УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүд Монголбанкны Ерөнхийлөгчөөс "ам асууж" байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Ард иргэдийн дунд яригдаад буй зээлийн нэг хувийн хураамж хуулийн байгууллагад зөрүүтэй шийдвэр гараад байна. Цаашдаа байх ёстой юу. Тэтгэврийн зээлээс хүртэл нэг хувийн шимтгэл авдаг. Үүнд тодорхой хариулт өгөөч?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкны урт нэртэй хууль буюу банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуулиараа банк үйлчилгээний шимтгэл хураамж авч болохоор хуулийн зохицуулалт байна. Ямар хэмжээтэй шимтгэл хураамж байх вэ гэдэгт янз янзын зүйл байдаг. Хуулиараа банк шимтгэл авах зохицуулалттай учраас шимтгэл хураамж хэр тооцоо судалгаатай вэ гэдэгт хяналт тавьдаг. Монголбанкны зүгээс нэг хувиас хэтрэхгүйгээр зохицуулах журам гаргасан. Ипотекийн зээлд нэг хувийн хураамж авдаг. Мөн ипотекийн зээлд өөр нэг хураамж байдаг нь нотариатаар батлуулахад хураамж авдаг. Ийм хоёр төрлийн том дүнтэй хураамж байдаг. Монголбанкны зүгээс ахин хяналт шалгалт явуулаад нэг хувь гэдэг нь хэр үндэслэлтэйг тогтооно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төрийн банкны IPO гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч. 2023 онд Монголбанк хэдэн тонн алт худалдаж авахаар төлөвлөж байгаа вэ. Мөн гадаад өрийн дарамт инфляцийг өдөөх чухал зүйл. Гурван ч өрийн бичиг, бондын өр төлнө. Инфляцийг нэг оронтой тоонд багтаана гэж байгаа. Ямар эрсдэл байна. Валютын сан Монгол Улсын 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг юу гэж дүгнэж байна. Эдийн засгийн байдлыг Монголбанкны Ерөнхийлөгч та юу гэж дүгнэж байна вэ. Гадны банкууд монголын банкуудаас харилцаагаа тасалж байна гэж мэдээлж байна. Үнэн үү. Монгол төгрөгний өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж байна?

Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн: Төрийн банк олон нийтэд нээлттэй арилжаа хийлээ. Таван хувиа арилжаалсан. Гурван үе шаттайгаар 20 хүртэлх хувиа арилжаалах санал өгсөн. Хувьцаа саналын хэмжээнээс гурав дахин их санал ирж зарагдсан. Үнэ өсөөд одоо тогтворжсон.

2023 онд Монголбанкны хувьд 20-22 тонн алт авахаар төсөөлөл хийж байна. Олборлох, хайгуулын лицензтэй холбоотойгоор огцом нэмэгдэж, буурах мэдээлэл байхгүй байна.

2023 онд өрийн төлбөр хийх хуваарь байгаа. Нийт 1.3 тэрбум ам.долларын өр байна. Энэ хэмжээний мөнгө бэлдсэн байх ёстой. Олон улсын зах зээлээс босгох боломж байна уу гэхээр ковид, дайны нөхцөл байдлаас болж олон улсын зах зээлд хүү өндөр байна. Тэгэхээр нарийн сууж ажиллах шаардлага байна.

Төлбөрийн тэнцэл төвөгтэй байна. 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 2023 онд мөн дээрдэхээргүй төсөөлөл байна. Тиймээс ирэх онд төвөгтэй байх учраас өөдрөг биш байдлаар төсөөллөө хийж байна.

Анх саарал жагсаалтад ороход өндөр хөгжсөн орнуудын банкууд Монголын банкуудаас харилцаагаа салгаж байсан. Одоо эргээд сэргээсэн зүйл байхгүй. ХХБ Нью-Иоркын банктай харилцаагаа сэргээхээр ажиллаж байна. Герман ч гэдэг юм уу бусад улсын ганц нэг банктай харилцаанууд байгаа.

