Нийгмийн

М.Мөнхчимэг олон улсын театрын наадамд оролцохоор явлаа

"IAPAR" олон улсын театрын наадам Энэтхэгийн Пуна хотод энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд болох юм. Олон улсын театрын наадамд Монгол, Буркина Фасо, АНУ, Герман, Итали, Энэтхэг зэрэг орны уран бүтээлчид оролцож буй.

Наадмын эхний өдөр Монгол уран бүтээлч М.Мөнхчимэгийн тоглосон "Хэмхэрхий дүрснүүд" хэмээх моно жүжиг толилуулагдана. Эл жүжгийг 2004 онд Энэтхэгийн жүжгийн зохиолч, жүжигчин, найруулагч Гириш Карнад /1938-2019/ бичсэн юм.

Наадамд оролцох монгол уран бүтээлчид өнөө өглөө ниссэн байна.

Тодруулан хэлэх юм бол, эл жүжгийг "Bee Theatre" олон улсын театрын институтийн монголын төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Mono Month буюу Нэг хүний жүжиг” төслийн хүрээнд Монголын тайзнаа тоглосон юм.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2022 00:59

амжилт хайраа

Холбоотой мэдээ

Back to top button