УЛС ТӨР

Д.Кёкүшюзанбатбаярын БНХАУ-ын иргэнийг 27.3 тэрбумаар залилсан хэргийг анхан шатны шүүх хянаж байна

Өнөөдөр /2022.10.28/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хоёр хоногийн өмнө мэдээлэл хийхдээ хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч зарлана хэмээсэн. Гэвч өнөөдөр хэргийн холбогдогч нарын нэрийн эхний үсгийг нь л дурдав.

Шүүхийн шатны хэргүүдийг дурдсаны дунд: БНХАУ-ын иргэдийг залилсан "К", "Б", "Ц" нарт холбогдох хэрэг одоогийн байдлаар анхан шатны шүүхэд хянагдаж байна гэх хэрэг.

Энэ бол Кёкүшюзан Д.Батбаярын БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс залилан мэхлэх замаар 30 гаруй тэрбум төгрөг авсан гэх хэрэг юм.

Хэргийн товч утга: Монгол улсын иргэн "Б", "К" нар нь БНХАУ-ын иргэн "В"-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт нэрээр 5.3 тэрбум төгрөг мөн Ц, К нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт, БНХАУ-ын Ганц модны хилийн боомт хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан гэх хэрэг.

Хэргийн тухай нэмэлтээр мэдээлэхэд: Кёкүшюзанбатбаяр Засгийн газар, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ҮНЭГҮЙ ашиглуулахаар “ХУУРАМЧ” гэрээ байгуулсан байдаг.  Кёкүшюзанбатбаяр нар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжууд үйлдэж, урд хөршийн компанид Монголын газрын зургийн нэгээхэн хэсгийг илгээн “Засаглан захир, казино, банк байгуул, 80 жил үнэгүй ашигла, өвлүүл” хэмээсэн байдаг нь ихээхэн анхаарал татдаг билээ.


Манай сайт өмнө нь энэ талаар 2020.08.14-нд БАРИМТ: Д.Батбаяр 32 тэрбумыг ЗАЛИЛАХДАА Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг ХУУРАМЧААР ЗУРЖЭЭ гэх контент нийтэлж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-28 13:26

харваас тэнэг дуракууд юм даа

Зочин
Зочин
2022-10-28 13:43

Баясг�##�ан дэндүү царай муутай тэгээд бас шун�##�тай....угийн удам муутай хүмүүс....

Зочин
Зочин
2022-10-28 14:21

Zavaarsiin,iim teneg setgehuitei baih gej.Munh baih um shig ur huuhdee bodohoj yanaa.Hulgailsan munguuruu oligtoihon um barihgui teneguud.Surguulid ni huuhdee yvuulj bgaa humuus bolih heregtei shdee.iim luivarchidiig demjij bna gesen ug!

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
2022-10-28 16:48

нүдний булайнууд Энэ тарган гахай батбаяр ба баясг�##�ан авгай

Зочин
Зочин
2022-10-28 19:36

МАНГАР БАЯАК НЬ ГАВЬЯАТ АВААД ГАРЧ ИРЭХДЭЭ ЭНЭ ЦОЛЫГ АВЧ ӨГСӨН ХАНЬДАА БАЯРАЛЛАА ГЭЖ ТЭНЭГТСЭН ШҮҮ.ЭНЭ ХОЁР ШУДРАГА ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ БҮТЭЭН БОСГОСОН БҮХНИЙГ МИНЬ ГУТААЛАА ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ МАНИУСЫХАА АРИУН НЭР ТӨРИЙГ АЛААД ХАЯЧЛАА ГЭЖ УЙЛАН ДУУГАРААД БАЙСАН НЬ ХУДЛАА БОЛЖЭЭ.БУХ МЭЛХИЙ СҮ ЭЛБЭГ НАР ОРОЛЦООГҮЙ БАЙЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ ГАЧААЛДААЧ БУЗАР ХУЛГАЙЧУУДЫН НҮГЭЛ НЬ БООВООРОО УРСАЖ ГАРНА ДАА

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-28 20:14

Шанаа нь ягзиичаад баясг�##�ан царай муутайшдээ бас хүн муутай шун�##�тай ичгүүргүй авгай гахай шиг тэнэг нөхөртэйгээ яг таарсан таар шуудай

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-28 20:15

Энэ 2 удам муутай цаанаа л зэвүүэ рарагддаг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-28 20:17

Хөөрхиидөө өөрсдиигөө их л томд боддог байхдаа хүмүүс дургүйшдээ харааж л байдаг байх

зочинЗОЧИН
зочинЗОЧИН
2022-10-30 07:21

ЭД НАР ХАМУУД Л ЮМ БНА ЛДАА ЭДНИЙ ГАРЫН ҮСГИЙГ ХУУРАМЧААР ЗУРАХ УУ ГАНЦААРАА ДААЖ ЭРИЙН ШИЙР ЗААЖ БГАА ШҮҮ ЮМ БХДАА ДАНДАА Л ДАНСТАЙ ЛУЙВАРЧИД БНА

Холбоотой мэдээ

Back to top button