УРЛАГ

“Опал”-ыг үзэв: М.Батболд өөрийгөө давтжээ

Хүн үхэж байхыг хараад алга ташихыг театрт л харж болно. Зэвүүцмээр ч юм шиг. Гэхдээ үүнд урлагийн мөн чанар, гоё сайхан нь нуугдана.

Хайр. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Энэ сэдвийг найруулагч М.Батболд барьж авчээ. Дэлхийн уран зохиолын түүхэнд нэр нь түгсэн хоёр агуу зохиолч болох И.В.Гётегийн “Фауст”, Ф.Достоевскийн “Гэм зэм”-ийг барьж авч, Монголын тайзнаа тавьсан. Шинэ юм үзүүлсэн. Харин энэ удаа тэр нэр нь төдийлөн түгээгүй, Америк зохиолчийн бүтээлийг тайзнаа дэглэн тавив. Жон Патрикийн “Everybody loves Opal” хэмээх жүжгийн зохиолыг "Опал" нэрээр.

Дотогш орлоо...

Тайз хөшиггүй. Нууцаа дэлгэн "ширтэнэ". "Гэм зэм"-ийн дөрвөлжин төмөр тайзыг санагдуулам. Түүнээс ялгаатай нь нүүрэн тал нь онгорхой, үлдсэн хэсэг шоронгийн төмөр тор мэт. Хоёр талдаа төмөр шаттай. Сонингийн зурагтай шар хөшиг тэдгээрт зүүсэн нь гаднын орны театрт яваа юм шиг л санагдуулж байх нь тэр.

Жүжиг эхэллээ...

М.Батболд найруулагчийн жүжигчдийн сонголтууд хэзээд анхаарал татдаг. Тэр найруулсан жүжиг бүхэндээ хошин урлагийн жүжигчдийг нэг, нэгээр нь зөөж авчирсаар буй. "Фауст"-аар Л.Баттулга буюу Аглууг, Т.Бархүүг, "Гэм зэм"-ээр П.Эрдэнэзааныг театрын тайзнаа авчирч, хэр дотортой, чадалтай жүжигчид болохыг нь таниулаад амжсан. Энэ удаад ч мөн тэглээ. Жүжигчин Н.ОНОНГ театрын тайзнаа авч ирэв. Нэг тийм донжтой тоглолтыг түүнээс харлаа.

М.Батболд яг мэргэн буудагч шиг л юм. Гол дүрүүдээ зөв "онилох" юм. Түүний сонгосон гол дүрүүд хэзээ ч гол дүрээ унагаж байхыг харсангүй. "Опал" дээр ч мөн ялгаагүй. О.ЭНХТУУЛ дүрээ үүрч гарав. Кино бүтээлүүдээс харж байсан түүнийг театрын тайзнаас хараад сэтгэл уяслаа, уяслаа.

Харин Д.БАТТӨМӨР үнэрч нохой шиг л байлаа.

М.Батболдын сонголтод өмнө нь багтаж байсан хоёр жүжигчин энэ жүжигт дүр бүтээсэн. Тэдний нэг нь Ц.ТӨМӨРБААТАР. Жүжгийн багахан хэсэгт орж ирээд гардаг. Ороод гарах юм чинь хамаагүй гэж хандаагүй, төгс гүйцэтгэлээ. Асар их бодомжинд дунд живж байгаа үзэгчдийг хөгжөөнгөө бодомж руу нь буцаан түлхээд л. Харин Т.АРИУНЧИМЭГ гэх жүжигчинтэй шинээр "танилцав".

Дэлгэцний бүтээлээс л голдуу харж байсан өнөө Э.ЧИНЗОРИГИЙГ театрын тайзнаас харав. Үзэгчдийг гараас нь хөтлөөд жүжгийн дундуур алхаад буй аятай л. Цэгцтэй. Түүнийг эвдэж чаджээ.

Жүжигт хамгийн муухай, мөс чанаргүй хүний дүрийг бүтээж буй атал түүнийг ер үзэн ядсангүй. Харин ч хайр татав. Нэг тийм ассан гал шиг, дүүлж байгаа шувуу шиг л. Би лав түүнээс Т.СЭРГЭЛЭНГ олж харсангүй.

Харин...

М.Батболд найруулагч өөрийгөө давтжээ.

Шийдэл:

Н.Онон ширээн дээр гараад ярьж байх юм. "Гэм зэм" дээр Э.Ууганбаяр мөн л ингэдэг. Бас жүжигчин Э.Ууганбаяр жүжгийн үеэр хамгийн арын эгнээгээр явангаа жүжгийн текстээ үзэгчид рүү хандан хэлдэг. Энэ удаа Т.Сэргэлэн мөн л тэгж байх юм.

"Гэм зэм" жүжгийн төгсгөлд жүжигчин Д.Лхагва дээр ийн гэрэл тусгадаг. О.Энхтуулын дээрээс мөн гэрэл тусгахаа мартсангүй.

Хэрэглэл:

Тайз нь "Гэм зэм"-ийн тайзыг санагдуулам, дөрвөлжин бас төмөр. Бас "Гэм зэм" жүжигт Д.Ганцэцэг, Ц.Төмөрбаатар нар буу ашигладаг. "Опал" жүжигт Т.Сэргэлэн, Д.Батттөмөр нар мөн л буу ашиглаж байлаа.

Улиглаж уурыг тань хүргэсэн бол өршөөгөөрэй. Төгсгөлд нь нэг юм хэлэхэд, "Гэм зэм" дээр мөнгө хүүлэгч эмгэнийг алсан залууг шүүдэг. Харин сая "Опол" гэх нэгэн эмгэнийг нийлж нухахаасаа өмнө өөрсдийгөө "шүүв".

Ан тийм, жүжгийн хөгжмүүд хэмнэлтэй маягтай. Жүжигчдийн хувцас нь даруухан, гял цал гоёмсог биш байсан. Энэ хүртэл уншсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саруул
Саруул
2022-10-27 08:01

Гоё жүжиг баына лнэ

Зочин
Зочин
2022-10-27 08:58

гэм зэмээс с�##�аагүй юм болов уу

Саруул
Саруул
2022-10-27 18:13

Яг тэгж санагдсан. Одоо хайрцагнаасаа гарах байх

Жаргалмаа
Жаргалмаа
2022-10-27 20:41

Ингээд шулуухах хэлчих хүн байна гэжүү

Зайлаа
Зайлаа
2022-10-28 10:16

Хошин урлагийнхан �######�аа. Нийгэм боловсролтой болоод ирэхээр Хошин урлаг гээч мөхөж бгаа юм бна. Одоо �##�тан тайз уруу мярайж долоогчийнхоо суурь болгох нь

Ганаа
Ганаа
2022-10-29 17:37

Баярл�##�аа чигтэй л хэлж

Холбоотой мэдээ

Back to top button