НИЙГЭМСПОРТ

Эмэгтэй хөлбөмбөгчид оны шилдгээ тодрууллаа

Монголын хөл бөмбөгийн холбооны 2022 оны "Эмэгтэйчүүдийн Лиг"-ийн тэмцээн 05-р сарын 30-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хурд хүчээрээ өрсөлдөж аварга багаа өнөөдөр тодруулж хаалтаа хийлээ.

Нийт 7 клуб өрсөлдөж нэг баг 18 тоглолтуудыг хийсэн билээ, Ингээд 4-7-р байруудад шалгарсан багууд шагналын гардуулахад 7-р байрт "Дэрэн" клуб, 6-р байрт "Туулын Том Тулнууд", 5-р байрт "Хад" 4-р байрт "Зөгийнүүд" клубүүд тус тус байруудыг эзэлсэн юм.

Тус тэмцээний турш бусдыгаа манлайлсан байрлал бүртээ шилдгүүд нь байсан тоглогч нарт шагналыг гардуулахад шилдэг хаалгачаар "Сторм" клубийн Б.Мөнхзул, хамгаалагчаар "Сторм" клубийн А.Алтантуяа, хагас хамгаалагчаар "Хараацай" клубийн Г.Цолмон, мэргэн буучаар 18 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан "Сторм" клубийн Н.Намуунаа нар тус тус тодорлоо.

2022 оны Эмэгтэйчүүдийн Лигийн хүрэл медалийг 25 оноотойгоор В.Мөнхжаргал дасгалжуулагчтай "Төв Буганууд" клуб хүртэж, мөнгөн медалийг 46 оноотойгоор Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай" клуб хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр 48 оноотойгоор хожигдолгүйгээр Э.Чинбаатар дасгалжуулагчтай "Сторм" клуб анх удаагаа лигийн тэмцээн оролцож түрүүллээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button