Сонин хачинЭнтертайнмент

Хэллоуинээр үзэхийг санал болгох 10 бүтээл

Хэллоуины баярын өдрөөр аймшгийн кино үзэхээр төлөвлөж буй хүмүүст зориулан хэдэн ч удаа үзсэн айдсыг мэдрэх хэмжээний кинонуудыг санал болгоё. Айдас, жихүүдсийг төрүүлэм дараах таван киноны талаар танилцуулъя. Мөн гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой таван киноны талаарх мэдээллийг өгье.

Аймшгийн киноны жагсаалт

5. IT

Хоёр анги гарсан энэхүү бүтээлийн эхний анги нь илүү сонирхолтой. IMDd дээр 7.3 оноотой энэхүү бүтээлийн үйл явдлын талаар товч танилцуулъя.

Мэн мужийн Дерри хотод 27 жил тутам бохирын хоолойноос гарч ирэх хэлбэрээ өөрчилдөг эртний мангас гарч ирнэ. Пеннивайз гэх алуурчин алиалагчтай тулалдахын тулд долоон найз айдастайгаа нүүр тулах хэрэгтэй болдог.

4. The Conjuring 2

IMDd дээр 7.5 үнэлгээтэй The Conjuring кино нь гурван анги гарсан билээ. Энэхүү киноны II анги нь бусад ангиасаа илүүтэй таныг айлгаж, цочоох биз ээ.

Киноны талаар товч дурдвал өрх толгойлсон эх Пегги дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Тэдний гэрт хачирхалтай үйл явдлууд тохиолдох бөгөөд ес бусын зүйл судлаач Эд болон Лоррейн нараас тусламж хүсдэг.

3. Silence of the lambs

Энэхүү кино нь IMDd дээр 8.6 үнэлгээтэй юм. 1991 онд гарсан энэхүү бүтээл нь сэтгэл зүйн төрлийн аймшгийн кино билээ.

Киноны талаар товч дурдвал Холбооны мөрдөх товчооны академийн од сурагч Кларис Старлинг эмэгтэйчүүдийг алдаг цуврал алуурчныг мөрдөнө. Психопатик цуврал алуурчныг барихын тулд сэтгэцийн эмч, цуврал алуурчин Ганнибал Лектэрээс тусламж хүссэн нь түүнийг өөрийн айдастай нүүр тулахад хүргэдэг.

2.Saw

Хөрөө кино нь нийт долоон анги гарсан бөгөөд нэмээд Jigsaw болон Spiral ангиуд гарсан билээ. IMDd дээр 7.6 үнэлгээтэй бөгөөд зарим улсад энэхүү цуврал бүтээлийг гаргахыг хориглосон байдаг. "Jigsaw" хочит алуурчны садист цуврал алуурчны урхинд баригдсан хүмүүс амьдрахын тулд алуурчны хэлсэн зүйлсийг хийхээс өөр аргагүй болдог.

1.Incantation

IMDd дээр 6.2 үнэлгээтэй ч олон хүнд жихүүдэс төрүүлэм сэтгэгдэл үлдээсэн бүтээл юм. Нэтфликт гарснаасаа хойш олон хүн эл бүтээлийг үзсэнийхээ дараа өөрт нь хачин жигтэй явдлууд тохиолдсон хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгвэл энэхүү киноны товч мэдээллийг хүргэе.

Зургаан жилийн өмнө Ронан, түүний найз залуу Дом, Домын үеэл Юань нар интернет сувгаараа зан үйлийн талаар бичлэг хийж байх үедээ шашны хоригийг эвдэнэ. Элмаар Ронаны охин Додо хараалд өртдөг. Хараалын эсрэг авч болох бүхий л арга хэмжээг авах хэдий ч эцэст нь киноны туршид Ронин үзэгчдийг хуурч байдаг. Киног үзэхдээ шившлэгийг нь чанга дагаж хэлэхээ мартав даа.

Гэр бүлээрээ үзэх киноны жагсаалт

5. Wallace&Gromit: The Curse of the Were-Rabbit

Аварга ногооны тэмцээн болохын өмнө хүнсний ногоо сүйтгэдэг асар том туулай гарч ирнэ. Түүнийг усгуулахаар Тоттиннгтон хатагтй Уоллес болон түүний нохой Громит хоёроос хүсдэг. Уоллес болон Громит нар хэрхэн тэмцэлдэх сонирхотой үйл явдал өрнөнө.

4. Paranorman

Үхлийн хараалд өртсөн хотын оршин суугч бол Паранорман Бэбкок юм. Сүнстэй ярилцах чадвартай тэрбээр сүнс болон зомбиноос хотоо аврахаар ажиллах болно.

3. Coraline

Адал явдалт дуртай бяцхан охин шинэ гэртээ нүүж ирснийхээ дараа нууц хаалга олно. Тэр хаалгаар зэргэлдээ ертөнцөд очихдоо гэр бүлийнхээ төгс хувилбарыг олох хэдий ч тэрхүү ертөнцөд чөтгөр байгааг олж мэднэ.

2. Hotel Transylvania

2012 оноос хойш энэхүү хүүхэлдэйн кино дөрвөн анги гарсан билээ. Жонатан гэх хүү аялж явахдаа төөрч, нэгэн зочид буудалд орсноор үйл явдал эхэлнэ. Тэрхүү зочид буудалд сүнс, чөтгөр, цус сорогч, мумми гэх мэт төрөл бүрийн үлгэрийн хүмүүс цугласан байв. Жонатан цус сорогчийн охинд дурласнаар эхний ангийн үйл явдал өрнөдөг.

1.Monster House

Амьдардаг байрны чинь эсрэг талд ер бусын байр байгаа гээд төсөөл дөө. Хэний ч сонирхлыг татна. Тэр тусмаа тэр байр нь амьтай бол бүр их сонирхол өдөөнө. 2006 онд бүтээсэн энэхүү хүүхэлдэйн кино нэгэн байшинд хоргодсон сүнснээс болж тухайн байшин мангас болсон талаар гардаг.

D.J-ийн хобби бол хүүхдүүдийг айлгаж, эд зүйлсийг нь авдаг хөгшин хөрш Хорасыг ажиглах юм. Түүний найз Чоудер сагсны бөмбөгөө Хорасын зүлгэн дээр санамсаргүй унагаана. D.J Хорас хоёр бөмбөгөө эргүүлж авахаар байшинг зүглэх ч тухайн байшин амь орсноор үйл явдлууд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button