ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Маргааш TRQ-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, "Рио Тинто"-гийн саналыг хүлээж авах эсэхээ шийднэ

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд TRQ буюу "Туркоиз Хилл Ресурс" компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, "Рио Тинто" группийн саналыг хүлээж авах эсэхээ эцэслэн шийдэх юм.

"Рио Тино" групп нь TRQ-ийн 51 орчим хувийг эзэмшиж буй. Ийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг худалдан авч, тус компанийг 100 хувь өөрийн болгохоор санал тавиад байгаа юм. Хэрэв ингэвэл Оюу толгойн төсөлд Монголын Засгийн газар, "Рио Тинто" групп үлдэж, TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо, хяналт байхгүй болох магадлалтай.

"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал ​Дэйрдрэ Лингенфэлдерийн хувьд энэ худалдан авалт хийгдвэл уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцад ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button