !!!

Зочин
Зочин
10 сар 27, 2022 16:57

Кэнтий л бол хэн я байсан банхао бор р�##�зан хонь ч төрд дүүрлээ дээ Оюукаа арай д байгаам бишүү !!!

Би тэнэг биш
Би тэнэг биш
10 сар 28, 2022 13:54

Монголын төсвийг хаана юу нь байдаг, хаашаа юуг хийхийг мэддэг ганц хүн. Тиймдээ ч санхүүч, төсөвчний хувьд зарчмаараа дэвшиж яваа хүн. Тэр У, О нараас өмнө л төрд хэрэгтэй хүн болчихсон байсан хүн шүү. Бас Хэнтийд төрсөн нь нь энэ хүний буруу биш.

Холбоотой мэдээ

Back to top button