Нийгмийн

ФОТО: Тээвэрчид, нийтийн тээврийнхэн ХНХЯ-ны гадна жагсаж байна

Яг одоо /2019.10.07/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна талбайд иргэд жагсаж байна. Тодруулбал, Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтан албан хаагчид ийнхүү жагсаж байгаа юм.

Тэд “Төр засгаас ямар нэг дэмжлэг туслалцаа нэхэлгүйгээр 20 гаруй жил нийтийн тээврийн ачааг үүрэлцсэн хөдөлмөрөө үнэлүүлэн ажлын байраа баталгаажуулахын төлөө жагсаж байна. Өглөө хүмүүсийн ажил эхлэхээс өмнө ажилдаа гарч, орой бүх хүн гэртээ харьсны дараа ажлаа дуусдаг бидний хөдөлмөрийг хэвийн бус нөхцөлд хамруулах ёстой. Эрүүгийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийг өршөөдөг мөртлөө захиргааны зөрчлөөр торгуулсан жолооч нараа өршөөдөггүй хууль нь ялгаварлан гадуурхалт” зэргээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button