Өнөөдөр валютын нөөц импортын 3-4 сарын нөөц хангах хэмжээнд байна. Нэмэхийн тулд ажиллаж байна. Нөөцөө бууруулахгүй байх тал дээр анхаарч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Банкны зээлийн шимтгэл нэг хувь авах хууль тогтоомж байгаа гэж ярьж байна. Үйлчилгээний хураамж юм бол 100 төгрөгний байна уу, 100 саяын зээл байна уу адилхан шүү дээ. Зээлийнхээ хувиас биш босго тогтоогоод мөнгө тогтоож ойлгомжтой болгоод өгөөч. Тэгвэл жижиг бизнесүүд ч гэсэн зээл авах нь ихсэнэ. Гадны банк оруулж ирэх хэрэгтэй. Хууль нь орж ирээд гурав дөрвөн жил болж байна. Ичих хэрэгтэй. Энэ хуулиа баталмаар байна. Мөнгөний бодлогын хүрээ хязгаар үндсэндээ барагдаж байна шүү гэж Б.Лхагвасүрэн захирал яриад байгааг анхаарч төсвөө бодож, хуулиудаа баталж, банкны салбарын нөхцөлөө сайжруулмаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санал нэг байна. Дүнгээсээ ялгаатай байх боломжтой юу, зардал тооцоо нь хэр судалгаа, үндэслэлтэй байгааг шалгалт хийгээд явж байна. Одоо нэг шийдэл гаргаж ирж танилцуулна. Гадны арилжааны банк салбар нээх, эсвэл бие даасан банк байгуулах нь Банкны тухай хуулиар нээлттэй. Харин төрийн өмчит банк байх юм бол ҮАБЗ-ийн тусгай шаардлагаар нь зохицуулагдана. Аль ч улсын хувийн өмчит арилжааны банк манайд ороод ирэх нь нээлттэй. Аль нэг банкнаас хүсэлт ирүүлсэн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 2023 оны хамгийн хүндрэлтэй зүйл төлбөрийн баланс. Бондуудаа төлж чадахгүй бол дефольт зарлана шүү. Маш хэцүү байгаа. Мөнгөний бодлогын үр дүнг амжилттай явуулах ганц л арга нь төсвөө танах. Инфляциа нэг оронтой тоонд барих ямар ч боломж байхгүй. Төсөв дээрээ хатуу байр суурьтай байхгүй бол улсаараа дампуурна шүү. Дэлхий даяараа төв банкууд нь Засгийн газартайгаа тэмцэж байгаа үе шүү. Засгийн газар нь гоё гоё хөтөлбөрүүд санаачилна гэдэг. Харин төв банкууд нь татгалзаж байгаа. Одоо бодлогын хүүгээ өсгөвөл зээл гарахгүй. Эдийн засгийн өсөлт байхгүй болно шүү дээ. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас гарчихсан шүү. Мөнгөний бодлогоо дэмжих байдлаар кнопдож өгөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-27 11:28

ТЭРТЭЙ ТЭРГҮЙ СӨНӨЖ БАЙГАА УЛСЫН ДАМПУУ БОДЛОГЫН ЗОЛИОС НЬ АРД ТҮМЭН БАЙДАГ ЛАЙ ЛАНЧГИЙГ НЬ АРД ИРГЭД ҮҮРНЭ. ЭНЭ ИХ ӨР ЗЭЭЛЭЭС ИРГЭД ЮУГАА ХҮРТСЭН ЮМ БОЛ ХУЛГАЙЛАХАА Л БОЛЬЧИХООЧ ХУЛГАЙЧ НАРАА АЛЧИХААЧ БЫСДА ГЭЖ ӨДӨР БОЛГОН ХАР МЭДЭЭ ЯАЦАН УЛС ВЭ? ЯАЦАН ТӨР ЗАСАГ ВЭ? ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БӨГСЧДИЙН ТОМ ТӨЛӨӨЛӨЛҮҮД ТӨРД ГАРАХААРАА ЖИНХЭНЭ ДАМПУУРДАГ ЮМ БАЙНА. МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ НЭГ НҮДЭНД ХҮЙТЭН ХУЛГАЙЧ БҮҮР АЛИНГИЙ НЬ АЛДУУЛЛАА ЭНЭ БАНКНЫ МЭРЭГЖИЛТЭН МӨН ҮҮ? ХЭН НЭГНИЙХ НЬ СУГАНЫ ҮС ҮҮ? ААЖМААР МӨХӨЖ БАЙГАА УЛСЫН СҮҮЛЧИЙН АМЬСГАЛАА ТАТАХ ТЭР ГУТАМШИГТ МӨЧИЙГ ХАРАХНЭЭ БЫСДАНУУДААС БОЛЖ

Зочин
Зочин
2022-10-27 14:13

Болохгүй бүтэхгүйгээр дүүрсэн түгжээнүүдтэй цагт ЭХ орон минь хөгжихгүй нь дээ

Зочин
Зочин
2022-10-27 14:14

Эрх мэдэл төлөө гүйгчид өөриин юм шиг хөшүүрэг болох юм иим бхад яаж хөгжих билээ хойч үеиин хорлон сүйтгэгч их болжээ хөөрхиитээ

Зочин
Зочин
2022-10-27 14:14

гадны чад�##�тай банк оруулж ирэхээс өөр зөв шийдэл �##�га банкны соёл ч нэвтэрнэ

Зочин
Зочин
2022-10-27 14:14

Хотоор дүүрэн хөөрөгдсөн үнэтэй хоосон барилгууд яах бол, барилгын м2 ын үнийг сонсохоор цочмоор, аваад байгааг нь харахаар хүмүүсийн амьдр�##� боломжийн байгаа ч юм шиг.

Иргэн
Иргэн
2022-10-27 21:49

Гишүүд ам асуугаагүй. Харин Монгол банкны мөнгөний бодлогыг дэмжих, төсвөө танаж �##�дагд�##�гүй батлах, Засгийн газрыг хэмнэлттэй байлгах т�##�аар хатуу байхыг л анхааруулж, зөвласан байна. ЕС яг мөнгөний бодлогын эсрэг яваад байна. Ядаж л 21 сайд байхдаа яахавдээ.

Ааааа
Ааааа
2022-10-27 22:30

1000 төг бна уу, сая бна уу? Зард�##� гардаг бол тэр компьютерт шивж барих нь ижил ш дээ! Харин тэр шивж бгаа хүмүүс чинь ц�##�ингаа авч ажлаа л хийж бгаа биз дээ! Юуных нь зард�##� гарахав дээ!

Холбоотой мэдээ

Back to top button